ТЭРСЛҮҮ ҮГ: Та битгий хөгшир

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Та битгий хөгшир

ТЭРСЛҮҮ ҮГ: Та битгий хөгшир

“Авто зогсоолын машин болон эд хөрөнгийг хариуцан ажиллах хариуцлагатай манаач ажилд авна” гэсэн зарын дагуу утасдлаа. Гэтэл “Та Улаанбаатар хотын иргэн үү, хэдэн настай вэ, аль дүүрэгт амьдардаг вэ. Бид 25-35 насны ажилтан хайж байгаа юм” гэв.

Цааш нь ажлын байрны зар харвал “Туслах нягтлан ажилд авна. Ажлын туршлагатай, 35-аас доош насны эмэгтэй” гэх зар байх бол “Харилцааны соёлтой, тууштай ажиллах 25-35 насны жолоочийг өндөр цалинтай ажилд сургаж авна” гэх ажлын зарууд хөвөрнө. Энэ мэт ажлын байрны заруудад 40-өөс дээш насны ажилтан авна гэсэн зар тун ховор байх аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр ажиллах хүчний судалгааны 2019 оны дүнгээр 1.146 .161 ажиллагч байгаагийн 411.605  буюу 35.9 хувийг 15-34 насныхан эзэлж байна.

Тус хорооны судалгаанаас харахад хөдөлмөр эрхлэлтийн түвшинг насны бүлгээр нь авч үзвэл 70 ба түүнээс дээш насанд хамгийн бага буюу 7.4 хувь, 40-44 насанд хамгийн их буюу 78.7 хувь байна гэсэн дүн гарчээ. Гэвч бодит амьдрал дээр 40-өөс дээш насныхан ажлын байрны шаардлагад тэнцэхгүй, идэвхтэй ажил хайж буй иргэдийн тоонд багтсаар байна.

Биологийн нас талаасаа ч 40-өөд насыг хүний ид үе буюу дунд насны шилжилтийн үед тооцогддог байна. Мөн энэ насныхан хамгийн хөдөлмөрч, бүтээлч байх онцлогтой.

Ажиллах хүчнээс гадуурх хүн амыг насны бүлгээр авч үзвэл ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой буюу 25-49 насныхан нийт ажиллах хүчнээс гадуурх хүн амын 25.1 хувийг эзэлж байна гэх судалгаа бий.

Боломжит ажиллах хүчний 57.2 хувь нь 25-49 насныхан, 22.4 хувь нь 50-59 насныхан байсан бол бусад ажиллах хүчнээс гадуурх хүн амын 23.8 хувь нь 15-19 насныхан, 31.3 хувь нь 60-аас дээш насныхан эзэлж байгаа аж.

Ажил олгогч, ажил хайгчийн тогтолцоо ийм байгаа болохоор 40-өөс дээш насныхан харийн оронд боолын хөдөлмөр хийж, үр хүүхдээ тэжээхийг хүсэмжилж байна. Гэтэл мөн л энэ насныхныг гадаадад ажиллах хүчээр авах нь ховор болжээ.

Тиймээс өнөөдөр 40-өөс  ээш насныхныг ажлын байртай болгохын тулд төрөөс л дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тэд тэтгэвэр ч үгүй, ажил ч үгүй, амьдрал ч үгүй, гудамжинд “лааз" өшиглөж суух гэж үү?

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж