Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай | News.MN

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьснаа өнөөдөр /2020.09.02/ мэдээлэв.


УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Дээрх төсөлд  Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг арван хувийн татварыг таван  хувь болгон бууруулахаар тусгасан. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь  инфляцийн түвшин өсөх,  дотоодын нийт бүтээгдэхүүн буурах эрсдэл дагуулж буй.  Өнгөрсөн хаврын чуулганаар  НӨАТ-ын татварыг таван хувь  болгох хуулийн төслийг өргөн  барьсан боловч харамсалтай нь олонхын саналыг авч чадаагүй. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор өнөөдөр  дахин УИХ-ын даргад төслөө өргөн барьсан нь энэ юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар  5.1 их наяд төгрөгийн  хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.  Тус хөтөлбөр нь гурван сая 200 мянган иргэн бүрт хүрсэн бол  нэг иргэнд  нэг сая 600 мянган төгрөг очих ёстой байсан.  Харамсалтай нь коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээ нь  очих ёстой хүндээ очсон уу гэдэг нь эргэлзээтэй.

Тиймээс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт болж байгаа НӨАТ-ын татварын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг дээшлүүлэх боломжтой гэж харж байна. Үүний үр дүнд 2020 онд нийтдээ 2.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар цуглах ёстой байсан ч таван хувь болгож буулгаснаар ойролцоогоор нэг их наяд төгрөгийг ард иргэдэд буцааж олгох юм.

Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор зарим зүйлүүдийг Сангийн яам эсэргүүцэж төсвийн орлого багасна гэж тооцож байгаа. Гэхдээ НӨАТ-ыг 5 хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Төсвийн орлого буурахгүй. Татварын бааз суурь нэмэгдсэнээр татварын орлого нэмэгдэнэ. НӨАТ  алслагдсан бүс нутагт суурьшин суудаг иргэдэд асар их дарамт болдог. Цар тахлын үед эдийн засаг хямарсан энэ хүндрэлтэй үед НӨАТ-ыг таван хувь болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.  Ард иргэд НӨАТ-ынхаа баримтыг бүртгүүлснээр далд орлогууд ил болж, татварын орлого нэмэгддэг. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор татварын орлого нэмэгдэж, төсвийн орлого буурахгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Марал 2020-09-02 66.181.161.70

нөат болихгүй юм бол ядаж 5хувь болгох хэрэгтэй

Avatar

J. Erka 2020-09-02 66.181.161.85

НӨАТ-ын татварыг байхгүй болгохгүйгээс хойш УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлаад байгаа 5 хувь болгох саналыг дэмжиж байна. Гэхдээ НӨАТ-ыг бий болгодоогүй ажил, үйлчилгээнд НӨАТ татвар ногдуулахгүй баймаар юм …

Avatar

Z 2020-09-02 98.169.39.142

Mongol Ulsad business huuhed ulam l hetsuu bolood baigaa. Jijig dund businessuudee demjij baij ediin zasag osno. Odoo baigaa baidlaar bol ulam l olon busness haalgaa barina daa

Avatar

Z 2020-09-02 98.169.39.142

Mash zov zuigen zuil sanaachilsan mundag zaluud amjilt husie.

Avatar

Зочин 2020-09-02 167.114.235.144

Монгол улсын төсвийн орлогын бууруулах бүр таслах сонирхол яваад байгөө юм биш үү….

Avatar

Эргүү новшнууд 2020-09-02 104.243.212.33

НӨАТ-ын 10%-ийн татварыг хүн болгон бараа худалдан авахдаа төлдөгийг мэддэггүй юм уу. 1 кг байх ёстой хаан бууз яагаад 900 г байдаг, 500 г байх ёстой боорцог яагаад 450 г-аар савлагдсан байдаг вэ гэхээр худалдан авагч 10%-ийн НӨАТ төлдөг болохоор тэр. Үйлдвэрлэгчид 1 кг бараа бүтээгдэхүүний төлбөр аваад 900 г гэсэн шошготой бүтээгдэхүүн зарж ард түмнээр тэр НӨАТ-ийг чинь төлүүлдэг юм. Эсвэл бараа бүтээгдэхүүнээ 1 кг, 500 г-аар нь тэгш жинтэй савлаад үнэн дээрээ НӨАТ-ын 10%-г нэмж зардаг. Тэнэгүд

Avatar

Зочин 2020-09-02 98.7.80.146

Үнэн. Аж ахуйн нэгж бараг ачаалал авахгүй. Хувь хүмүүс л ачаалалыг нь үүрээд байгаад хамаг учир байгаа юм.

Avatar

Зочин 2020-09-02 182.160.34.184

НӨАТ л аж ахуйн нэжгүүдэд дарамт болж байна. Ядахад жигд үйлчлэхгүй. Ихэнхи мөнгийг эргэлдүүддэг захын наймаачид 1 төгрөгийн ч НӨАТ төлдөггүй. Эсвэл бууруул. Эсвэл бүгдийг жигд төлүүл.

Avatar

Зочин 2020-09-02 98.7.80.146

Зүйтэй. Татвар төлөгчдийн хамаг мөнгийг хамж аваад Эрээнд аваачиж өгчихөж байгаа захын бүх наймаачдад татвар ноогдуул. Тэд барааны үнээ өсгөнө. Гүйлгээ орлогогүй болно. Үндэсний үйлдвэрлэл чинь жинхэнэ нэмэгдэж, ажлын байрууд нэмэгдэнэ. Тэгэхгүй бол хар захын хэдэн наймаачид хөлжөөд гар хөлөө хөдөлгөхгүй Монгол Улсын төсвийг Эрээн рүү зөөж байна.

Avatar

Зочин 2020-09-02 192.82.74.252

Бэлэнчлэх сэтгэлгээнд турхирахаа болио,1000000 төгрөг олго гэх шиг,Монголд амьдрах боломж бий шүү, Монголчууд баян шүү

Avatar

Зочин 2020-09-02 59.153.112.233

Татвар буурах шиг сайхан юм хаана байх вэ. Гэхдээ улсын төсөв алдагдалтай, нөгөө алдарт Чингис, Самуурай гэх мэт бондуудын өр төлөгдөж эхлэх гэж буй энэ цаг үед ингэж ярьж байгаа энэ Пүрэвдорж гэгч нөхөр монгол улс, монголын ард түмний төлөө санаа сэтгэл чилээж байна уу эсвэл аль нэг гадаад гүрний хүсэл зоригийг биелүүлж Монгол улсыг дампууруулж харь улсын дагуул болгох гэсэн далд санаатан уу. Пүрэвдоржтоны үг, үйлдлийг ойлгохгүй л байна шүү.

Avatar

Шоучин 2020-09-02 202.179.25.20

Хариуцлагыг нь үүрэхгүй болхоор Монголын мөнгөөр шоудагчид ерөнхийлөгчөөсөө эхлээд мундахгүй юм.

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-02 202.9.46.251

Буцаан олголтыг 5% болгох саналыг иргэд энэ ажил эхэлсэн цагаас л хүсэлт тавьсан. НӨТ-сугалааны азтанг шудрага шалгаруулдаг нь үнэн бол нэг хүнд 50-60 саяийг өгч байхаар тэр мөнгөө 100 хүнийг 500 мянган төгрөгийн азтан болговол илүү үударга болно гэсэн саналыг олон иргэд санал болгож байгаа. Цар тахлын үед олон хүний амьдралд нэмэр болох ажил болгомоор байна. Худалдан авалт хийсэн бүх хүн азтан болох эрхтэй. Хэн нэг хүн ганцаараа энэ их мөнгийг авах нь шударга биш байна

Avatar

Үйлдвэрлэгч 2020-09-02 202.126.88.58

НӨАТ 5% болгохыг дэмжиж байна, орлогын 10%г төлж байгаа мэт татвар болсон, жишээ нь: манайх төмрийн цех, гадаадаас төмөр оруулж ирэхэд импортлогч 10% нөат төлнө, бид түүнийг нь худалдаж авч боловсруулөад зарахдаа дахиад нөат төлнө. Ингэхэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүний үнэ өсөөд бидний бүтээгдхүүн хятадын бүтээгдхүүнтэй харьцуулахад өрсөлдөх чадваргүй болно. Дээр нь банкны зээлийн хүү жилийн 24-30%. Юун ЖДҮ хөгжих, 30 жил архины үйлдвэрүүд л хөгжсөн байх.

Avatar

Зочин 2020-09-02 66.181.182.239

ЭНЭ Ч ХОРЛОНТОЙ ГАР ДАА.МӨНДӨЛ

Avatar

бөбө 2020-09-02 112.72.15.6

НӨАТ 10 хувь байсан ч болно. Гэхдээ ямар тохиолдолд вэ гэхээр Монгол улс үйлдвэржилтээ дэмждэг, иргэд нь үйлдвэрлэгч болох нөхцөл бүрдсэн үед. Уул нь төмрийн хүдрээ өөрсдөө хайлуулаад бүтээгдэхүүн хийж болно. Газрын тосоо боловсруулж болно. Хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлж болно. Хувцасны үйлдвэрлэлээ хөгжүүлж болно. Эдгээр нь хөгжиж эхэлсэн үед 20 хувь ч байсан болно. Харин эдийн засгийн болон бусад нөхцлөөр нь сүүлийн 30 жилд улстөрчид хангаж өгөөгүй тул НӨАТ нь шууд татвар болсон.

Avatar

бөбө 2020-09-02 112.72.15.6

НӨАТ 10 хувь байсан ч болно. Гэхдээ ямар томиолдолд вэ гэхээр Монгол улс үйлдвэржилтээ дэмждэг, иргэд нь үйлдвэрлэгч бололх нөхцөл бүрдсэн үед. Уул нь төмрийн хүдрээ өөрсдөө хайлуулаад бүтээгдэхүүн хийж болно. Газрын тосоо боловсруулж болно. Хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлж болно. Хувцасны үйлдвэрлэлээ хөгжүүлж болно. Эдгээр нь хөгжиж эхэлсэн үед 20 хувь ч байсан болно. Харин ийм нөхцлийг эдийн засгийн болон бусад нөхцлөөр нь сүүлийн 30 жилд улстөрчид хөнгаж өгөөгүйгээс НӨАТ нь шууд татвар болсон.

Avatar

Батаа 2020-09-02 202.55.188.37

НӨАТ бууруулдаг нь маш зөв. Нийт ард түмний нуруун дээр ирэх ачаа буурна гэсэн үг. Давхар тайлан үгүй болж татвараа үнэн зөв өгөх нөхцөл бүрдэнэ. НӨАТ борлуулалтын бүртгэлийн механизм болхоос биш төсвөө зузаатгадаг хэрэгсэл биш.

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-02 192.82.64.190

НЭМҮҮ ӨРТӨГИЙН ТАЛБАН АТВАРЫН 10 ХУВИЙН ТАТВАРЫГ ЖИЛИЙН 50 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ АШИГ ОРЛОГОТОЙ НӨХӨД ТӨЛДӨГИЙГ МАРТААД ХЭРЭГҮЙ,,,,,, ТЭД БОЛ ЖИРИЙН НЭГ МОНГОЛЧУУД БИШ Л ДЭЭ ,,,,,,ТЭДНИЙ ЗАРИМ НЬ ЗУУН САЯ ААС ,,,,,ТЭР БУМААР ТООЦОГДОХ ОРЛОГООС 10 ХУВИЙГ ТӨЛӨХӨӨСӨӨ ИЧИЖ АМЬДАР ,,,,,,ЙИМ БАГА ТАТВАР ХӨРӨНГӨЛӨГ НӨХДӨӨС ХУРААДАГ МОНГОЛООС ӨӨР УЛС БАЙХГҮЙ ДЭЭ ,,,,,,МЭДЭЭЖ АН -МАН ХОЁРТ ХӨРӨНГӨЛӨГӨ НӨХӨДТӨР , ЗАСАГ БАРЬДАГ ХОЙНО ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ ХЭРЭГ,,,,,,,,

Avatar

Зочин 2020-09-02 49.0.149.20

АН-ынМЭДРЭЛҮҮД БОЛИО МАХ 36мБОЛГОНО ГЭНЭ ҮҮ ХУЛГАЙЧ ЭБИ НАРЫН АХ НАР НЬ ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ ЯРЬЖ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ 30-ШАХАМ ЖИЛ СӨХРҮҮЛСЭН БАЯЛАГТАЙ МАЛТАЙ ТУЛДАА Л ТЭСЧ ҮЛДЭЭД БНА ТЭД ЯАСАН АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЯЛАГИЙГ ЗАРААД УЛСААСАА БАЯН БОЛООД ГАДАГШ ГАРААД ЦУГТСАН АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙЧ МАНАЙ ХУЛГАЙЧУУД ДАНДАА БУРУУ ТАЛЫГ НЬ АШИГЛАСАН 2%нь НИЙТ ХАДГАЛАМЖИЙН 98%ЭЗЭЛЖ БАЙГАА ҮНЭНДЭЭ ЭНЭ МӨНГӨ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ АВСАН УЛСЫН МӨНГӨ 90онд ЭБИ НАР ЯМАР ХӨРӨНГӨТЭЙ БАЙВ МЭДЭХ ХҮН БНА УУ ХУЛГАЙЧУУД????

Avatar

Amar 2020-09-02 182.160.38.169

Хүзүүгүй Мянгуужингийн Хүзүүтэй Мянгуужин бас хэрүүлч дүү.

Avatar

Дорж 2020-09-02 64.119.20.213

Б.Пүрэвдорж зөвхөн Элбэгдоржийн үг яриагаар өс хонзон авагч болж хувирсан,энэ хүнд өөрийн ггэх тархи, ухаан байхгүй болсон .

Avatar

Дорж 2020-09-02 64.119.20.213

Б.Пүрэвдорж зөвхөн Элбэгдоржийн үг яриагаар өшөө авагч болж МАН-руу дайрдаг х** гөлөг болж хувирсан . Энэ хүн өс хонзон өвөрлөгч,өөрийн тархи,ухаангүй хиймэл хүн болсон . ?

Avatar

Зочин 2020-09-02 202.126.89.181

Тэгээд 10 хувиа төлөөд л яваачдээ.

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-02 192.82.64.190

ТАТВАРЫН ЦОГЦ ХУУЛИА УНШААД ПОПРОХ БАЙЖ ДЭЭ ,,,,,, МУНДАГ ХҮН БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ,,,,,,НӨАТ–Г МАНЬ МЭТ САРЫН 50 САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛДОГҮЙ БОЛОХООР ТӨЛДӨГҮЙ ЮМ,,,,,,ХАРИН НӨАТ-ын ТАТВАРЫГ ИХЭНХ ДЭЭ ХӨРӨНГӨЛӨГНӨХӨД ТӨЛДӨГ Л ДӨӨ ,,,,,,НӨАТ-ЫГ , 5 ХУВЬ БОЛГОСНООР ТҮҮНД ХАМРАГДАХ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ 50 БИШ 10 САЯНЫН ОРЛОГООС НӨАТ АВАХ БОЛДОГ ЮМ ,,,,,, ТЭГЖ НОХОЙТООД ХЭРГҮЙ ДЭЭ ,,,НӨАТ–ын ХУУЛИЙГ МӨРДӨӨД 2 ЖИЛЧ БОЛООГҮЙ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-09-02 43.242.243.239

5 болгох нь яг зөв

Avatar

иргэн 2020-09-02 124.158.94.9

Ямаанд өгсөн 20,000 нь хэдэн мянгат малчин айлуудад л очсон шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-02 202.131.245.210

Poprohoos uur medlegui novshnuud Harin ch 15% bolgood butcaan olgoltiig n 10 bolgon gevel demjih bailaa

Avatar

Зочин 2020-09-02 202.9.46.17

Батхаан Оросуудаас 10% ийн л татвар авдаг байсан юм гэнэлээ ….Их л энэрэнгуй хаан байж

Avatar

Зочин 2020-09-02 202.126.90.40

Тэгш биш учир нөт ын урамшилыг олгох шаардлага үгүй

Avatar

бадамдорж 2020-09-02 150.129.142.166

худлаа попрохоо л больчих

Avatar

Зочин 2020-09-02 124.158.74.120

ТӨР БАРЬЖ БАЙХДАА ТЭГЭХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ..ТА НАР ТАЛЦААД Л ХУВААЖ ИДЭЭД ИРГЭДЭЭ Л МӨЛЖДӨГ БАЙСАН БИЗ ДЭЭ. ДЭЭГҮҮР ХЭДИЙН ЛУЙВАРЫН НЭГ НЬ БОЛОХООР ИРГЭДЭД ТААЛАГДАХ ГЭЖ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2020-09-02 203.91.115.42

таалагдахын тулд бөгсөө гаргах нь дутаж дээ энэ халтар с**

Avatar

Зочин 2020-09-02 103.229.122.212

WOW ENE BOL BUTVEL PUREVDORJID TALARHAAD BARSHGUI SHU

Avatar

Зочин 2020-09-02 66.181.161.114

Пүрэвдорж ОК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж