Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийн шүүх хурал хойшиллоо

Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийн шүүх хурал хойшиллоо

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг 2019 оны зургадугаар сард гарсан.

Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан гэжээ.  Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн юм.

Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Улмаар Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.09.02/ товлогдсон  ч хойшиллоо.

Учир нь шүүгдэгч "Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Хишигдорж нь хоёр өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, хурлыг энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД ШАТНААС УНАСАН БИЧЛЭГ БАЙСААР БАЙТАЛ БИДНЭЭС НУУСАН

Б.Болороо 2019 оны аравдугаар сард сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх үеэр ”Манай нөхөр "Хишиг арвин Өргөө Индустриал" хариуцлагатай хувьцаат компанид ажиллаж байсан. Нөхрөө сураггүй алга болсноос хойш 19 хоногийн дараа буюу долдугаар сарын 8-ны өдөр "Залуус "хорооллын  цахилгаан шатны нүх рүү унаж нас барсан байхад нь олсон. 

Манай нөхрийг ажлын байран дээрээ архи уусан, түүнээс болж нас барсан гэх шалтгаанаар буруутгаж байна. Шүүх шинжилгээний хариу нь ч 2.4 поромилл буюу өөрийгөө хянах чадваргүй болтол архи уусан гэж гарсан. Бас задлан шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн үеийн бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унасан бичлэг байсаар байтал биднээс нуусан” хэмээж байв.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж