11 компани ипотекийн даатгалын бүтээгдэхүүн олгож байна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

11 компани ипотекийн даатгалын бүтээгдэхүүн олгож байна

Санхүүгийн зохицуулах хороо даатгалын үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах зорилгоор нэлээдгүй ажил хийсэн. Түүний нэг нь "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"/ https://www.legalinfo.mn/annex/?lawid=13528 /-ыг батлан мөрдүүлснээр даатгуулагч, зээлдэгчид өөрсдийн сонголтоор даатгалын эрсдэл, даатгагч компаниа сонгох боломж бүрдсэн. Мөн ердийн болон урт хугацааны даатгалын компаниудын оролцоог хангаж чадсан. Даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөрийг тодорхой болгож, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгуулагчдын эрх ашгийг давхар хамгаалсан.

Даатгуулагч ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ СЗХ-нд бүртгүүлсэн аль ч даатгалын компанид даатгуулах эрхтэй. Харин компани даатгалын гэрээгээр хамгаалах эрсдэл, даатгалын хураамжийн хэмжээ, нөхөн төлбөр олгохгүй нөхцөл зэргээс хамаарч даатгагчаа сонгох, даатгалын зуучлагч банк нь даатгалын гэрээний талаар зөвлөмж өгөх, даатгуулагчийг сонголт хийх боломжоор хангах ёстой.

Энэ оны II улирлын байдлаар “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХК, “Хаан даатгал” ХХК, “Ард даатгал” ХК, “Практикал даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК, “Бодь даатгал” ХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Мөнх даатгал”ХХК, “Нэйшнл лайф даатгал” ХХК  зэрэг нийт 11 компани СЗХ-нд бүтээгдэхүүнээ хянуулж, бүртгүүлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж