Гурван жилд нэг үзэгддэг тэргэл сар өнөөдөр мандана | News.MN

Гурван жилд нэг үзэгддэг тэргэл сар өнөөдөр мандана

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Гурван жилд нэг үзэгддэг тэргэл сар өнөөдөр мандана

Гурван жилд нэг үзэгддэг тэргэл сар өнөөдөр мандана

Нар, сар, дэлхий гурав нэгэн шугамд орж, дэлхий; сар бүтнээрээ харагдаж, нарны гэрлээр бүрэн гэрэлтэх үед тэргэл сар үзэгддэг билээ. Өнөөдөр (2020.09.02) Гурван жилд ганц үзэгддэг зуны хамгийн сүүлийн тэргэл сар мандах юм байна. Энэ сар онцгой шаргал өнгөөр гэрэлтдэг.

АНУ-ын Сансрын агентлаг NASA-ийн мэдээлж буйгаар “Ургацын сар” буюу “Corn Moon” гэгддэг тэргэл сар энэ жил хугацаанаасаа өмнө үзэгдэх гэж байгаа нь энэ аж. Намрын өдөр, шөнө тэнцэх өдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөртэй хамгийн ойр гарах тэргэл сарыг “Ургацын сар” гэдэг байна.

Учир нь энэ үе нь ургац хураалттай давхцдаг тул ийн нэрлэх болсон байна. Америкчуудын хувьд “Corn” буюу төрөл бүрийн шош ихээр тариалдаг учир шош хураах үеэр манддаг тэргэл сарыг “Corn Moon” гэж нэрлэдэг. Харин Европчууд энэ сарыг “Fruit Moon” гэж нэрлэдэг нь мөн л жимс хураалттай холбоотой ажээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-02 182.160.34.184

ХЭДЭН ЦАГТ ВЭ. ХЭЛЖ ТУСЛААЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж