ЭМЯ: Давтан шинжилгээгээр 2 хүнээс коронавирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Давтан шинжилгээгээр 2 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Давтан шинжилгээгээр 2 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.09.02) "Covid-19" халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн  24 цагийн хугацаанд ОХУ-д шинээр 4029  4029 хүн халдвар авч, 123 хүн эндсэн байна. Тус улсад өвчлөл өндөр хэвээр байгаа бөгөөд өнөөдөр "Covid-19″ халдвараар өвчилсөн нийт хүний тоо нэг саяд хүрлээ. Харин БНХАУ-д халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс найман тохиолдол нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Япон улсад 24 цагийн дотор 633 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн. Тус улсын Засгийн газраас коронавирусийг илрүүлэх шинжилгээний чадамжийг дээшлүүлэх арга хэмжээ авч, өдөрт 200 мянган хүнийг шинжлэх боломжтой болжээ. БНСУ-ын хувьд 267 хүн шинээр халдвар авсны 14 нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Хоёр хүний баталгаажуулах шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд тэд наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй хүмүүс юм. Бусад шинжилгээг дурдвал,

  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй есөн хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 75 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79 хүний давтан шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолооч нарын шинжилгээнд тус тус коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр 38 настай эрэгтэй эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилал руу шилжиж байна. Монгол Улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 306, үүнээс эдгэрсэн 296 хүн байгаагаас сувиллын ажиглалтад 21 хүн, гэрийн ажиглалтад 46 хүн, ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 229 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар арван хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна.

Боловсрол шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

-Шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Долдугаар сарын 20-ноос хойш сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд БШУЯ, ЭМЯ болон бусад байгууллагын хамтын ажиллагааны хүчинд хичээл эхлүүлэх бэлтгэлийг сүүлийн нэг сарын хугацаанд тасралтгүй хангасан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний 1475 цэцэрлэгт 500 сая төгрөгөөр мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна. Мөн бүх багш халдварт өвчний шинжилгээнд хамрагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж