Намрын багц сургалтанд суугаад гадаадын хүссэн их дээд сургуульдаа ороорой

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Намрын багц сургалтанд суугаад гадаадын хүссэн их дээд сургуульдаа ороорой

Edx Fall Program сургалт гадаадын их дээд сургуульд хөтлөх луужин чинь болно

Ахлах ангийн сурагчдад зориулсан Edx Fall Program цогц сургалтын бүртгэл эхэллээ

Олон жилийн турш гадаадад суралцахын давуу талыг “Энэ нь чиний амьдралыг бүхэлдээ өөрчилнө”, “Чи шинэ хүн болоод буцаж ирнэ” гэсэн өгүүлбэрээр тайлбарлаж ирсэн. Тэгвэл одоо илүү ул суурьтай хариултад анхаарлаа хандуулцгаая.

Гадаадад сургах хөтөлбөрийн нэг гол зорилго нь бусад соёлууд, улс төрийн болон эдийн засгийн системийг хүндэтгэдэг, дэлхийн сайн сайхны төлөө санаа тавьдаг ирээдүйн глобал удирдагчдыг бэлтгэхэд оршдог. Олон улсын оюутны боловсролын институт /IES/ хувийн, мэргэжлийн, академик чиглэлээр суралцаж буй оюутнуудаас гадаадад суралцах нь ямар давуу талтай талаар судалгаа авахад:

95% нь хувь хүний өсөлтийг хурдасгаж өгсөн

96% нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн

98% нь гадаадад суралцах нь өөрийн орны соёлын үнэт зүйлс, үнэлэмжийг илүү сайн ойлгоход тусалсан

87% нь дараа дараачийн боловсролын туршлагад нөлөөлсөн гэжээ. Судалгаа өгсөн хүмүүсийн бараг тэн хагас нь гадаадад суралцаж байгаад олон улсын ажил, дадлага, сайн дурын ажилд оролцжээ.

Нэгэнтээ гадаадын их дээд сургуульд суралцах зорилго тавьсан бол өөрийгөө аль болох эртнээс, системтэйгээр бэлдэж эхлэх хэрэгтэй. Тэгвэл Edx School сургалтын төвийн Edx Fall Program намрын цогц сургалтанд хамрагдсанаар гадаадад суралцахын тулд өөрийгөө хэрхэн яаж бэлдэх, ямар ямар шалгалтуудыг өгч, ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой талаар бүрэн мэдлэгийг олж авна. Мөн түүнчлэн гадаадын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлдэхэд Edx сургалтын төвийн багш нар чин сэтгэлээсээ туслах болно.

Сургалтын агуулга:

Капланы хөтөлбөрийн дагуу SAT, IELTS-д бэлдэх

Эсээгээ бүтээлч байдлаар бичих /creative essay writing/

Хувь хүний хөгжлийн сургалт /багаар ажиллах, илтгэх болон харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх, төслийн менежмент, манлайлал/

7 хоног бүр DIAGNOSTIC TESTS

Сайн дурын ажил хийх тухай

Edx намрын цогц сургалтын давуу тал:

Мэргэжлийн заах туршлагатай гадаад монгол багш нар

Ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой /Counseling/

80 жилийн түүхтэй ОУ-ын тест бэлтгэлийн Каплан төвийн сургалтын материал, хөтөлбөрийн дагуу сургалт явагдана

Гадаадад сурахад шаардлагатай бүхий л мэдээллийг өгөх учраас төгсөх ангийн сурагчид GAP жил авах шаардлагагүй

Шинэ найз нөхөдтэй болж, зорилгынхоо төлөө хамтдаа урагшлах болно.

9-12 дугаар ангийн сурагчдыг Edx төв зуны цогц сургалтандаа урьж байна! Гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцах бэлтгэлээ өнөөдрөөс хангацгаая.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 👇

📞70138020

🌎www.facebook.com/EdxSchoolbyKaplan

🌎www.instagram.com/edx_school

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж