Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна | News.MN

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна

Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэхгүй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр (2020.9.2) мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.ТЛЕЙХАН "Цахим орчинд цахилгаан, дулааны үнийг хоёр дахин нэмнэ гэсэн худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос няцаалт хийж байна. "Covid-19" цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна. Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос эхлэн шөнийн болон оройн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Өнгөрсөн жил 160 орчим мянган орчим хэрэглэгч хамрагдсанаас 120 мянга орчим нь Улаанбаатар хотын иргэд байжээ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд өнгөрсөн жил 11.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ жил үүнээс хоёр дахин их буюу 23.2 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.

Мөн эрчим хүчний авлага өссөөр байгаа тул төлбөрөө төлж барагдуулахыг хүслээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 17 тэрбум төгрөгөөр их авлага үүсээд байгаа аж. Тиймээс хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь барагдуулж байхыг анхаарууллаа. Энэ мөнгийг өвөлжилтийн бэлтгэл хангахад зарцуулна гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-02 202.9.46.3

Наад хонгололтоос чинь хэдэн станцууд нь алдагдалтай ажиллаж, засвараа ч хийж чадахгуй улс нь татаас ч огохгуй эрчим хучээ элгээр нь хэвтуулж дуусах вий

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Тэнэгүүдийг тавьчихаад байгаагаас улс унаж доройтоод харийн хөлд сөхөрч байгаа биздээ. Тэрбум хүнтэй хятад өндийгөөд 3 хан сайтай Монголчууд Тэнэг удирдагч нартай тул сөхөрч байгаа болохоос ясар станцын ажил унасан биш.

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Гэр хоюугроололд түлээ авах мөнгөгүй,дан ундааны шил хог түлдэг айл олон шүү дээ.Ингэж байгал орчин иргэдээ хордуулж байснаас улсаас тусламж болгоод ядахдаа дулаанаар нь хямд тэнцүү хангаж байвал энэ бол их том төрийн тус шүү.Өнөөдөр ч гэсэн гэр хороололд муу үнэртэй юм түлсэн айд олон ч байна шүү.Тэд мөнгөгүй тул торгоод ч нэмэргүйгээс гадна тоох ч үгүй.Мэдээж хүн бүр амьд байхын үлдэхийн хийнэ.

Avatar

Зочин 2020-09-02 202.9.46.3

Тэд хар багаасаа залхуу амгалан биеийн амрыг харсан залхуу хун амьдрал нь тийм бгаа . Багаасаа ходолморч хун сурч мэргэжил эзэмшиж хун шиг амьдардаг хэнд най болохгуй

Avatar

Зочин 2020-09-02 202.9.46.3

Гэр хороолод хэвтэж бгаа нь багаасаа залхуу хичээл номоо хийдэггуй сурч боловсроогуй мэргэжилгуй ингэж хонгол би ядуу гэд хэний толоо торов. Байшинд бгаа нь насаараа ходолморлож ипотек толоод дээр та нарыг хонгололтын зохих хувийг толоод зээлээс зээлд амьдарч бна малаа

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Ном сураад хэнд хэрэгтэй юм бэ:Номгүй хүмүүс төр бариад болоод байгаа биздээ. Та тийм ухаантайдаа арай байранд байгаа гэж бодоод байгаа юм биш байгаа даа.Би чамд атаархаагүй_эрчим хүчний хангалтаа иргэддээ байр,гэр хороолол гэлгүй тэгш хуваарилж хөнгөлөөчөө гэсэн асуудал тавьсан юм.

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Юуны төлөө гэж бид адилхан байж даарч хөрөх вэ дээ.Хөгжсөн юм юу ч алга,амьдрал улам хүндэрсээр.Хуучин би эх орныхоо хөгжлийн төлөө гээд бүхнийг тэсэж байлаа.Тэгээд хөгжсөн дэмжсэн,дээшилсэн нь хаана байна аа.Харин авилгачид олшрч үржлээ.Ядахдаа өвлийг бага зовлонтой,дулааны хангалтын тэгш эрхтэй өнгөрүүлмээр байна шүү дээ.

Avatar

Zochin 2020-09-02 202.9.46.3

Монгол хун дан унэгуй юм нэхээд хонголуулээд хэвтэж бх санаатай шонийн тарифын хонгололт байрныы хумууст унэ дээр хэсэг нь нэмэгдэж эрчим хучний уйлдвэрууд нь бага унээр алдагдагдалтай борлуулж , техник их засвараа гурилдаж нэг одор эрчим зучний эх уусвэргуй болно доо

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Та бол байрандаа тухтай жаргаад л .Бид гэр хороололынхон нүүрс түлээгээ,гэрийнхээ дулаалга гээд түмэн зовлонтой үзэлцэж байтал өвөл ирж амьдралын тав тух алдагдаж хажууд буй үр хүүхэд минь даарч,энэнээс болж өвдөж ханиалгаж суухад юу боддог гэж санана.Энэ улсын чинь гол баялаг нь хүн юм бол энэ бүх хийсэн бүхнээ иргэддээ өгөөч дээ.Ядахдаа дулаанаар байрныхантай адил цаг хугацаагаар ажил тэгш хангаачдээ.

Avatar

Зочин 2020-09-02 202.9.46.3

Насаараа залхуу сурч мэргэжил эзэмшиж хун шиг амьдарч сур бусдад гай болохгуй

Avatar

Эрдэнээ 2020-09-02 66.181.161.69

Дулаан хангалтаар хүртэл иргэдээ ялгадаг төр байж болох уу.Өөрсдийг нь гэрт байлгаж 90 хоног дулаангүй мод түлээгээр нь амьдруулахсан

Avatar

Зочин 2020-09-02 202.9.46.3

Дурандаа хэвтэжбж бух юмаа нэхээд хуний толоо торсон юм шиг залхуу н**ш

Avatar

Ганаа 2020-09-02 66.181.161.69

90 хоног даарч тухгүй амьдрах нь бүү хэл 9 минут даарч хэвтэхэд хэцүү шүү дээ.Төр засаг анхаараасай билээ

Avatar

Бямбаа 2020-09-02 66.181.161.69

Иргэд бүрээ байрны дулаанаар хангаж чадахгүй ч гэр хороололдоо анхаарч хөнгөлөлтийг нь байрныхан шиг 9 дүгээр сараас нь олгож байя.Гэр хороололынхон чинь манай иргэдийн олонхи,тэнд монголын ирээдүй амьдарч байгаа бишүү.Ядахдаа тэднийгээ өвлийн цагаар дулаан хямд тогоор хангаж өвчин зовлонгүй байлгая л даа.Ингэвэл тэдэнд төрийн зүгээс том тус үзүүлж байгаа хэрэг бишүү.

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Байрныхан чинь ерөнхийдөө боломжтой хүмүүс:Ноднин жил гэр хороололын бид чинь хүүхдүүдээ дааруулаад,ханиад,тухгүй байдалын дунд өнгөрөөж,хөлдөхгүйн тулд юу дайралдсаныг түлж байлаа.Байрныхантай адил хөнгөлөлттөй дулааныг өгдөг тийм сайхан цагийг үзэхсэн дээ.Энэ жилийн хүйтнийг яаж давдаг шүү юм билээ.

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Хотын байрныхан 9 сарын 15-наас дараа жилийн 5 сарын 15 хүртэл дулаандаа дугжирч амьдарна.Харин гэр хорооллын бид 11 сарын1-с дараа жилийн 4 сарын 1 хүртэл үнэ хямдтай гэсэн тодотголтой байх ч байрныхнаас даруй 90 хоногийг даарч өнгөрөөнө. Иргэдээ ингэж дулаанаар алагчилж,цөөнх мөнгөтөй хэсгийг нүцгэн жаргааж ихэнх оршин суудаг гэр хороололынхныг дааруулж тухгүй байлгаж байгаа нь хэр шударга ёс вэ.Дулааны хөнгөлөлтийг байрныхантай адил 9 сардаа эхлүүлж дараа оныхоо 5 сард цуцладаг болоосой.

Avatar

Зочин 2020-09-02 59.153.113.89

Шөнийн хөнгөлөлтийг орон сууцанд 23-05 цаг хүртэл тэг болгож болохгүй юу.

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.69

Дулаан байранд байж бас даварсан юм яриад

Avatar

Зочин 2020-09-02 103.212.119.45

Хүүe энэ 70 хүрсэн Тлeуйаныг хөөж явуулаач ээ. Хорин өвгөн үхэхгүй юмаа

Avatar

/*-*/ 2020-09-02 49.0.212.4

МАН хулгайчаа явуулнаа гонж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж