Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ | News.MN

Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарсан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, олон улсын тээвэр хийдэг чухал ач холбогдолтой зам. Тиймээс зам өргөтгөх шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй чухам энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Зөвхөн өнгөрсөн онд Дарханы замд 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн байна. Үүний зэрэгцээ энэ замд олон зуун осол бүртгэгдэж, 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амсаад байгаа мэдээлэл бий. Энэ бүх тоо баримт өнгөрсөн зуны гурван сард нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.

Улаанбаатар-Дархан хотыг холбосон авто замын барилгын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж, гурав дахь жил рүүгээ гулсаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам гарч байсан удаатай. Тэрбээр Дарханы замын хөдөлгөөнийг 2020 оны зургадугаар сард нээнэ гэж УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ. Гэсэн ч энэ онд Дарханы зам ашиглалтад орж амжихгүй.

АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ ЯМАР ШАТАНДАА ЯВНА ВЭ?

Дарханы замд нийт таван багц ажил хийгдэхээс дөрөвдүгээр сараас хойш нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц 40.87 хувийн явж гүйцэтгэлтэй байна.

Зам засварын 2, 4-р багцын ажил таг зогссон байдалтай байгаа аж. Дээрх хоёр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ. Учир нь Шинжаан хотод коронавирусийн улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх тайлбарыг гүйцэтгэгч компаниас мэдэгдсэн байна.

БНХАУ-ын компани энэ хоёр багцыг хямд үнээр гүйцэтгэхээр авсан ч өнгөрсөн хугацаанд туслан гүйцэтгэгчээр ажиллах монгол компани үнээ голоод олдохгүй байжээ. Ингэснээр 2,4-р багц дээр дахин тендер шалгаруулах аж.

Засгийн газраас Дархан чиглэлийн авто замын таван багц дээр энэ жил нийтдээ 1298 хүн ажиллах квот гаргасан. Улмаар визний асуудлыг шийдвэрлэн БНХАУ-аас эхний 36 ажилчин тавдугаар сарын 9-нд орж ирсэн. Тэдгээр ажилчид тусгаарлалтаас гарч, 3,5 багц дээр ажиллаж буй бол сүүлд ирсэн 26 ажилтан тусгаарлалтаас гарч, гурван хоногийн өмнө 2, 4-р багц дээр ажлаа эхлүүлэхээр талбайд гарсан байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хмм 2020-09-02 66.181.161.113

Энхамаглан гээд саад энэ заваан ажилдаа хариуцлага үүрээчээ. Азийн хөгжлийн банк тендер зарөлсан гэх боловч сайд ийм туршлага үгүй компаниар хийлгэхгүй гэх эрх нь байсан . Энхамаглан гэж хүн байнга хятадруу явна, хятадуудтай их дотно хүндээ. Энхамаглан та аль хэдийн компанийг нь солиод өөр компани оруулахгүй байсаар 3 н жил болгосон. Энэ хүн их хуралд биш өөр газар байх ёстой л гэж дарханы иргэд бид үзэж байгаа

Avatar

Билэгт 2020-09-02 202.55.188.43

МАНгаруудыг сонгуулиар дахин сонгосон биз дээ. Шороон замаараа явж байхдаа таарсан мангарууд

Avatar

Зочин 2020-09-02 66.181.188.203

Хорлон. Сүйтгэгч байдгииг энэ замаар явахдаа л мэдэрсэн шүү дээ ? Уул давааг энд тэндгүй ухаж төнхсөн нь нүд халтирмаар ? Байгал хамгаалалт энэ тэр байхгүй шүү ? Энхэмгалан сайд ёстой нохой нохойдоо дайсны нохой шүү ?

Avatar

zochin 2020-09-02 64.119.22.77

zuslangiin chigleld yamar konpaniud zam tavisan um be, ter dotoodiin kompaniudaar darhanii zamiig bariulj boldoggui um uu

Avatar

Зочин 2020-09-02 107.77.173.28

Бат Үүл хотын дарга байхдаа ямар сайхан зам тавьлаа….үхэр мояа-чуудаа заяа чинь тэр дээ

Avatar

Хах 2020-09-02 66.181.161.113

Зайл зайл батүүл

Avatar

Зочин 2020-09-02 202.179.2.147

Монголд замчид гэж байдаг юм уу. бүгд луйварчид

Avatar

Зочин 2020-09-02 202.131.251.109

ha ha ha. ajlaa hiilgeegui bj mongiin avaad idtsen chin uldegdel mongoor n mngolchuud hiij barhgui boltson

Avatar

Зочин 2020-09-02 103.206.195.28

Ядаж хуучин замыг нь хуулахгүй байхгүй дээ, Энх-Амгалан юу юу гэж ярьж байлаа, олон хүний амь нас, эрүүл мэнд хохироосон хариуцлагыг одоо нэхээчээ, яасан ч хүлцэнгүй ард түмэн юм бэ дээ бид чинь

Avatar

Зочин 2020-09-02 43.242.243.84

Бүтээн байгуулалт хийдэггүй ийм намыг сонгосон сонгогчид буруутай одоо яая гэхэв шороон тоосондоо дарагдаад хохироод байжий

Avatar

Зочин 2020-09-02 202.179.24.115

Энхамгалан гээд хулгайчид хариуцлага тооцох хэрэгтэй.Замыг буулгаснаас хойш амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөоөө хохирсон иргэд нийлэн засгийн газрыг шүүхэд өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-02 66.181.177.146

Шат шатандаа авилга нэхээд лай болж байгаа л даа. Энэ зам мөд ашиглалтад орохгүй юм байна. Тавилан л байдаг байх даа

Avatar

Зочин 2020-09-02 122.201.31.220

shinjaanii company chanartai guitsgedeg shdee

Avatar

Зочин 2020-09-02 202.21.99.42

Шинжааны компани уг нь ажлаа ултай суурьтай арай чанартай гүйцэтгэхээр эхлүүл юм шиг харагддаг. Манай төрийн өндөрлөгүүд үнэ цэнийн ойлголтгүйн улмаас гэрээ цуцлах хүртэл дарталсан байхаа

Avatar

Зочин 2020-09-02 103.212.117.48

2,4 р багцын хятад компани өөрсдөө юу ч хийгээгүй маш хямд үнээр Монгол компаниуд оруулаад мөнгө өө өгөлгүй ноднин намар зугатааж гарсан

Avatar

Зочин 2020-09-02 202.131.245.6

хуучин замаа хусдаг нь тоогүй байна даа

Avatar

Зочин 2020-09-02 202.126.89.55

Olimpiin guur geed bas hagas dutuu yum bna . Nalaihiin zamch gesen Dan hagas dutuu yagaad yumiig neg hiisen shig hiideg gyi yum be Dan shoy

Avatar

Зочин 2020-09-02 202.55.184.253

МОНГОЛЧУУД ХУРДНЫ ЗАМ БАРЬСАН ЯМАР Ч ТУРШЛАГА БАЙХГҮЙ. ТЭХЭЭР ЭНЭ ЗАМЫГ УГААСАА ХЯТАДУУД БАРИХААС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ. ОЙРЫН 2 ЖИЛДЭЭ ИЙМЭРХҮҮ БАЙДАЛТАЙ Л БАЙХ НЬ ДЭЭ ТЭНГЭР ЗАЯАТ МООЯА НАР МИНЬ

Avatar

Билэгт 2020-09-02 202.55.188.43

Хурданы зам биш л дээ

Avatar

Зочин 2020-09-02 202.126.90.93

Олон улсын стандартын зам.олон улсын зэрэглэлтэй хятад компани шалгаруулж байж зээл авсан.Арчаагүй засаг нь хятадуудаа эртхэн оруулаад ,туслан гүйцэтгэгч олдохгүй бол цэргээр ч болтугай бариулах байсан байна.Хятадаар зам бариуллаа олон хятад оруулах гээд хуцаад байсөн босоо хөхийн явдаг жорлонгуудын үгээс болж энэ ажил унажээ.

Avatar

Зочин 2020-09-02 112.72.8.222

Manaihan pruulaad iryaa gsen tgsen yaasan hujaa2 gej orilj fb eer dawalgailsaar baigaad boliulsan bushuu

Avatar

Зочин 2020-09-02 202.131.225.91

Аль хавар оруулаад ирье гээд байхад орилолдоод байсын манайхан. Олон улсын ажил, ямар авгай нөхөр бие биедээ ажил өгч байгаа бишдээ

Avatar

Төрөө 2020-09-02 66.181.161.77

Тэндер шалгаруулсан хүмүүстэй хариуцлага тооцооч! Хятадын элчин сайд ,байгуулагдаад 1 сар болоогүй компани шалгаруулсан бна гэж хэлсэн ш дээ

Avatar

Зочин 2020-09-02 202.55.188.86

Өөрсдөө ажил хийж сурахгүй юм уу? Дандаа хятадаар бүх юмаа хийлгэх ёстой юм уу? Хямд үнэ гэчихжээ, хямд байлгах гээд хамаг ажлаа алахд байхаа болиоч, Энхамгалан х***а нараас их авилга нэхэж дээ? Монголчуудаа, өөрсдөө хийж бүтээж сурцгааяа, харийнханд өгөх гээд байгаа мөнгөө монголчууддаа өгөө

Avatar

Зочин 2020-09-02 178.48.206.104

Тeндeрийг нь Азийн хөгжлийн банк шалгаруулсан.

Avatar

Зочин 2020-09-02 202.55.188.34

Энд авилгын асуудал л байгаа.

Avatar

Зочин 2020-09-02 202.131.225.91

Авилгал байсан бол гүйцэтгэгч нь мөнгөө аваагүй байж больёо гэхгүйшдээ. Одоо гэрээгээ цуцлах хүсэлт өгч байна.

Avatar

Зочин 2020-09-02 103.212.117.48

Монгол компаниудыг хохироогоод гүйцэтгэлээ аваад явчихсан

Avatar

kkk 2020-09-02 202.131.225.197

Shat shatandaa ideed ireh mungu ni baga bolohoor mongol zahirluud ni goloo biz

Avatar

Зочин 2020-09-02 150.129.140.25

Хүрэлсүх анх 6 сарын хугацаанд барина гэж сүр бадруулж попроод байсан яасан бэ

Avatar

N 2020-09-02 66.181.161.82

Har durakuud heniig songosnoo hat

Avatar

Зочин 2020-09-02 150.129.140.25

Хятадууд Дарханы замын 2,4-р багцаа цуцлах санал тавьсан гээ биз дээ.Хүрэлсүх 6 сарын хугацаанд ашиглалтанд оруулна гэж амлаж сүр бадруулаад байсан яасан бэ попоо

Avatar

зочин 2020-09-02 202.126.89.238

Дарханчуудаа …. ГОХЬЧИНЬ за….Илжиг модон худрагандаа дуртай гэдэг үг яг та нарт тохирно !!!…. Байгаа замаараа сажилцгаа ….

Avatar

Зочин 2020-09-02 202.9.40.22

Chi muu hohiroodog hen be medrel muutaigaa gaihuulchih yumaa

Avatar

Зочин 2020-09-02 192.82.75.44

Тэр энхамгаланг дахин гишүүн болгож байгаа говьалтайханг эх оронч гэхүү

Avatar

зочин 2020-09-02 66.181.166.196

Дарханы замын мөнгөөр Говь-алтайд сонгуулийн зам тавьчихсан юм чинь гарахаас яах вэ дээ

Avatar

саран-очир 2020-09-02 66.181.169.70

Дугруйд хүчгүй гэх үг байдаг . Бид өөрсдөө л хиймээр байна . монгол хүн яагаад хятадаас дор байх гэж өөрсдөө чадна шүү дээ тэр мангаа монгол компанидаа өгөөд хийгээч туслан гээд монголчууд л хийж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-09-02 202.55.183.178

Өөрсдөө хот доторхи замынхаа нөхөөсийг ч олигтой хийж чадахгүй, Дарь-эх Зайсангийн замыг авсан монгол компаний ажлууд огт урагшлахгүй байж л байна.

Avatar

Зочин 2020-09-02 66.181.161.73

тэнэгт

Avatar

орк атигар Б.Энх-Амгалан гишүүн буруутай 2020-09-02 103.212.117.212

Дэд бүтцийн сайд байхдаа юу ч хийгээгүй. Огцор

Avatar

ИРГЭН 2020-09-02 202.179.15.3

ЭНЭ БОЛ ХЯТАДУУДИЙН БАШИР АРГА ӨВӨРМОНГОЛД ӨРНӨЖ БАЙГАА ЭХ ХЭЛ БИЧИГИЙН ТЭМЦЭЛД ДУРГҮЙЦЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ХЯТАДУУДААР ХИЙЛГЭХЭЭ БОЛЧИХООЧ МОНГОЛЧУУД АЖИЛГҮЙ ОРЛОГҮЙ ХЭЦҮҮ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ӨӨРСДӨӨ ЮМ ХИЙЖ СУРААЧ ЭЭ МОНГОЛЧУУДАА..

Avatar

зочин 2020-09-02 66.181.161.84

ХУДЛАА БҮЛТЭРДЭГ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ МАШ ТОДОРХОЙ ХАРУУЛСАН ЖИШЭЭ БОЛ ЭНЭ ДАРХАНЫ ЗАМ.

Avatar

Зочин 2020-09-02 202.179.24.16

Одоо яая гэхэв, бидний л хохь. Хавар эрт ажилчдыг нь оруулахгүй корона оруулах гэлээ гээд л донгосоод байсан. Хятадаас нэг ч халдвар орж ирээгүй л байна, харин долигоноод байдаг оросоос л жаал импортлох шив. Тэгээд ч манайхны өлөн авилгачид шат шатандаа мөнгө нэхээд ажил хийлгэхгүй хэцүү байдаг биз.

Avatar

Зочин13 2020-09-02 202.131.241.210

ээ жонхуу

Avatar

yaai 2020-09-02 23.92.142.182

Chi yaag goliig n' olood helchihjee

Avatar

zochinn 2020-09-02 139.5.218.233

ali 4 sard xujaa nariig oruulj ireed tusgaarlaad shinjilgee avaad ajilaa exluulex baisan yum odoo tur muu surlagatnuudaar duurch dee

Avatar

Зочин 2020-09-02 122.201.31.233

тэр сайд асан энхамгалан гэгч худалч хулгайч луйварчинг ториин ордоноос чирж гаргаад дуужлэх естой!!!!

Avatar

Зочин 2020-09-02 66.181.186.105

яааг үнэн

Avatar

TEr 2020-09-02 66.181.181.159

UNEE GOLOOD TENDERT OROLTSOOGUI KAMPANII ERHIIG N 4 JILEER HASAA………………

Avatar

Иргэн 2020-09-02 64.119.25.217

Хариуцлага гэж байдаг бол Энх- Амгаланд хариуцлага тооц. Ард түмэн хэдийнээ дүнгээ тавичихаад байхад МАН хаагуур нь явдаг сохор дүлий багш вэ?

Avatar

Зочин 2020-09-02 43.242.243.84

Бүхэл бүтэн улс байж хэдхэн км зам тавьж чадахгүй ядарсан ард иргэд нь хол замаар тойрч шороонд дарагдсаар эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсоор яандаа хөөрхий өрөвдмөөр юмаа

Avatar

Зочин 2020-09-02 103.57.92.88

Яагаад Б.Энх-Амгалан Л.Халтар нартай хариуцлага тооцохгүй бүүр дэд сайдыг жинхэлнэ. Өнөөгийн МАН-ын нүүр царай Хүрэлсүх сэлэмчний ажлын үр дүн.

Avatar

Зочин 2020-09-02 64.119.27.154

Энхамгалангийн хариуцсан ажлын үр дүн ийм бхад дахин гишүүн болоостой

Avatar

зочин 2020-09-02 182.160.34.4

өөрсдөө бариачээ, шуурхайлахын тулд цэргүүдийг ч дайчилсан болно шдээ, улс орны бүтээн байгуулалт, энд тэр боол, зарцын тархи угаалт хэрэггүй

Avatar

Зочин 2020-09-02 59.153.85.118

Хүрэлсүхийн Цэргүүд ч барьчих байхаа,харин мөнгө санхүүг нь өөр газар эргүүлээд байгаа байх .

Avatar

Зорчигч 2020-09-02 64.119.22.22

100 000 машин явсан. Угаалгасан нь 10000 төг дундчаар тэгэхээр, нэг тэрбум төгрөг…

Avatar

Зочин 2020-09-02 64.119.22.22

Дарга нар авлига авч оймсондоо х ийхээр хэн ажил хийхэвдээ. Энхамгалантай хариуцлага ТООЦ… УИХ-аас нэг худаг руу ачвал яасан вэ

Avatar

Зочин 2020-09-02 202.126.90.46

Өөрсдөө замаа тавьж болноодоо. Мөнгө төгрөгийг нь хангалттай өг л дөө. Хяналтаа сайн тавь. Ядаж замаа тавьчихдаг болмоор байнаа. Хичнээн хүн үхүүлэх юм бэ. Хэрэг алга. Нэг л их том хар тэрэг унаж уралдсан хоосон толгой дарга нар

Avatar

Зочин 2020-09-02 59.153.112.103

Цэргүүдээрээ бариул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж