ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ МОСДХ-ны үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ МОСДХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ МОСДХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ МОСДХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр албаны бусад төлөөлөгчийн хамтаар Монголын олон суваг дамжуулагчдын холбооны үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын олон суваг дамжуулагчдын холбоо нь дотоодын болон гадаадын сувгуудыг орчин үеийн технологийн бүхий л шийдлийг ашиглан орон даяар дамжуулан түгээж буй олон сувгийн дамжуулагч үйлчилгээ эрхлэгч компаниуд нэгдсэн ТББ юм. Өнөөгийн байдлаар дээрх компаниудаар дамжуулан улсын хэмжээнд 780 гаруй мянган өрх дотоод, гадаадын контентыг хүлээн авч үйлчлүүлж байна гэсэн үг.

Контент үйлдвэрлэлийн эцсийн хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ШӨХТГ болон Монголын олон суваг дамжуулагчдын холбоо хамтран ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймдээ ч энэ өглөөний уулзалтын үеэр Монгол орон даяар телевизийн олон сувгийн үйлчилгээг өрх хэрэглэгч бүр технологийн байдлаас үл хамааран хялбар, хүртээмжтэй, сонголттой, үнийн уян хатан бодлоготой, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн ижил тэгш нөхцөлтэйгөөр хүргэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Улмаар ШӨХТГ-ын удирдлагууд олон суваг дамжуулагчдын үйл ажиллагааг төлөөлүүлэн Эн Би Си компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцсан. Энэ үеэр Монголын олон суваг дамжуулагчдын холбооны тэргүүн Ж.Золбат үйлчилгээний нөхцөл, эцсийн хэрэглэгчдэд хүрэх үйлдвэрлэлийн явц болон Хэрэглэгчийн үйлчилгээний төв, Дуудлагын төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтын төгсгөлд талууд Монгол орон даяарх үзэгч өрх нэг бүрийн эрх ашгийн төлөө хяналт тавих, үр ашигтай хамтран ажиллах талаар санал нэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-02 66.181.182.69

Хүүе, ийм дарга, байгууллагатай билүү? Мартагдсан ШӨХТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж