Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Дарханы зам: Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарсан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, олон улсын тээвэр хийдэг чухал ач холбогдолтой зам. Тиймээс зам өргөтгөх шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй чухам энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Зөвхөн өнгөрсөн онд Дарханы замд 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн байна. Үүний зэрэгцээ энэ замд олон зуун осол бүртгэгдэж, 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амсаад байгаа мэдээлэл бий. Энэ бүх тоо баримт өнгөрсөн зуны гурван сард нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.

Улаанбаатар-Дархан хотыг холбосон авто замын барилгын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж, гурав дахь жил рүүгээ гулсаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам гарч байсан удаатай. Тэрбээр Дарханы замын хөдөлгөөнийг 2020 оны зургадугаар сард нээнэ гэж УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ. Гэсэн ч энэ онд Дарханы зам ашиглалтад орж амжихгүй.

АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ ЯМАР ШАТАНДАА ЯВНА ВЭ?

Дарханы замд нийт таван багц ажил хийгдэхээс дөрөвдүгээр сараас хойш нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц 40.87 хувийн явж гүйцэтгэлтэй байна.

Зам засварын 2, 4-р багцын ажил таг зогссон байдалтай байгаа аж. Дээрх хоёр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ. Учир нь Шинжаан хотод коронавирусийн улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх тайлбарыг гүйцэтгэгч компаниас мэдэгдсэн байна.

БНХАУ-ын компани энэ хоёр багцыг хямд үнээр гүйцэтгэхээр авсан ч өнгөрсөн хугацаанд туслан гүйцэтгэгчээр ажиллах монгол компани үнээ голоод олдохгүй байжээ. Ингэснээр 2,4-р багц дээр дахин тендер шалгаруулах аж.

Засгийн газраас Дархан чиглэлийн авто замын таван багц дээр энэ жил нийтдээ 1298 хүн ажиллах квот гаргасан. Улмаар визний асуудлыг шийдвэрлэн БНХАУ-аас эхний 36 ажилчин тавдугаар сарын 9-нд орж ирсэн. Тэдгээр ажилчид тусгаарлалтаас гарч, 3,5 багц дээр ажиллаж буй бол сүүлд ирсэн 26 ажилтан тусгаарлалтаас гарч, гурван хоногийн өмнө 2, 4-р багц дээр ажлаа эхлүүлэхээр талбайд гарсан байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж