Канье Уэст: Би Трампаас илүү баян

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Канье Уэст: Би Трампаас илүү баян

Канье Уэст: Би Трампаас илүү баян

Канье Уэст сонгуульд өрсөлдөхөө зарлаж, амжилтгүй сурталчилгаанууд хийн, олны шүүмжлэл дагуулаад байгаа үйл явдлыг сүүлийн үед хүмүүс өөр өнцгөөр харах болжээ. Тухайлбал, түүний ийнхүү шуугиан тарьж байгаа нь Бүгд найрамдах нам түүнийг хөлсөлж, Жо Байденыг ялахад туслуулж байгаатай холбоотой хэмээн олон хүн маргах болсон юм.

Канье Уэст энэ долоо хоногт нэвтрүүлэгт орохдоо дээрх таамгийг үгүйсгэн шоолж, ”Хөгшөөн, хэн ч намайг худалдаж авч чадахгүй. Би Трампаас илүү баян” хэмээн ярьжээ. Албан ёсны мэдээллээр бол Уэст, Трамп хоёр хоёул тэрбумтан хэмээгддэг ч нарийн харвал Уэстийн нийт хөрөнгө 1.3 тэрбум ам.доллар, Трампынх 2.1 тэрбум ам.доллар юм. Гэвч Уэст өөрийгөө бараг 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн ярьдаг билээ.

Уэст долдугаар сард сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарлаж, түүнээс хойш хэд хэдэн удаа шүүмжлэл дагуулсан сурталчилгаа хийгээд амжсан билээ. Тэрбээр өмнө нь Трампыг идэвхтэй дэмжигч, дуу хоолой нь болж явсан нэгэн. Тиймдээ ч хүмүүс түүнийг энэ сонгуульд Трампын талд ажиллаж байж магадгүй хэмээн хардаж буй. Мөн Уэст энэ сонгуульд ялахгүй байсан ч 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө амлажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж