Канье Уэст сонгуульд өрсөлдөхөө зарлаж, амжилтгүй сурталчилгаанууд хийн, олны шүүмжлэл дагуулаад байгаа үйл явдлыг сүүлийн үед хүмүүс өөр өнцгөөр харах болжээ. Тухайлбал, түүний ийнхүү шуугиан тарьж байгаа нь Бүгд найрамдах нам түүнийг хөлсөлж, Жо Байденыг ялахад туслуулж байгаатай холбоотой хэмээн олон хүн маргах болсон юм.
Канье Уэст энэ долоо хоногт нэвтрүүлэгт орохдоо дээрх таамгийг үгүйсгэн шоолж, ”Хөгшөөн, хэн ч намайг худалдаж авч чадахгүй. Би Трампаас илүү баян” хэмээн ярьжээ. Албан ёсны мэдээллээр бол Уэст, Трамп хоёр хоёул тэрбумтан хэмээгддэг ч нарийн харвал Уэстийн нийт хөрөнгө 1.3 тэрбум ам.доллар, Трампынх 2.1 тэрбум ам.доллар юм. Гэвч Уэст өөрийгөө бараг 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн ярьдаг билээ.
Уэст долдугаар сард сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарлаж, түүнээс хойш хэд хэдэн удаа шүүмжлэл дагуулсан сурталчилгаа хийгээд амжсан билээ. Тэрбээр өмнө нь Трампыг идэвхтэй дэмжигч, дуу хоолой нь болж явсан нэгэн. Тиймдээ ч хүмүүс түүнийг энэ сонгуульд Трампын талд ажиллаж байж магадгүй хэмээн хардаж буй. Мөн Уэст энэ сонгуульд ялахгүй байсан ч 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө амлажээ.
Эх сурвалж: RT
АЧ 2020-09-02 202.131.229.146
Rapper Gee Ардчилсан намаас нэр дэвшвэл та хэд сонгох юм уу?
Зочин 2020-09-02 49.0.218.165
эргүү хар үглээд хэн ч сонсохоо болингууд нэр дэвшдэг гэнэ тэнэгтдэг байна ш дээ за угаасаа тэнэг юм даа
Зочин 2020-09-02 202.126.89.17
Тэнэг нигэр
Зочин 2020-09-02 139.5.217.251
Энэ цаг үеийн дүр төрх болсон олон лидерүүд, алдартнууд /трамп меркель ши жин пин макрон путин…/ нээх их удахгүй үхэж дуусна. Дараа үеийнх нь улам галзуу солиотой, мунхаг дорой, ямарч үнэт зүйл, үзэл санаа, зорилго төлөвлөгөөгүй хийсвэр этгээдүүд, зөвхөн зугаа цэнгэл өнгө мөнгө нэр алдараар хөөцөлдөгчид хаа сайгүй олноороо тодорч гарч ирнэ. Гэвч бас огт өөр түвшиний дуудлага зорилготой, хүмүүжил төлөвшилтэй хүчирхэг ТЭНГЭРЛЭГ лидерүүд ч нөгөө талд товойн гарах болно.Үр дүнд нь хүн төрөлхтөн
Зочин 2020-09-02 139.5.217.251
Сайн ба муу, Ариун ба бузар, Зөв ба буруу, Ерөөл ба х****л, Амь ба үхэл, Гэрэл ба харанхуйн зааг ялгааг улам тод томруунаар ялган харж чаддаг болох юм. Тэгээд аль талд нь зогсохоо шийдэх хувийн сонголт, зүрх сэтгэлийн шийдвэр гаргах ёстой юм. Улмаар ЭЗЭНий Тэнгэр элч нар ирж Тэнгэрлэг ургацаа нэг талд нь, хогийн ургамалаа нөгөө талруу нь хадаж хурааж авна… Бүх хогийн ургамал мөнхийн галд хаягдан шатаагдана…