БНСУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр (2020.09.01) тагнуулын албаны хоёр офицерыг Умардын дүрвэгчийг хүчиндсэн хэргээр яллах болсныг зарлажээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, хохирогч өнгөрсөн жил болсон гэмт хэргийн талаар гомдол гаргасан аж. Мөн түүний өмгөөлөгчийн мэдээлж буйгаар, хохирогч эмэгтэй дээрх офицеруудаас хоёр ч удаа жирэмсэн болсон боловч дарамт шахалтаас болж хоёуланг нь зулбуулсан байна.
БНСУ-ын Батлан хамгаалахын тагнуулын албаны дэд хурандаа, ахлах түрүүч цолтой хоёр офицерыг цэргийн прокурорууд 2018 оны тавдугаар сараас 2019 оны хоёрдугаар сарын хооронд хэд хэдэн бэлгийн дарамт, хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн буруутган шалгаж байгаа аж.
Офицеруудын нэрийг нууцалсан бөгөөд тухайн үед дүрвэгчийг орох оронгүй учир өөрсдийн хамгаалалт, хяналтад байлгаж байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ