Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьснаа өнөөдөр /2020.09.02/ мэдээлэв.


УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Дээрх төсөлд  Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг арван хувийн татварыг таван  хувь болгон бууруулахаар тусгасан. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь  инфляцийн түвшин өсөх,  дотоодын нийт бүтээгдэхүүн буурах эрсдэл дагуулж буй.  Өнгөрсөн хаврын чуулганаар  НӨАТ-ын татварыг таван хувь  болгох хуулийн төслийг өргөн  барьсан боловч харамсалтай нь олонхын саналыг авч чадаагүй. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор өнөөдөр  дахин УИХ-ын даргад төслөө өргөн барьсан нь энэ юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар  5.1 их наяд төгрөгийн  хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.  Тус хөтөлбөр нь гурван сая 200 мянган иргэн бүрт хүрсэн бол  нэг иргэнд  нэг сая 600 мянган төгрөг очих ёстой байсан.  Харамсалтай нь коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээ нь  очих ёстой хүндээ очсон уу гэдэг нь эргэлзээтэй.

Тиймээс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт болж байгаа НӨАТ-ын татварын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг дээшлүүлэх боломжтой гэж харж байна. Үүний үр дүнд 2020 онд нийтдээ 2.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар цуглах ёстой байсан ч таван хувь болгож буулгаснаар ойролцоогоор нэг их наяд төгрөгийг ард иргэдэд буцааж олгох юм.

Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор зарим зүйлүүдийг Сангийн яам эсэргүүцэж төсвийн орлого багасна гэж тооцож байгаа. Гэхдээ НӨАТ-ыг 5 хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Төсвийн орлого буурахгүй. Татварын бааз суурь нэмэгдсэнээр татварын орлого нэмэгдэнэ. НӨАТ  алслагдсан бүс нутагт суурьшин суудаг иргэдэд асар их дарамт болдог. Цар тахлын үед эдийн засаг хямарсан энэ хүндрэлтэй үед НӨАТ-ыг таван хувь болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.  Ард иргэд НӨАТ-ынхаа баримтыг бүртгүүлснээр далд орлогууд ил болж, татварын орлого нэмэгддэг. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор татварын орлого нэмэгдэж, төсвийн орлого буурахгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж