УАШТ-ий шигшээд өрсөлдөх шатарчид тодров

Хуучирсан мэдээ: 2016.01.31-нд нийтлэгдсэн

УАШТ-ий шигшээд өрсөлдөх шатарчид тодров

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт нэгдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд МУБИС дээр боллоо. Тус тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдсөнөөс ангилал бүрийн эхний 10-т орсон шатарчид шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Эдгээр тамирчид дээр 2015 оны улсын аварга болон чансаагаараа тэргүүлэгч шатарчид нэмэгдэн нийт 12 шатарчин өрсөлдөнө. УАШТ-ий шигшээ тоглолт хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болно.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ мастер С.Билгүүн, эмэгтэйчүүдийг ОУМ У.Лхамсүрэн нар тэргүүлсэн.

Ингээд УАШТ-ий шигшээд өрсөлдөх эрхийг авсан шилдэг 10 шатарчинг танилцуулья.

Эрэгтэй:                              

  1. С.Билгүүн (ФИДЕ мастер, “Сүлд” спорт хороо) -8,0
  2. Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг) – 8,0
  3. Э.Болдоо (ФИДЕ дэд мастер, БЗД, Хан-Алтай) -8,0
  4. Б.Хатанбаатар (Их мастер, БГД)
  5. Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд) -8,0
  6. Б.Галмандах (спортын мастер, Монгени) -8,0
  7. С.Ган-Од (ФИДЕ мастер, Завхан, Зууны шатар)
  8. Э.Энхнар (ФИДЕ мастер, Сүхбаатар аймаг)
  9. М.Гүнбаяр (ФИДЕ мастер, Чингэлтэй-ЦН)
  10. Э.Баасансүрэн (ФИДЕ мастер, Чигэлтэй -ЦН)

Эмэгтэй:

  1. У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)
  2. Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс)
  3. Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)
  4. Т.Мөнхзул (спортын мастер, БЗД, Монгени)
  5. Б.Мөнгөнзул (ФИДЕ мастер, Орхон)
  6. Б.Аминаа (Дорнод)
  7. Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо)
  8. Б.Отгонсувд (спортын дэд мастер, Говь-Алтай)
  9. Ц.Сайханчимэг (спортын мастер, Ихэр бэрс-Төв)
  10. Б.Ану (ФИДЕ мастер, Өмнөговь, МУИС) тус тус шалгарлаа.

Энэ жилийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтод залуу тамирчид бэлтгэл сайтайгаа харуулж, шигшээд өрсөлдөх эрхийг авчээ. Эрэгтэйчүүдээс 12 настай Э.Баасансүрэн, 17 настай Э.Болдоо, 19 настай Э.Энхнар, С.Билгүүн нар шилдэг 10-т багтсан. Мөн эмэгтэйчүүдэд 11 настай Б.Мөнгөнзул, 13 настай Т.Мөнхзул, Б.Аминаа нар шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийг авлаа.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж