Энэ есдүгээр сард Орост инфляц 3,6%-иар өснө хэмээн шинжээчид таамаглаж байна. Харин оны эцэст 3,7% байна гэж тооцоолжээ.
Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр тавдугаар сард инфляц 3,0% байсан боловч коронавирусийн халдварын улмаас тогтоосон хөл хориог цуцалснаас хойш нэмэгдсэн байна. Тухайлбал, зургадугаар сард 3,2%, долоо, наймдугаар сард 3,4%-тай байжээ.
Уламжлал ёсоор найм, есдүгээр сард хүнсний ногооны үнэ буурдаг учраас дефляцтай байдаг аж.