Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна

Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна

Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно. Уг сонгуульд улс төрийн намууд хамтарна гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2020.09.02/ намын байрандаа МАХН болон Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намтай хамтран ажиллахаар тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

Тунхаг бичигт Монгол Улсад ардчилсан шударга нийгмийн цогцлоохын төлөө хамтран ажиллана хэмээн бичсэн бөгөөд НИТХ-ын 2020 оны ээлжит суонгуульд оролцохдоо шат шатны сонгуулийн булхай, луйвар, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана гэжээ.

Улс төрийн намууд  ардчилалын тогтолцоог хамгаалахад эрх баригч МАН-д хяналт тавьж, шударга сонгууль зохион байгуулах зорилгоор ийнхүү нэгдсэн гэнэ. Тэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт шударга бус болж төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг онцлов. Иймд сонгуульд шударга өрсөлдөхийн төлөө намууд  харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаар болжээ. Энэ талаар намуудын төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

ХУУЛЬ БУС СОНГУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.ПҮРЭВДАВАА: 

– УИХ-ын ээлжит сонгуулиар нийгэмд эргэлзээтэй олон тодорхойгүй зүйлс болж өнгөрсөн. УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа өөрсдөдөө давуу байдал үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ бүх шударга бус зүйлсийг цэгцлэх зорилгоор Нийслэлийн Ардчилсан нам  МАХН, Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намтай хамтран ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл, хууль бус сонгуулийн асуудлыг шийдвэрлэх нь улс төрийн намуудын гол зорилго юм.

ШУДАРГА СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН НАМУУД ХАМТАРЧ БАЙНА

МАХН-ын дарга Э.ЭРДЭНЭЖАМЪЯАН: 

– Улс төрийн намууд нэгдэж байгаа нь төрийн эрх баригч намуудад хяналт тавих зорилготой.  Нөгөө талаас  Монголд өнөөдөр шударга сонгууль болдоггүй болсон гэдэгт  улс төрийн намууд санал нэгдэж байна. Ер нь 2012 оноос хойш сонгуулийн хороодыг зөвхөн төрийн алба хаагч  зохион байгуулдаг болж, түүнд зориулж сонгуулийн хууль өөрчлөгддөг болсон. Үр дүнд нь өнөөдөр Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдаж байна. Ардчилсан нийгэмд улс төрийн намууд хоорондоо шударга, эрх тэгш өрсөлддөг. Харин улс төрийн нам нь төртэйгөө өрсөлддөг нийгэмд ардчилал байхгүй. Харамсалтай нь Монголд өнөөдөр эрх баригч намаас бусад улс төрийн аль ч нам төрийн байгууллагатай өрсөлдөж байна. АН, МАХН өнгөн дээрээ хоорондоо өрсөлдөж байгаа мэт боловч  төрийн байгууллагатай төсвийн мөнгөөр өрсөлдөж байгаа юм. Иймд улс төрийн намууд тэнэг л биш бол ардчилалаа авч үлдэхийн төлөө шударга сонгууль зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар болж байгаа юм. Бид  орон нутгийн сонгуульд  хамтарч байгаа нь нэг тойрог дээр эрх барьж буй нам болон  сөрөг хүчнийг сонгох сонголтыг иргэдэд өгнө. Орон нутгийн сонгуулиар бид бие биенээ дэмжиж ажиллана. Тухайн нэг тойрог дээр Ардчилсан намаас нэр дэвшигч байвал МАХН болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийн намын гишүүд дэмжиж ажиллана. Бид бүх тойрогт нэр дэвшихгүй, зөвхөн тохирсон тойрогт л нэр дэвшинэ.  Төрд хяналт тавихгүй бол эрх баригч нам төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Хэрэв бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал мөрийн хөтөлбөрөө хамтарч гаргана. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, орлоготой ажилтай иргэдээ дэмжинэ гэлээ.

Харин мөрийн хөтөлбөрийг зургадугаар сарын 25-ны дотор хүлээн авах хуулийн зохицуулалттай учраас намууд тусдаа мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж