“Хаан ширээний тоглоом” киноны цуглуулгыг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

“Хаан ширээний тоглоом” киноны цуглуулгыг үзүүлэв

“Хаан ширээний тоглоом”  киногоор хийсэн цуглуулгаа Valentino үзүүлэв

Фото: ZUMA Press / Globallookpress.com

Италийн загварын ордон Valentino шинэ цуглуулгаа Парисын загварын долоо хоногт үзүүлсэн тухай “PopSugar” мэдээлэв. Уг хэвлэлийн мэдээлснээр, загваруудын дизайн нь “Хаан ширээний тоглоом” олон ангит киноны баатруудын хувцсыг санагдуулж байгаа ажээ. Цуглуулгад алтадмал чимэглэлтэй хөнгөн даашинзнууд, туник гэгдэх чөлөөт даашинзнууд мөн сүлжмэл, хилэн, хоргойгоор хийсэн хувцаснууд орсон байна.

Фото: ZUMA Press / Globallookpress.com

Valentino загварын ордныг хувцасны загвар бүтээгч Валентино Клименте Людовико Гаравани түүний ажил хэргийн түнш Жанкарло Жиамметти нар үүсгэн байгуулжээ. Ордны анхны үзүүлбэр нь 1962 онд Флоренци хотноо болжээ.

Валентино Клименте Людовико Гаравани Францын загвар бүтээгч, загвар бүтээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн танхимын дэргэдэх сургуулийг 1951 онд дүүргэсэн юм. Тэрээр Jacques Fath, Balenciaga орднуудад ажилд орох гэсэн ч шалгалтыг нь даваагүй гэдэг. Жан Дессегийн ордны зураачийн орон тоон дээр тэр ажиллаж байгаад 1957 онд Дессегийн туслах байсан залуу дизайнер Ги Ларошийн салонд шилжин очив. Хоёр жилийн дараа Ромд өөрийн салоныг нээхээр очжээ. Тэнд Гаравани, Жанкарло Жиамметтитай танилцан найзууд болжээ. Шинэ найз нь уран барилгын их сургуулийн оюутан байгаад Гараванид бизнесээ явуулахад нь туслах гэж сургуулиа хаясан гэдэг.

Жараад оны эхээр үнэтэй даавуу хэрэглэн дампуурах шахсан Валентино, Жиамметти хоёр шинэ салоноо Грегорианы гудамжид нээв. Анхны үйлчлүүлэгч нарын нэг нь Элизабет Тейлор байлаа. Загвар бүтээгч 2000 онд уран бүтээлийнхээ 40 жилийг тэмдэглэн 40 улаан даашинзыг Ром хотын Испанийн талбайд дэлгэж олныг алмайруулсан юм. Энэ ордноос Элизабет Тэйлор, Жаклин Кеннеди, Женнифер Лопес нарын алдартнууд Хуримын даашинзаа авсан гэдэг. Валентино Гаравани загварын ордны ажил хэргээсээ 2007 онд холджээ. Харин захирлын үүргийг Мария Грация Кьюри, Пьерпаоло Пиччоли нар гүйцэтгэх болжээ.

Валентиногийн үзүүлбэрийн гоёлууд

Америкийн телевизийн олон ангит “Хаан ширээний тоглоом” киног Жорж Мартины “Мөс, дөлийн дуулал” гэх зөгнөлт романаар бүтээжээ. Киноны шинэ улирал /VI/ 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхэлнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж