Трампын эхнэр, охин хоёрын харилцааны талаар ном гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Трампын эхнэр, охин хоёрын харилцааны талаар ном гарчээ

Трампын эхнэр, охин хоёрын харилцааны талаар ном гарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын одоогийн эхнэр Меланиа Трамп болон түүний том охин Иванка Трамп нарын дайсагналцсан харилцааны “Melania and Me: The Rise and Fall of My Friendship with the First Lady”  талаар ном өчигдөр /2020.09.01/ худалдаанд гарчээ. Орчуулбал “Меланиа бид хоёр: Тэргүүн хатагтайтай нөхөрлөсөн нөхөрлөлийн уналт, сэргэлт” гэх энэ номыг нэгэн үе Меланиа Трампын найз, мөн зөвлөхөөр нь ажиллаж байсан Стефани Уинстон Уолкоф гэх бүсгүй бичсэн байна.

Трампын тангараг өргөх ёслолд зарцуулсан мөнгөний талаарх мэдээлэл задруулсны улмаас ажлаасаа халагдаж байсан бүсгүй номондоо тэргүүн хатагтай болон Ерөнхийлөгчийн том охины хоорондын таагүй харилцааны талаар бичжээ.

Тухайлбал, Трампын тангараг өргөх ёслолын үеэр Меланиа зохион байгуулалтыг хатуу хянаж, гэрэл зурагт Иванкаг оруулахгүй байхаар бүгдийг зохицуулж байсан гэж энэ номонд бичсэн байна.

Үүнээс гадна Меланиа өөрөөс нь 12 насаар дүү дагавар охиноо “гүнж” хэмээн хочилж, Иванка болон түүний нөхрийг хорт “могойнууд” гэж ярьдаг байсан гэнэ. Нийт 351 хуудастай уг номонд Иванка, Меланиа нарын харилцааны талаар маш олон баримтууд байгаа нь уншигчдын анхаарлыг ихэд татаж, номын борлуулалт ч өндөр байгаа аж. Харин тэргүүн хатагтайн талаас үүнийг зүгээр л “өс хонзонгийн сэдэлтэй” үйлдэл, сонгууль дөхсөний шинж хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж