"Австралийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд Герман А.Кербер түрүүллээ. Тэрээр финалд АНУ-ын алдарт Серена Уильямсыг 6:4, 3:6, 6:4-ийн харьцаагаар буулган авлаа. Тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглосон Кербер "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртэж байна.
Дэлхийн манлай теннисчин Серена Уильямс энэ жил аваргаа хамгаалахаар тоглосон ч Герман бүсгүйд дийлдлээ. Түүний хувьд шөвгийн наймд ОХУ-ын Мария Шараповаг хожсон юм.
Ч.БОЛОР