"Сагсан бөмбөг улс төрийн хамааралтай болсноос хойш асуудал үүссэн" | News.MN

"Сагсан бөмбөг улс төрийн хамааралтай болсноос хойш асуудал үүссэн"

"Сагсан бөмбөг улс төрийн хамааралтай болсноос хойш асуудал үүссэн"

"Сагсан бөмбөг улс төрийн хамааралтай болсноос хойш асуудал үүссэн"

Монголын сагсан бөмбөгийн SBL Хасын хүлгүүд багийн тамирчин, Tommy’s basketball acamdemy-ийн үүсгэн байгуулагч, ОУХМ Баттүвшиний Билгүүнтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа хэд хоногийн өмнө зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн "B" зэрэглэлийн тэмцээний үеэр болсон асуудлаас эхлүүлье гэж бодлоо. Яг юу болоод өнгөрсөн бэ?

-Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан зохион байгуулагдсан “B” зэрэглэлийн УАШТ-д Tommy’s basketball academy баг оролцсон юм. Энэ багийг О.Баярцогт дасгалжуулагч болон бид хоёр шинээр байгуулаад сар орчмын л хугацаа өнгөрч байна. Баг маань насанд хүрэгчдийн B зэрэглэлийн УАШТ-д оролцон эхний тоглолтоо дуусгасны дараа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос танай багийн дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ надад мэдэгдэхдээ “Танай баг өөр дасгалжуулагчтай тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой” гэсэн. Тухайн үед нь хүмүүс энэ асуудлыг дэвэргээд өмнөх асуудлуудтай холбоод надаас асууж эхэлсэн л дээ. Миний хувьд үүнтэй холбогдуулан Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай холбогдож, ямар үндэслэлээр ингэж байгаа юм бэ гэж тайлбар сонсох гэж хоёр хоног араас нь утсаар залгаад, мессэж бичээд холбогдож чадаагүй. Харин тус тэмцээний зохион байгуулалт хариуцсан Б.Нямхорол, Д.Лхагва-Очир гэх хоёр хүнтэй холбогдож тайлбар сонсохыг хүссэн. Би тэдний тайлбарыг ойлгоогүй, бас үндэслэлгүй санагдсан. Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр ангид байгаа энэ үед дахиад асуудал гаргахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. “Бид танай холбооны үйл ажиллагааг дэмжээд зохион байгуулж буй тэмцээнд чинь оролцож байна. Ямар нэгэн хэрүүл, маргаан хийгээд байх шаардлагагүй” гэдгээ илэрхийлэн, итгэл найдвартайгаар хариу хүлээж байсан. Боломжтой юм шиг нааштайгаар хүлээн авсан боловч сошиалаар дамжуулан хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн байсан. Миний хувьд гэлтгүй уг тэмцээнд оролцож байсан хүүхдүүдэд харамсалтай шийдвэр байсан. Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлье гэж байнга ярьдаг хүмүүсээс гарахааргүй л шийдвэр гарсан гэж бодож байна даа.

-Үүний улмаас багаараа насанд хүрэгчдийн B зэрэглэлийн тэмцээнээс гарсан хэрэг үү?

-Багаараа цаашаа үргэлжлүүлэн тэмцээнээ дуусгах боломж байсан. Гэвч О.Баярцогт дасгалжуулагч маань тэр хүүхдүүдийг удаан хугацаанд бэлдэж, тэмцээн уралдаанд оролцуулахаар төлөвлөчихсөн байсан юм. Холбооны зүгээс баг болон тамирчдын дотоод асуудалд орох эрх байхгүй. Магадгүй клуб, багтай нь холбоо асуудалтай байж болно. Хэрвээ дасгалжуулагчтай асуудалтай байвал нэг, хоёр удаагийн тоглолт өнжүүлэх, эсвэл олон сараар ч юм уу, мөнгөн дүнгээр торгох асуудал байна шүү дээ. Надад хэлэхдээ хоёр, гурван жилийн өмнөөс тухайн дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэх шийдвэр гаргасан гэсэн. Тус шийдвэрийн үндэслэл нь шүүгч нартай зүй бусаар харьцдаг гэх зэрэг байсан. Миний харж буй өнцгөөс бол насан туршид нь ч юм уу, олон жилээр хамтран ажиллах боломжгүй гэдэг шийдвэр бол арай л байж боломгүй.

-Анх тэмцээн эхлэхээс өмнө техникийн зөвлөгөөн дээр энэ асуудал яагаад яригдаагүй юм бэ? Танай баг багийнхаа мэдүүлэгт О.Баярцогт гэдэг хүнийг дасгалжуулагчаараа ажиллана гэж заасан байсан биз дээ?

-Ийм асуудал үүссэн гэж мэдээгүй тул техникийн зөвлөгөөн дээр манай багийг төлөөлж өөр хүн очсон. Багуудыг бүртгэх явцад тэмцээнийг зохион байгуулагчид маань магадгүй анзаараагүй л байх гэж бодож байна. Тэмцээн эхлэхийн өмнө оролцох гэж буй баг болгоныхоо дасгалжуулагч, тамирчдыг сайтар хянасан бол тэмцээн дээр бус техникийн зөвлөгөөн дээр ярьж болох л асуудал байсан.

-Монголын сагсан бөмбөгт одоогоор дөрвөн холбоо байна. Үүний нэг нь Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоо. Холбооныхоо талаар ярихгүй юу? Хэзээ байгуулагдсан бэ?

-Юуны өмнө Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоо 2004-2005 оны үед үүсгэн байгуулагдсан. Тухайн үед Монголын сагсан бөмбөгийн холбоо гээд нэг л байгууллага байлаа. Манай дээд үеийн сагсан бөмбөгийн тамирчид болох Ш.Сэдбазар, Г.Ихбаяр, Ц.Мэргэн, А.Од тэргүүтэй ах нар маань энэ холбоог үүсгэн байгуулсан юм. 2013 оноос эхлэн Монголын сагсан бөмбөг улс төрийн хамааралтай болж эхэлсэн үеэс л өнөөгийн бидэнд тулгамдаад буй асуудал бий болсон. Тэр цаг үеэс л хойш хоёр холбоотой болж, хэрүүл маргаан нь даамжраад FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүрч байлаа. FIBA ч манай улсыг дотоодын асуудлаа эхлээд шийдэж байж, олон улсын тэмцээнд оролцох боломж нь нээгдэнэ гэдгийг мэдэгдсэн. 2014 оны Инчёоны Азийн наадам бол FIBA-аас зохион байгуулсан тэмцээн биш учир манай баг чөлөөтэй оролцож байсан. Ер нь 2014 оноос хойш 2018 он хүртэл нэг ч олон улсын тэмцээнд явсангүй. Монголд ч хоёр холбооны асуудлаас болж сүүлдээ маш олон сагсан бөмбөгийн лиг, тэмцээнүүд зохион байгуулагдах боллоо. Энэ олон лиг дунд миний харж байгаагаар хамгийн их хохирч байгаа нь үзэгчид, спорт сонирхогчид.

-Хүмүүс Монголын сагсан бөмбөгт юу болоод байна вэ гэж их асуудаг?

-Тийм ээ. Тоглогч бид ч үнэндээ тайлбарлахад хэцүү. Дээгүүр явж байгаа бичиг цаасны асуудлын нарийн зүйлсийг мэдэхгүй. FIBA-аас ирсэн гэх санамж бичгүүдийг бид нүдээрээ хараагүй. Хоёр холбоо хоёулаа аль нь жинхэнэ, аль нь хуурамч гэдэг нь мэдэгдэхгүй бичиг баримтууд үзүүлдэг. Ингэж удаан асуудалтай явж болохгүй юм байна гэж Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоо үзэн, 2019 оны Гоё дээд лигийн гуравдугаар тойрог дуусах үеэс эхлэн өөрсдөө лигээ гардан авч зохион байгуулдаг болоод “Бүх оддын тоглолт”, “Плей-оффын тоглолт” зэргийг амжилттай зохион байгуулсан. Үзэгчид нь Спортын төв ордондоо багтахгүй гадаа талбайд дэлгэц засч, лигийн тоглолтууд хүргэж байлаа. Өвөрмонгол руу хүртэл “Wechat” платформ ашиглан тоглолтуудаа шууд дамжуулсан. SPS телевизийн гаргасан статистикаар бол шууд болон давтан үзэлтээр Монголд багийн спортын түүхэнд байгаагүй өндөр хандалт авсан контент болсон юм билээ. Энэ жилийн хувьд ч тоглогчдын холбоо Гоё дээд лигийг эхлэхээс өмнө сагсан бөмбөгийн лигээ нэгдмэл байлгах зорилгоор сагсан бөмбөгийн хоёр холбооны багуудад хамтран ажиллах санал тавьсан. Зарим багуудад ч оролцох хүсэл байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас энэ жилдээ өнжье гэсэн хариу хэлсэн. Сонгуулийн үеэр манай тоглогчдын холбооныхон МАН, АН, бие даагчдад цаашдаа Монголын сагсан бөмбөгийг нэгдмэл болгох ажлуудыг хэрэгжүүлээрэй гэж захин, мөн сагсан бөмбөгт хөрөнгө оруулж байгаад нь талархаж байгаагаа өөрсдийн биеэр очиж илэрхийлж, амжилт хүссэн.  Яг одоо тоглогчдын холбоо хүчирхэг байхын тулд нэгдмэл зорилготой байх хэрэгтэй байна. Багуудтай хоёроос дээш урт хугацааны гэрээ хийчихсэн тамирчид маань хүсэл эрмэлзэл, үзэл баримтлалын хувьд бидэнтэй нэг байдаг боловч багтайгаа байгуулсан гэрээгээ зөрчихгүйн тулд зарим тоглогчид маань идэвхитэй оролцож чадахгүй байна.

-Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоотой хамтрах сагсан бөмбөгийн холбоо байна уу?

-Хүмүүсийн дунд төөрөгдөл үүсээд буй асуудал бол Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдэг хоёр байгууллага болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо. Миний ойлгосноор 2012 он хүртэл байсан холбоо одоо Спортын төв ордонд тэмцээн, уралдаан зохион байгуулж байна. Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдаад, өөр нэг Монголын сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулаад, түүнтэйгээ хамтраад тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. Үүн дээр л хүмүүс төөрөлдөж байна. Хоёр холбоо нэгдэх гэхээсээ илүү нэгдмэл зорилготой байвал болно. Даанч зорилгын хувьд нэгдмэл биш гэж харагдаж байгаа. Нэгдмэл зорилгогүйн улмаас нэгнийхээ үйл ажиллагааг хааж боож, унагаах ажлууд хийж байгаа санагддаг. Жишээлбэл, хошин шогийн продакшнууд хамтраад улирлын төлөвлөгөөгөө гаргадаг. Үүнтэй адил Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл тэмцээн уралдаан, лигээ зохион байгуулсан бол түүнээс хойш саруудад нь Монголын сагсан бөмбөгийн холбоо лигээ зохион байгуулах ч гэдэг юм уу, ийм байдлаар бие биенээ харилцан хүндлээд тэмцээн уралдаанаа давхцуулахгүй явуулж чадвал хамгийн том шийдэл гэж үзэж байна. Зарчим нь хошиг шогийн продакшнуудтай адил тоглолтын хуваарь нь давхцахгүй байх. Тамирчид ч гэсэн аль аль холбоонд хандан тэмцээний хуваарь дээрээ няхуур хандахыг хүссэн. Хэрвээ тэмцээнүүдээ давхцуулахгүй зохион байгуулвал Монголын сагсан бөмбөгийн тамирчид бүгд нэг лигт өрсөлдөх боломжтой. Зэрэг эхэлсэн хоёр лигт тоглосон тамирчид бэртэл гэмтэл амархан авна, ядарна, гэрээний асуудал үүснэ л дээ. Хоёр холбоо хоорондоо зохицъё гэвэл лигийнхээ хуваариудыг давхцуулахгүй байхад болно. Тэгвэл Гоё дээд лигийн тамирчид ч гэсэн 21 аймгийн үндэсний дээд лигт тоглоод, үндэсний дээд лигийн тамирчид ч Гоё дээд лигт тоглох боломж үүснэ. Одоо бол Хасын хүлгүүд, Танан Гарьд ч юм уу, Гоё дээд лигийн багууд 21 аймгийн үндэсний дээд лигт оролцох гэхээр заавал танай багаас дөрвөн хүн оролцоно гээд квот заагаад байдаг. Үүний улмаас баг тарах, баг дотор зөрчил гарна шүү дээ. Ийм учраас л 21 аймгийн дээд лигт оролцоход хүндрэлтэй байдаг. Адилхан 2-уулаа өндөр түвшний лиг гэж байгаа бол нээлттэй байхад л ямар ч асуудал үүсэхгүй гэж бодож байна.

-Танай тоглогчдын холбооноос FIBA болон бусад холбогдох байгууллагуудад одоо үүсээд буй асуудлаа шийдвэрлүүлэхээр хандав уу?

-Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбооны төлөөллүүд, Удирдах зөвлөлийн гишүүд Монголын сагсан бөмбөгт үүсээд буй энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг нь олох гэж хичээж байна. Бид эхний ээлжинд “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-тай хамтран, сагсан бөмбөгийн лигийнхээ жишиг загвар болон суурь хэв шинжийг нь гаргах судалгааны ажлуудыг хийсэн. Судалгааны ажилд сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл, оюутны сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл, шүүгчдийн холбооны төлөөлөл, тоглогчдын холбооны төлөөлөл, дасгалжуулагчдын төлөөлөл гээд таван хүн багтсан. Үүн дээрээ иргэдийн дундаас дадлагажигч судлаач багш нарыг нэмээд, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн лигийн судалгааны ажлуудыг хийгээд, явцын хэлэлцүүлгүүдийнхээ үр дүнг танилцуулаад явж байна. Дасгалжуулагч ямар үүрэгтэй вэ?, Тамирчин ямар үүрэгтэй вэ?, Ивээн тэтгэгч байгууллагууд ямар үүрэгтэй вэ? Мөн бусад оролцогч талуудад ямар асуудал, саад, бэрхшээлүүд тулгарч байгаа вэ? гээд судалж байна. Монголчууд нэг бол багийн эзэн, эсвэл спонсор гээд яриад байдаг. Ойлголтын зөрүү маш их байдаг. Үүнийг л шийдэхийн тулд “Залуу судлаачдыг дэмжих сан”-тай хамтраад ажиллаж байна.

Мөн хоёр холбоо хоорондоо шийдвэрээ ололцохгүй байгаа бол бидний найдлага тавьж буй дараагийн байгууллага олимпийн хороо. Монголын үндэсний олимпийн хороо сагсан бөмбөгийн дотоод асуудал цэгцэрч, FIBA хүлээн зөвшөөрөх хүртэл сагсан бөмбөгийн шигшээ багийг хариуцах хэрэгтэй байна. Олимпийн хороо өөр дээрээ шигшээ багийн алба гэж үүсгээд, FIBA-тай харилцаад, Монголын 5х5 сагсан бөмбөгийн шигшээ багийг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах нь бидний боломжит хувилбаруудын нэг гэж бодож байна. Хоёр холбооноос шийдвэр гарахыг хүлээсээр байгаад зургаа, долоон жил өнгөрлөө. Энэ хугацаанд тамирчид их хохирлоо. Бид хохироод дуусч болох ч Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон авьяаслаг дүү нараа бидний явсан замаар явуулахыг хүсэхгүй байна.

-Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг хэрхэн сонгодог вэ? 2018 оны Жакартагийн Азийн наадамд оролцсон бүрэлдэхүүнийг харахад нэг лигийн тамирчид зонхилсон байсан.

-Яг энэ асуудал дээр бид одоо ч гомдолтой байдаг. Тухайн үед Жакартагийн Азийн наадмын өмнө шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарласан. Холбоо хамаарахгүйгээр тамирчдыг нээлттэй зарласан. Шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнийг сонгох үеэр би шигшээ багийн дасгалжуулагч Ш.Сэдбазартай санал зөрж байсан тохиолдол бий. “Яагаад нэг холбооноосоо хэт их тамирчдыг сонгоод байгаа юм бэ? Энэ их буруу зарчмаар яваад байна” гэж хэлж байсан. Тэр үед Т.Санчир, Д.Мөнхтүвшин бид гурав Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай уулзаж, олимпийн наадамд оролцох том зорилготой явж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаасаа бусад тамирчдыг 5х5 сагсан бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлд хамруулахыг хүссэн. Харин С.Тулга дасгалжуулагч бидний хүсэлтийг хүлээн аваад, гурван тоглогчийг явуулж байлаа. Гэвч шигшээ багийн бэлтгэлийн үеэр хэн, хаанаас гаргасан нь мэдэгдэхгүй шийдвэрийн дагуу нөгөө үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирсэн тамирчдыг тодорхой бус шалтгаанаар шигшээ багийн сонгон шалгаруулах бэлтгэлд хамруулаагүй байсан. Тухайн үед би Сингапурт байсан болохоор юу болсныг сайн ойлгоогүй. Энэ талаар дасгалжуулагч Ш.Сэдбазар сайн мэдэж байгаа, яагаад, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан талаар тайлбар өгнө гэж бодож байна.

-Манай уншигчдад сонирхолтой байх болов уу? Хэн гэдэг тамирчид ирсэн бэ?

-Монголын шигшээ баг төвийн байрлал дээрээ дутмаг байдаг тул одоо 3х3 сагсан бөмбөг тоглож буй О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарыг болон холбогчийн байрлал дээр тоглодог Б.Батзолбоог шигшээ багийн сонгон шалгаруулалтад бидний хүсэлтийн дагуу ирсэн юм.

-Сүүлийн хэд хоног сошиал ертөнцөд Монголын сагсан бөмбөгийн спортыг тойрсон олон мэдэгдэл гарлаа. Ялангуяа С.Тулга дасгалжуулагч нилээн хатуухан үг хэлсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Сая хэд хоног хүмүүс сагсан бөмбөгийн маргааныг өлгөж аваад л, хэрүүлийн чанартай их зүйл боллоо. “Хоёр холбоо хоорондоо тамирчдаараа өрсөлдөх гэж байна” гэсэн утгатай зүйлс их бичсэн байна лээ. Миний хувьд Монголын сагсан бөмбөгийг нэгтгэх зорилготой байдаг. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо маш идэвхитэй үйл ажиллагаа явуулж, олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Өсвөр үе, идэрчүүд, залуучууд, сонирхогчид, дээд лиг гээд шат шатандаа тэмцээн уралдаан сайн явуулдаг. Монголын 3х3 сагсан бөмбөгийг ч Ази болон дэлхийд гаргаж байна. Идэвхитэй, үр дүнтэй шат шатны ажлуудыг сайн зохион байгуулдаг. С.Тулгаа ахын хувьд ингэж сайн амжилттай явж байж харин бусад тамирчдаа элдэв бусаар дуудаад, доромжилж байсан нь надад гэлтгүй үе үеийн сагсан бөмбөгийн тамирчдад таатай санагдаагүй байх. Бүхий л үеийн сагсан бөмбөгийн тамирчид эх орныхоо төлөө нэгэн цагт хөдөлмөрлөж, зүтгэж байсан шүү дээ. Түүнээс биш С.Тулга дасгалжуулагчийн хийж, бүтээж байгаа зүйлийг бүгд харж байна.

-2014 оны Инчёоны Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж, сагсан бөмбөг тоглож чаддагаа харуулж байлаа. Дараа жил нь буюу 2015 онд Азийн аваргатай байсан байх аа?

-Монголын 5х5 сагсан бөмбөгийн оргил амжилт Инчёоны Азийн наадам байсан шүү дээ. Манайх Азийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэндээ орж үзээгүй байсан юм. Өмнө нь дандаа урьдчилсан шатны тоглолтоос хасагдчихаад байсан. Харин 2015 онд тун сайхан боломж гарч ирсэн. Урьдчилсан шатны тоглолтоо Хонгконгийн эсрэг хийх учраа таарсан. Аль хожсон нь л Азийн аваргад оролцох байлаа. Манайх чинь Хонгконгтой хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо дараалаад ялсан. Үнэндээ манай өрсөлдөгч биш байсан. Даанч холбооны асуудлаас болж тоглож чадаагүй. Хэрвээ Монголын шигшээ баг Хонгконгтой тоглосон бол түүхэндээ анх удаа Азийн аваргад оролцоход их боломжтой байсан. Жил бүр одоо л холбоодын асуудал шийдэгдэх байх гэсээр 2020 он хүрлээ. Хоёр холбооны удирдлагуудтай бид олимпийн хороон дээр уулзалт хийж байсан. Холбооны удирдлагууд, олимпийн хорооны дарга нар оролцсон ч шийдэлд хүрч чадаагүй. Бие биенээ үгүйсгээд, хэрүүл маргаан болдог байлаа. Би ч тамирчдын төлөөлөл болон тэр хуралд оролцож байсан. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан Н.Мөнх-Оргил гишүүн, олимпийн хорооны ерөнхийлөгч байсан Н.Загдсүрэн нар оролцож байлаа. Тоглогчдын холбоо болон олимпийн хороо хамтарч ажиллах нь одоогийн хамгийн боломжит хувилбар байна.

-Инчёоны Азийн наадмаас хойш ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцоогүй байж байгаад дөрвөн жилийн дараа Жакартагийн Азийн наадамд оролцох хэр байв?

-Эв нэгдлээ ярьсаар байгаад л дөрвөн жил өнгөрчихсөн. Дөрвөн жилийн дараа Азийн наадамд бид дахиад л хэрүүл маргаантай явсан. Олимпийн хороон дээр Азийн наадмыг зорих шигшээ багийг зарлах болоход хоёр холбооноос хоёулаа тамирчдаа явуулна гээд зүтгэчихсэн. Тухайн үед хоёр холбооны маргаан, дасгалжуулагч, тамирчдын хооронд ч маргаан байсан. Жакартагийн Азийн наадамд оролцохдоо өмнөх Инчёоны амжилтаа давтъя, цаашлаад ахиулъя гэсэн зорилготой оролцсон. Манай баг Индонез, Тайланд, Өмнөд Солонгосын багуудтай нэг хэсэгт орсон. Индонез, Тайландын шигшээ багуудыг бидний тооцоонд байдаг багууд гэж үзээгүй. Тийм ч хүнд өрсөлдөгч нар биш байсан. Их л итгэлтэй очсон боловч төлөвлөсний дагуу болоогүй ээ. Холбоодын асуудал болон тамирчид, дасгалжуулагчдын хариуцлагагүй байдал тэр хожигдолд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж би үздэг.

-Тэгэхээр Жакарта руу явахаасаа өмнө нь л баг дотор асуудал байжээ?

-Анхнаасаа хэн явах вэ гэдгээс л асуудал үүссэн. Сонгон шалгаруулалт гэж байгаагүй, 12 тамирчин бэлдээд явсан. Тэр нь надад таалагдаагүй. Багийг дасгалжуулах ахлах дасгалжуулагч хүртэл тодорхойгүй байж байгаад гэнэт л цаанаасаа томилсон.

-Бэлтгэл сургуулилтаа хэр хугацаанд базаасан бэ?

-Сагсан бөмбөгийн дээд лиг дуусаад бид хэсэг хугацаанд амраад, буцаад шигшээ багийн цугларалтад гарсан. Бэлтгэлийг Азийн наадам эхлэхээс хоёр сарын өмнө зарласан. Яг сар хагасын хугацаанд л бэлтгэл хийсэн.

-Та манай уншигчид болон сагсан бөмбөгийн спортыг сонирхогчдод хандан юу хэлэх вэ?

-Монголчууд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн наадамд оролцдог боллоо. Багийн спорт дундаа хамгийн өндөр амжилт үзүүлж байна. Миний хувьд аль холбоо нь зохион байгуулж байгаа нь хамаагүй Спортын төв ордонд явагдах тэмцээнд оролцохыг хүсдэг. Монголд ер нь хувцас солих өрөөтэй, шал сайтай дэд бүтэц нь сайн заал цөөн шүү. Уншигчид гэхээсээ илүү сагсан бөмбөгийн тамирчдадаа хандан хэлэхэд тоглогчдын холбоотойгоо идэвхитэй хамтран ажиллаж, бид л нэгдмэл байж чадвал одоо үүсээд буй асуудлуудыг шийдэж чадна. Тоглогчдын холбооны зорилго тоглогчдынхоо эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжих боломж бололцоогоор хангахад оршино шүү дээ. Бас нэг том хүчин зүйл байгаа нь үзэгчид. Магадгүй тоглогчид маань шийдэл гарган нэгдэж чадахгүй бол үзэгчид бас сагсан бөмбөг үзэхгүй байж болно. Холбоо болон тамирчид нэгдмэл болсон хойно үзнэ гэж уриалга гаргах боломжтой.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Монголын сагсан бөмбөгийн тамирчдын нэгдсэн хурал хийх бодол бий юу?

-Тиймэрхүү хурлууд зохион байгуулж байгаа. Өмнөх Гоё дээд лигийг зохион байгуулах үеэр өндөр түвшинд сагсан бөмбөг тоглож буй тамирчдын 80 гаруй хувь нь нэгдчихсэн, нэг санаатай байгаа. Үлдсэн 20 хувь нь багтайгаа байгуулсан гэрээ болон багш шавийн харилцаанаас болоод зогсонги байдалд ороод байна. Гэхдээ Монголын сагсан бөмбөгийн төлөө нэг удаадаа золиос гаргаад, нэг байр суурин дээр байх хэрэгтэй л дээ. Ер нь ойрын хугацаанд хуралдаж, өмнө нь бидний ярьсан сагсан бөмбөг болон лигийн судалгааны явцын хэлэлцүүлгээ танилцуулах болно. Энэ хуралдаа нэг бол ямар ч багш дасгалжуулагч, ивээн тэтгэгчдийг оролцуулахгүй байж болно. Шаардлагатай гэвэл эсрэгээрээ ивээн тэтгэгчид, сагсан бөмбөгийн холбоодын төлөөллүүд, олимпийн хорооны удирдлагууд, биеийн тамир, спортын хорооны төлөөлөл гээд бүхий л холбогдох байгууллагуудын нэгдсэн нээлттэй хурлыг зохион байгуулах болно. Тамирчид нэгдмэл байх нь гол. Тэгэхгүй бол монголчууд “Надтай надгүй болно” гээд хойш суугаад байдаг талтай. Тоглогчдын холбоо тэмцээн уралдаан зохион байгуулж буй бүхий л холбоотой хамтран ажиллахад бэлэн. Тэр дундаа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог дэмжин ажиллах хүсэлтэй байна. 3х3 сагсан бөмбөгийн багуудтайгаа ч хамтарсан бэлтгэл хийж, бэлтгэл сургуулилтыг хангаж, амжилт гаргахад нь тус дэм болохдоо нээлттэй.

-Гоё дээд лиг хэзээ үргэлжлэн явагдах вэ?

-Есдүгээр сарын 11-нээс эхлэн үргэлжлэн явагдах товтой байна. 21 аймгийн үндэсний дээд лиг зогсчихсон учир тус лигт тоглож байсан тамирчид хохирч байна. Нэгдүгээр тойрог дуусахаас өмнө бүх тамирчны нэр тодорхой байна гээд аль аль холбоо нь дүрэм журамдаа заачихсан. Одоо Гоё дээд лигийн хоёрдугаар тойрог үргэлжлэн явагдах учир шинээр тоглогчдыг оруулж болохгүй. Оруулахгүй гэхээр тамирчид хохироод байна гээд асуудлууд гарч ирж л байна. Тоглогчдын холбоо энэ тал дээр аль боломжтой шийдэл гаргахын тулд ажиллах болно. Боломжтой бол 21 аймгийн үндэсний дээд лигийн багуудаа оролцуулах бодолтой байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье! 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-09-02 202.9.46.158

Ene tamirchid uls torchdoos hamaataltai ajillahgui toriin omchiiin baiguullagaas calin avaad burtgeltei yavdag boh busad tamirchid bgaash dee

Avatar

Зочин 2020-09-02 66.181.166.35

2 холбоо нэгдээсэй

Avatar

Ч.Түвшин.... 2020-09-02 66.181.166.35

Энэ Тулга п***а хайран хүүхдүүдийг яаж байгаа юм вэээ

Avatar

Зочин 2020-09-02 66.181.166.35

Б.Билгүүн миний хувьд монголын №1 сагсчин гэж боддог. Харин С.Тулга гэж л***р монголд төрөөд гай боллоо с** гэж

Avatar

монгол ах 2020-09-02 43.242.242.75

МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ!!! ЯМАР НЭГ ХОЛБООНЫ ТӨЛӨӨ БИШ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛООД НЭГДЭЖ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖИЛИЙГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭЭЧ ЗАЛУУС АА!!! НЭГДЭЭЧ НИЙЛЭЭЧ

Avatar

иргэн 2020-09-02 103.212.119.25

САГС БАС ХЭРЭЛДЭЭД ЭХЭЛСЭН ҮҮ

Avatar

Зочин 2020-09-02 192.82.68.240

Яг үнэн бол Билгүүн Санчир гэдэг хүнийг Тулга гэдэг хүн од болгож нэр төртэй болгосоныг хүн бүр мэдэж байгаа. Монголын сагсыг маш өөр түвшинд аваачисан. Бүүр сургуульчгүй болцон байхад Отгон-Тэнгэр сургуульд оруулж төгсгөж байсан. Ийм хүн чанаргүй эр хүн байх гэж дээ. Сагсны нэр хүндээр баян айлын хүргэн болоод мөнгөндөө сагаж байгаа юм байна даа. Энд тэнд шалчигнаж явахаар бэлтгэлээ сайн хийгээсэй. СТО бүх зүйлс нь бүгдэнд нь байгаа шүү дээ. Шалчиг билгүүн гэж үнэн юм даа.

Avatar

Зочин 2020-09-02 202.126.88.58

Ug usgiin aldaagaa zaschaad hun muulaach, Tulgaag muulsan neg ch ug useg alga. Chi uuruu Tulga yumu? Esvel Ukuun Tulgiin b**s doloogch ni yumu

Avatar

zochinn 2020-09-02 139.5.218.233

muusain tsus ni moirtson uxer mongochuudiig zailuulax xeregtei muu b***a

Avatar

Зочин 2020-09-02 107.77.211.144

Одоо энэ Тулга гээд нөхрийг Сагснаас явуулах цаг болж. Эрдэнийн ивээлд байж хэдэн жил сагсыг хэрэлдүүлж талцуулж хохирооллоо. 3х3 ч мэргэжлийн дасгалжуулагч авч ажиллахгүй бол Тулга бол дасгалжуулагч биш шүү. Нэр төр хэрэгтэй бгаа бол Тулгад модоор ч болтугай сийлээд сагсны зүтгэлтэн байсан гээд өгье.

Avatar

Зочин 2020-09-02 73.162.44.247

ukher mongolchuud hezee tamiin togoonoos garnaa

Avatar

Зочин 2020-09-02 192.82.70.219

2 холбооны хэрүүлээс болж Монголын шилдэг сагсчин Санчир тэргүүтэй олон залуус амжилт,карьёраар хохирсон,одоо хэрүүлээ больж нэгд

Avatar

а******н Эрдэнэ 2020-09-02 202.126.90.32

Шулга Тулга а******н Эрдэнийн гар хөл

Avatar

Зочин 2020-09-02 202.9.40.132

Жаахан улс байж юун олон холбоодтой юм. нэг л холбоо байгаад зангидаад явах ёстой шүү дээ:. Бүгд л холбооны дарга дэд дарга гээд сэтэртэй болох гээд новшроод албан тушаал хөөцөлдөхөө болиоч ээ

Avatar

ukun 2020-09-02 66.181.176.233

tommy ch geh shig jartgar bandi b bagaa bugsunduu chiheed mbataigaa transheind or. mnba n fiba mba n terroristuud ok

Avatar

Hujaa shees ve 2020-09-02 66.181.176.226

Erdeniin hujaa shees yavjiina

Avatar

Zochin 2020-09-02 112.72.9.126

Bilguun bol 2 holboonii margaand hamgiin ih helmegdsen tamirchin. Asia d toglohod ali ch ulsiin garaand garaad toglochihoor haragddag.

Avatar

jj 2020-09-02 103.229.176.130

bolomjit huvilbar ntr gj hutsaj bhaar, duugui ochhod olimpiin horoond uuchlalt guigaad gishuunchleleee sergeegeed fiba tsemtseenuuded erthen shig orohooo bod3, tamirchidaaa belddd ukuniiii saltaand orchhsiimooo yaachhsiin,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж