Есдүгээр сарын 1-ний өдөр үнэн алдартны шүтлэгтнүүд Донын Дарь эхийн иконы өдрийг тэмдэглэдэг. Энэ икон Орост бүтээгдсэн анхны гайхамшиг бүтээгч икон гэж үздэг.
Жил бүрийн есдүгээр сарын 1-нээс 3-ны өдрүүдэд иконыг Третьяковын галерейгаас сүмд авчран сүсэгтнүүдэд мөргөх боломж олгодог.
"Иконыг сүмд авчрах болгонд би очиж мөргөдөг. Энэ гайхамшигт иконд мөргөх боломж олддог нь баярт үйл явдал” хэмээн сүсэгтэн Галина Иванова ярьжээ.
Иконд мөргөх хүсэлтэй сүсэгтнүүд урт дараалал үүсгэн зогсдог аж. Иконыг гэмтэж, эвдрэхээс сэргийлэн, мөн орчны чийгшэл, нарны тусгалаас болж иконы будаг урвалд орохоос сэргийлж тусгай шилэн хоргонд байрлуулдаг.
Холбоотой мэдээ