Тусгаарлалтад байсан залуу 40 кг туржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Тусгаарлалтад байсан залуу 40 кг туржээ

Тусгаарлалтад байсан залуу 40 кг туржээ

Мальтын оршин суугч эрэгтэй шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас тусгаарлагдаад байх хугацаандаа 40 кг турсан ч хэрхэн жингээ хассан нууцаасаа бусадтай хуваалцахыг хүсээгүй байна. Кристофер иль-Кабокк (Christopher il-Kabocc) өмнө нь 165 кг жинтэй байжээ. Цар тахлын үед тэрбээр дэмий гиюүрэхийг хүсээгүй бөгөөд энэ хугацааг ашиглан турахаар шийдсэн аж.

Таван сарын хичээл зүтгэлийн үр дүнд тэрбээр 126 кг болтлоо турж, өдгөө танигдах аргагүй болжээ. Тэрбээр "Би алхаж эхэлсэн. Гэхдээ 138 кг жинтэй болоод спорт зааланд хичээллэсэн” гэж ярьсан байна.

Кристофер иль-Кабокк эхэн үедээ ердөө 15-хан минут алхаж чаддаг, амьсгал нь давчиддаг байсан бол өдгөө өдөрт 5 цаг алхах чадвартай болжээ. Таван сарын хугацаанд мальт залуу өөрийн зорилгод нийцүүлэн хоолны дэглэм болон дасгалаа өөрчилж байсан аж. Амжилтад хүрэх болгондоо тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ хуваалцдаг байсан бөгөөд түүнийг дагагчдын тоо 31 мянга давжээ. Зарим нь түүний үлгэр жишээгээр илүүдэл жингээсээ салсан байна.

Кристофер иль-Кабокк “Би хоол зүйч дээр очсон ч түүний зөвлөгөөг дагахаас татгалзсан. Би дуртай зүйлээ хийж, хоолны дэглэмээ баримтлахаар шийдсэн дээ" гэж ярьжээ. Тэрбээр “Би тарган хүмүүст амьдралаа өөрчлөхөд нь туслах зорилгоор групп чат ажиллуулдаг. Би хоол зүйч биш, энэ бүгдийг ойлгодоггүй. Гол нь тэдэнд юу хийхээ хэлдэггүй. Би тэдэнд юу хийдэг, юу иддэг, хэдэн калори шатаадгаа л харуулдаг "гэж тайлбарласан байна.

Мальт залуу хэдийнэ амжилтад хүрсэн ч цаашид 95 кг жинтэй болох зорилт тавьжээ.

Австралийн Гилонг ​​хотын Викториа хотын оршин суугч нэг жилийн хугацаанд хэрхэн 41 кг жин хассан “нууц”-аасаа хуваалцсан талаар өмнө нь мэдээлж байв. Тэрбээр хоолоо хийж, гүйлтийн зам дээр өдөрт хагас цаг дасгал хийсэн байна.

Эх сурваж: LOVIN MALTA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж