Гэрэл зурагчид: Инес ван Ламсверде, Винод Матадин
Лондон хотноо хоёрдугаар сарын 7-ноос эхлэн гуравдугаар сарын 10 хүртэл Английн нэртэй хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэрэл зургуудийг авсан фото мастеруудын үзэсгэлэн явагдана. Энэхүү David Beckham: The Man гэсэн нэртэй төсөл нь Positive View Foundation ба 7: The David Beckham UNICEF Fund сангуудын буяны хөрөнгө цуглуулах ажиллагаанд туслах зорилготой юм.
Дэвид Симс
Энэхүү арга хэмжээ нь гурван жилээр төлөвлөгдсөн буяны аяны нэг бөгөөд буянтай ажлыг загварын ертөнц бас хийдэг гэдгийг харуулах юм. Загварын ертөнцийн хамгийн нэртэй Энни Лейбовиц, Питер Линдберг, Марио Cорренти, Стивен Кляйн, Мерт Алас, Маркус Пиггот, Инес ван Ламсверде, Винод Матадин нарын 50 гэрэл зураг энд тавигджээ. Энэхүү үзэсгэлэнд Дэмиен Херст, Трейси Эмин, Надав Кандер, Тесса Трегер нар хувийн архивын зургуудаа өгсөн байна.
Гэрэл зурагчдын хамт Дэвид энэ төслөөрөө дэлхийн олон хүүхэд залуучуудад тусалж чадна гэж найдаж байгаа гэнэ. Гэрэл зургуудыг Лондон хотын Phillips гэх дуудлага худалдааны ордны гол танхимд үзүүлээд үзэсгэлэнгийн сүүлчийн өдөр буюу гуравдугаар сарын 10-нд буяны дуудлага худалдаагаар зарах ажээ. Тэндээс орж ирсэн мөнгийг Positive View Foundation ба 7: The David Beckham UNICEF Fund сангуудын дансанд оруулах юм.
Жош Олинс
Мерт ба Маркус
Бэлтгэсэн Ш.МЯГМАР