Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар байгуулагдсан  “Шуурхай штаб” үйл ажиллагаагаа явуулаад зургаан сар болж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй тус штаб энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Шуурхай штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байгаа юм.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ үеэр багуудын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, цаашид багууд ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, анхаарч ажиллах үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, багуудын зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.