Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулна

Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэхгүй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр (2020.9.2) мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.ТЛЕЙХАН "Цахим орчинд цахилгаан, дулааны үнийг хоёр дахин нэмнэ гэсэн худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос няцаалт хийж байна. "Covid-19" цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна. Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос эхлэн шөнийн болон оройн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Өнгөрсөн жил 160 орчим мянган орчим хэрэглэгч хамрагдсанаас 120 мянга орчим нь Улаанбаатар хотын иргэд байжээ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд өнгөрсөн жил 11.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ жил үүнээс хоёр дахин их буюу 23.2 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.

Мөн эрчим хүчний авлага өссөөр байгаа тул төлбөрөө төлж барагдуулахыг хүслээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 17 тэрбум төгрөгөөр их авлага үүсээд байгаа аж. Тиймээс хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь барагдуулж байхыг анхаарууллаа. Энэ мөнгийг өвөлжилтийн бэлтгэл хангахад зарцуулна гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж