Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монголын эрүүл мэндийн салбарт эерэгээр нөлөөлж буй. Олон жил царцсан эмнэлгүүд ашиглалтад орж, эрүүл мэндийн салбарын эмч нар “од” болж байна. Засгийн газраас эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарч эхэлсэн бол эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд ч бас онцгой анхаарч эхлэв.
УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж баталсны дотор эмч, эмнэлгийн ажилчид хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээрээ цалин урамшууллаа авдаг тогтолцоо руу шилжихээр болж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхийн хэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үзэж байгаа юм. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдад хандлагын 10 хувийн урамшуулал олгохоор болсон. Иргэд, олон нийтэд үйлчлэхдээ хандлагын тал дээр дутагдал зөрчил гаргаагүй эмнэлгийн ажилтан сар бүр цалин дээрээ 10 хувийн нэмэгдэл авах боломжтой аж.
Цар тахлын үед хүн амынхаа эрүүл энхийн манаанд зогсч, цаг наргүй ажиллаж буй эмч нараа урамшуулах нь зүйн хэрэг боловч эмч ажилчид харилцаа хандлагаа өөрчлөх нь тухайн хүний ухамсрын асуудал. Угтаа бол эмч ажилчид өвчтөн, үйлчлүүлэгчээ сонсч, эелдэг харьцдаг байх нь тухайн хувь хүний ёсзүйтэй ч бас салшгүй холбоотой. Гэтэл улсын эмнэлгүүдийн ачаалал хар зах шиг, хүлээгдэл чирэгдэл нь газар авч, жирийн иргэд даатгалын урамшуулал, үндэсний хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй. Энэ мэт тусламж үйлчилгээний чанар, хүртээмж бүх шатлалд ахихгүй байхад заавал цалин, урамшууллаар эмчийн харилцаа хандлагыг өөрчлөх шаардлагагүй билээ.
Б.ЦЭЦЭГ
Иргэн 2020-09-02 66.181.181.248
Улсын байгуулагууд хэзээ л сайхан харьцаатай байлаа.Бүтэхгүй.Хувийн эмнэлэг харьцаа сайн бол урамшуулал өгөх үү.
нэг бол хувийн ажлаа № бол төрийн ажлаа хийнээ хөө 2020-09-02 202.9.46.109
Төрийн өмчийн эмнэлэг, сургуульд ажилладаг бол давхар хувийн эмнэлэгтэй байх, хувийг эмнэлэгт ажиллахыг нь хориглох хэрэгтэй байна.
zoch 2020-09-02 202.55.188.39
Huviin campantai nuhur emnelegees tender husah geed said hiij baihad ene asuudal bishdee
Зараа 2020-09-02 182.160.33.3
бид өөрсдөө эрүүл мэндийн наад захын боловсролтой болох хэрэгтэй. Энгийн жишээ дурдья: хүүхдийнх нь шүд идээлж буглаад сүйд болсны дараа арайхийж эмнэлгээ олж ирнэ, за ирсэн хойноо эцэг эхчүүд эмчийн дэргэд утсаа маажаад суучихна, эмчид худал ярина. Хагалгаанд орсон жаахан амьтан өвчиндөө шаналж байхад өөрийн амрыг харж хүүхдээ эрхлүүлэх нэрээр ундаа, чихрээр угжина, эмнэлгээсээ гарч амжаагүй хүүхдийнх нь аман доторх тэр чигтээ дахиад л идээлнэ. Амттан идлээ чи гэж хүүхдийг загнах уу, яах вэ
иргэн 2020-09-02 202.131.227.82
хувийн эмнэлэгтэй эмч нарыг давхар төрийн эмнэлэгт ажиллуулдагаа болиулах хэрэгтэй. цаанаа дандаа бизнес яваад байдаг. ард иргэдийн эрүүл мэндийг мөнгө болгож хардагийг нь болиулах хэрэгтэй.
зочин 2020-09-02 103.80.210.9
Энэ бол таны л бодол
О 2020-09-02 66.181.161.82
Эмч нарын харилцаа угаасаа ооооо шүү дээ. Эмнэлгийн салбар сарангэрэлын үед бүрэн дампуурсан. Худлаа гэвэл эмнэлэгт очоод биеээ үзүүлээд үз дээ.
zochin 2020-09-02 103.80.210.104
emch nariin hariltsaa handlagfiig yarih tsag n bolson Govisumber aimgiin emnelegt 1 emch bnaa ooriinh n huviin emneleg shig tengert garsan ih zantai yarvaisan yum arai l haragddag shv
zochin 2020-09-02 202.179.24.38
teneg um bichdeg setguulch vee. bur gaihchlaa. yu geh geed yu geed ch gaan. heleh ch ug alga.
Зочин 2020-09-02 202.179.30.42
Хуцдаг авгай вэ, харин ч энэ асуудлыг эрт гаргаж тавих байсан. гэхдээ оройтоогүй ажил болгох хэрэгтэй.
tiim uu 5-n manager ee 2020-09-02 202.9.46.109
Zbagiin bagsh nar ch aimaar gar hardag, shunaltai, huuhed zoddog, ug heleer doromjilj, setgel zuin huchirhiilel uilddeg. Bagshiig muulj muulchihasd ichihgui huuhdee avch ireed bdg gedeg manager avgai bdg l yum, awgai min uurtuu itgeltei bvval nadtai zargaldaari
Зочин 2020-09-02 202.126.88.199
Харин ч энэ асуудлыг эрт тавих хэрэгтэй бсан юм. Хандлагыг цалинтай холбодог нь хамгийн зөв.
Зочин 2020-09-02 66.181.187.106
Цалин нэмэх нь зөв, дараа нь бусад асуудлыг ярьж болно,
Монгол Улсын иргэн 2020-09-02 202.179.8.118
эмч нар гар хардаг нь үнэн