УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.21-нд/ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нараас Засгийн газрын тэргүүнд хандан тавьсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх асуулгын хариуг сонслоо.
Дэлхийн зах зээлд 1 баррель газрын тосны үнэ 30 ам.доллараас бууж 28 ам.доллар луу унасан байна. Жил гаруйн өмнө дэлхийн зах зээлд нефтийн үнэ 1 баррель нь 120 ам.доллартай байсан ч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж буурсаар буй нь энэ аж. Асуулгын хариуг сонсох үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Уул уурхайн сайд нь Сангийн яамны газрын дарга шиг орлого талын юм яриад сууж таарахгүй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр өнөөдөр өрсөлдөх чадваргүй байна. Нефтийн үнэ өндөр учраас ийм байдалд хүрсэн. Таныг би Эрдэс баялгийн сайд гэж харж байна. Гэтэл ОАТ тавьчихвал хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж тавихад нэмэртэй юм гэдэг тайлбар хийж таарахгүй. ОАТ-аар цөөхөн хэдэн төгрөг олж байгаа. Хэрвээ тэрийг тавиагүй бол иргэдийн халааснаас 132 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна. Уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх, монгол өрхийн зардал буурч байх нь ашигтай юм байгаа биз дээ. Инфляци 2 хувь боллоо гээд гайхуулаад байна. Монголын инфляци мах, шатахуун 2-т л байдаг. Дээр нь доллараа 1400 төгрөгөөр тооцоод солиод сууж байгаа. Ийм дампуу төр байж болдог юм уу?.
Дэлгэрэнгүй мэдээллийг үзэх:
Холбоотой мэдээ