Цар тахлаас болж хуванцар хог хаягдлын хэмжээ хэзээ ч байгаагүйгээр өсч байна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Цар тахлаас болж хуванцар хог хаягдлын хэмжээ хэзээ ч байгаагүйгээр өсч байна

Цар тахлаас болж хуванцар хог хаягдлын хэмжээ хэзээ ч байгаагүйгээр өсч байна

Далайн эргүүдийг цэвэрлэдэг сайн дурынхны мэдээлж байгаагаар цар тахал эхэлснээс хойш хуванцар хог хаягдлын хэмжээ эрс ихэссэн байна. Мөн усны тавцангаар гулгадаг тамирчид ч далай, голын эргүүдээр хэрэглэсэн маск зэрэг хуванцар хаягдлууд хэзээ ч байгаагүйгээрээ их үзэгдэх болсныг баталж байна.

Тэд цар тахлыг далимдуулан ашиг олох гэсэн бизнесүүд маш их хэмжээний нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна хэмээн онцолжээ. Тиймээс сайн дурынхны нийгэмлэг энэ сараас эхлэн далайн эрэг дээрээс хамгийн их олдож буй хог хаягдлын үйлдвэрийг нэрлэж, цахим орчинд "шившиглэх"-ийг зорьж байгаа аж.

Тамирчдын баталж байгаагаар хөл хорио суларч эхэлснээс хойш далайн эрэг дээр нэг удаагийн бээлий, маскны хог огцом өссөн аж. “Хувийн хамгаалах хэрэгсэл хэдий амь аварч байгаад бид талархах хэрэгтэй ч одоо үүнээс болж байгаль хэрхэн сүйрч буйг бодож үзэх цаг болсон. Бид өмнө нь хуванцар сав, гялгар уут хаа сайгүй хардаг байсан бол одоо үүн дээр маск, бээлий нэмэгдэж, хуванцар хогны хэмжээг асар ихээр нэмж байна” хэмээн усны тавцангаар гулгадаг тамирчин Жэк Мидлтон ярьжээ.

Сайн дурын нийгэмлэг есдүгээр сарын 5-наас эхлэн аравдугаар сарын 18-ныг хүртэл “Далай үеийнхний хуванцрын эсрэг тэмцэл” кампанит ажил зохион байгуулж, түүнийхээ хүрээнд Их Британийн 600 далайн эргийг цэвэрлэж, хамгийн их тааралдаж буй хогны бренд, үйлдвэрийн нэрийг цахим орчинд зарлаж хариуцлага нэхэх аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж