ЗГХЭГ-ын бүтцийг өөрчилж, орон тоог 142 байхаар тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын бүтцийг өөрчилж, орон тоог 142 байхаар тогтоожээ

ЗГХЭГ-ын бүтцийг өөрчилж, орон тоог 142 байхаар тогтоожээ

Засгийн газрын 2020  оны наймдугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг дор дурьдсанаар баталж, орон тооны дээд хязгаарыг 142 байхаар тогтоожээ.

  • Салбарын удирдлага, зохицуулалтын газар
  • Хууль, эрх зүйн газар
  • Бодлого төлөвлөлтийн газар
  •  Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба
  •  Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар
  • Үндэсний брендийн зөвлөлийн ажлын алба
  •  Захиргаа, хүний нөөцийн газар
  •  Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газар
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар
  •  Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар
  •  Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс
  •  Мэдээллийн технологийн хэлтэс
  •  Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
  •  Шадар сайдын ажлын алба
  •  Ерөнхий сайдын ажлын алба
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, 2020 оны есдүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасан байна.
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх ажлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж