Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй | News.MN

Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй

Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй

Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй

 Хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазараас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа. 


Орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ үед бэлтгэл ажил хангагдаж байгаа юу?

-Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд намаа удирдаж орох ёстой. Энэ үүрэг чиглэлийг ч намын дарга У.Хүрэлсүх өгсөн. Нийслэлийн сонгуулиа удирдаж чамбай зохион байгуулж, хууль эрх зүйн хүрээнд нь холбогдох тойрог хэсгийн хороонуудтайгаа нягт хамтарч ажиллана. Улаанбаатар хотод 171 анхан шатны байгууллага, есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгаа. Улаанбаатар хотын тулгамдаж байгаа олон асуудал бол манай улсын тулгамдаж байгаа гол асуудлуудын цөм болсон. Тийм учраас 1.5 сая иргэнтэй Улаанбаатар хотын ирээдүй, хотын хөгжлийн асуудлыг нухацтай авч үзэж төсвийн бие даасан байдал руу бид оруулах ёстой.

Хотын эдийн засгийн байдлыг бид онцгойлон авч үзэх ёстой. Хотод дотоодын нийт  бүтээгдэхүүний 67 хувь, улсын хүн амын 50 орчим хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 75 хувь нь буюу 120-иод мянган аж ахуй  нэгж үйл ажиллагаа явуулж байгаа.

Нэр дэвшигчдээ ямар шалгуураар тодруулах вэ?

-УИХ-ын сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дэвшигчдээ тодруулахдаа баримталж ирсэн зарчимд суурилаад НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулна. Тэр зарчмаар явах болно гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж нэр дэвшигчдээ төрийн ажлын залгамж чанарын бодлогын хэмжээнд уялдуулж авч явж чадах талаас нь харна. Мөн нэр цэвэр байх асуудал. Хэн нэгэн танил тал, найз нөхдийн асуудлын хүрээнд, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын хүрээнд асуудлыг шийдэхгүй.

Ер нь Улаанбаатар хотын төлөө цохилох зүрхтэй, дугаар хороодын иргэн Бат, Доржийн амьдралын асуудлыг шийдэх, тэдний дуу хоолой болж чадах хүмүүс байх ёстой.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэм хэмжээг мэдлэг оюундаа тунгаан, иргэдийн төлөө ажиллах цохилох зүрхтэй, ажиллах сэтгэлтэй, ийм залуусыг бид дэвшүүлнэ гэсэн байр суурийг барьж байгаа. Мэдээж нэр дэвших асуудал есдүгээр сарын 6-ны дотор хуулийн хүрээнд болно. Дүүргийн намын хорооны дарга нарынхаа бодол санааг сонсох ёстой. Мөн урд нь сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч нартайгаа хийх уулзалтыг эхлээд явж байна.

Бусад улс төрийн намууд орон нутгийн сонгуулийн өмнө Хотын даргын нэрээ зарлаж байна. МАН орон нутгийн сонгуулиас өмнө Хотын дарга болох хүнийг зарлах уу. Та жишээ нь сонгууль ахалж орж байгаа хүн учраас амжилт үзүүлбэл Хотын дарга болох уу?

-Хатуухан хэлэхэд эрх ашиг, албан тушаалын сонирхол дээр нэгдсэн нэгдэл шалихгүй улс төр хийгээд яваад байна уу л гэж харж байна. Миний бодол шүү.  Ашиг сонирхол, албан тушаалын гэхээсээ илүүтэйгээр Улаанбаатарчуудын сэтгэлд нь хүртэл ажиллах чин сэтгэлтэй, гүйцэтгэлтэй хүмүүсээ МАН уралдуулна. Түүнээс зүгээр ашиг сонирхол дээр нэгдсэн албан тушаалын хэнээ туссан байдлаар цаашдаа хандаж болохгүй. Нийгэм өөр болж байна. Сонгогчдын бодол санаа, үзэл бодол өөрчлөгдөж байна. Мөн хамтын хүчээр цаашдаа явах ёстой гэдгээ ойлгож байгаа. Өнөөдөр СОVID-19 гараад эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, давагдашгүй хүчин зүйл үүсч дэлхий нийт томоохон бэрхшээлийг даван туулж байна. Манай улс тойрч гараагүй.  Тийм учраас  УИХ, Засгийн газартайгаа нийслэл Улаанбаатар хот нь үйл ажиллагаагаа уялдуулж явах шаардлагатай. Нөгөө талаасаа эдийн засгийн бие даасан байдлыг бид хотын хэмжээнд бий болгох шаардлагатай байгаа. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн Засгийн газрын үед баталсан. Одоо ерөнхий төлөвлөгөөгөө гаргах концепцоо батлахаар сууж ажиллаж байна.

Хот гэдэг их айл учраас зүгээр албан тушаалын ч юм уу, ашиг сонирхлын нэгдэл байж болохгүй гэж би харж байгаа. МАН орон нутгийн сонгуульд дангаараа орно. Аль нэг намтай эвсэхгүй.

Боловсон хүчний бодлогоороо цаашдаа үйл ажиллагааныхаа цар хүрээг Улаанбаатарчууддаа харуулах ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой.  Амласнаа биелүүлэх ёстой. Зөвхөн би гэдэг үзэлд бид автаж болохгүй. МАН-аас сонгогдсон улсууд дотор янз бүрийн л хүн байгаа. Бүгдээрээ сайн гэж хэлэхгүй, бүгдээрээ муу гэж хэлэхгүй. Ер нь бол бас хар цагааныг тэнцүүлж, шүүж тунгаах олон зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид зөв бас алсын хараатай байх ёстой. Нам бол дотоод ардчилалтай байх ёстой. Мөн дээрээс нь  дүрэм журмын хүрээнд асуудлуудыг шийдэх ёстой. Хариуцлагаа хүлээвэл хүлээсэн шиг хүлээнэ. Д.Сумьяабазар гишүүн өөрөө хотын дарга болох нь гэсэн яриа яваад байгааг харсан. Яг хатуу хэлье би хотын дарга болохгүй. Би бол олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ. Бусад намууд нэр зарлаад олны сэтгэл зүйд нөлөөлөх гэж байж магадгүй. Тэгэхдээ манай Улаанбаатар хотын ард иргэд хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа гэж би бодож байна. Тийм учраас чамбай боловсруулсан төлөвлөгөөтэй мөрийн хөтөлбөрөө цаг нь болохоор иргэддээ танилцуулна.

Хотын даргатай холбоотой асуудал дээр бусад намууд таалагдах гэж хийж байгаа байх. Мэдээж дугаар хорооны амьдралыг мэдэх хүн хэрэгтэй.

Өнөөгийн Монгол Улсын эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудыг ойлгодог, халуунд нь халж хүйтэнд нь хөрч үзсэн ийм л улсуудаа МАН үеийн үед хот хэмээх том айлыг удирдуулахаар явуулж ирсэн. Эцэст нь хэлэхэд намайг хотын дарга болно гэсэн мессежийг тараангуутаа араас нь гэр бүлээр маань ч оролдож байх шиг байна. Улстөрийн хүрээнд гаргаж байгаа бодлого шийдвэрийг маань шүүмжлэх нь хэн бүхэнд нээлттэй. Санал шүүмжлэлийг авч явах ч зарчимтай. Харин хувь хүний эрхэнд халдан гэр бүлийг маань гутаан доромжлохыг хэрхэвч тэвчихгүй гэдгээ үүгээр дамжуулан хэлмээр байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-09-01 43.252.112.192

bolood ch hereggui ugaasaa uhaan chini hurehgui

Avatar

Зочин 2020-09-01 103.229.120.19

Мөнгөний онц их сонирхолтой энэ нөхөр худлаа ярьж байна

Avatar

zochin 2020-09-01 66.181.182.191

mongolin tor ingej yaduurah gej ene mahan tolgoi hotin namin darga gehleer uneheer gutamshig heleh ug oldohgui bna .. mahan tolgoi min bolio

Avatar

Зочин 2020-09-01 66.27.107.106

Unegui avsan tsirkee ch oligtoi avch yavj chadahgui erguu buh hotyn darga bolood yahav dee

Avatar

Улаанбаатар хотын иргэн 2020-09-01 103.229.120.127

Чам шиг сул махан толгой хийж чадахгүй..

Avatar

Зочин 2020-09-01 103.26.193.58

Юу гэж энэ доошоо орж хотын дарга болох бэ дээ.

Avatar

Зочин 2020-09-01 202.126.88.67

Энэ муу тэнэг усан толгой зайл

Avatar

Зочин 2020-09-01 103.57.92.204

Ганц бөхийн холбоо ч авч явж чадахгүй байж… Хөдөө гарч мал малла.

Avatar

ХЭХЭ 2020-09-01 103.57.93.164

ЧИНИЙ ХЭРЭГ ҮГҮЙ

Avatar

Зочин 2020-09-01 202.9.46.140

hen chamaig bolgono geed bgaan, ter lav eruul bishee, balrana biz dee chi hotiin darga boluul lol

Avatar

зочин 2020-09-01 66.181.166.196

Хотын дарга болох гээд ч болж чадахгүй, шуналтай тэнэг бөхөөр хотын дарга тавьчихаад юу бодож суух билээ

Avatar

зү 2020-09-01 202.179.30.242

Ардчилсан нам зоригтой өөрчлөлт хийж чаднаа МАНынхан юу ч хийхгүйгээ хангалттай харуулсан

Avatar

Зочин 2020-09-01 66.181.161.8

Чи хотын даргад өрсөлдвөл ялагдах нь тодорхой. Хэхэ

Avatar

Зочин 2020-09-01 66.181.161.123

ХҮН намын залуучуудыг дэмжинээ

Avatar

1 2020-09-01 66.181.161.110

үүл ан хотыг 4 жил удирдахад шаал өөр болсон үлдсэн 96 жилд ман удирдсан өнөөгийн асуудал бүхэн мангаруудтай салшгүй холбоотой оркуудаар дүүрсэн энэ хот мангаруудаа сонгоод нэгмөсөн сүйрэлрүүгээ марш

Avatar

зочин 2020-09-01 43.228.129.150

Төрийн албанд байх ёсгүй. Зүгээр л арилжаачин

Avatar

1 2020-09-01 59.153.115.85

Ялбал хотын дарга болно гээд ойр тойрныхондоо өөрөө яриад явж байсан биздээ. Тэд нар чинь л мэдээлэл задруулаад одоо өөрөө ийм байдалд орчихсон, болохгүй гээд явж байх ч гэж …

Avatar

Зочин 2020-09-01 202.21.115.35

Тэр нь дээр угаасаа чадах ч үгүй.

Avatar

зочин 2020-09-01 124.158.94.9

Тэр нь дээр 1,5 сая хүнд гай болоод. чаддагаараа дэвжээний даргаа хий

Avatar

Нараа 2020-09-01 150.129.140.134

Дарга болно гэчихээд хөтөлбөрөө танилцуулна гэж юу гэсэн үг вэ? Дарга болох сонирхол байна л гэсэн үг биз дээ? Гэхдээ Сумьяабазар сайдын ажлыг давгүй хийсэн шигээ дарга болвол гайгүй дарга болох байх гэж бодож байна. Аварга бол бүх юман дээр аварга л байх байлгүй дээ…Дэмжинэ ээ, ард түмний дийлэнх нв….

Avatar

Зочин 2020-09-01 64.119.22.22

Одоо Утаа болтлоо унана.

Avatar

Зочин 2020-09-01 202.9.46.225

Chi ugaasaa chadah ch ugui. Uls turuus dald ormor.

Avatar

Зочин 2020-09-01 103.57.93.49

Хотыг ч МАНАН 30 жилд унадаг дугуй ч явах аргагүй болголоо доо

Avatar

Зочин 2020-09-01 202.126.89.26

Hotiin dargiin alba tegeed “ ogotniin nvh” bolj bna uu, ORKOO
!
Bolovsrolgvi yumnuud vgee ch olj dongosohgvi shvv!

Ork buh bvdvvn uvsund l tavartsaglaj bna daa!

Avatar

зочин 2020-09-01 203.91.115.53

МАН хан минь ээ та нар 1990 оноос хойш байнга хөдзөөний хар оркуудыг хотын даргаар тавьсаны гор маш их гарч байгаа шүү одоо боль хотод төрж өссөн хотын унаган иргэнийг хотын дарга болго тэгэхгүй бол хотод төрж өсөөгүй орк өөрөө идэж уухаа бодно, хотын амьдралыг мэдэхгүй, хөдөөнөө сум аймгийн засаг даргаа хий

Avatar

Ханхүү 2020-09-01 103.57.92.88

За одоо бүгдээрээ бөх цэргийн дарга мэтийн иймэрхүү төр засгийг зоосны нүхээр харсан Долдойнуудаас салцгаая. Эд нар улс орныг хөгжүүлнэ эдийн засгийг өөд татна гэж баыхгүй гэдгийг олон нийтээрээ харлаа шдэ . Одоо больцгоо лдоо

Avatar

Зочин 2020-09-01 66.181.187.106

Худалч хулгайч нь дэндсэн нөхдүүд шүү

Avatar

ХАРЫН БӨӨ 2020-09-01 202.137.135.186

ХОТЫ МАХААР ХАНГАХ ЁСТОЙ МАХ ИМПЕКС , ЦИРК УРЛАГЫН ТОЛОЛТООР ХАНГАХ ЁСТОЙ ЦИРК, КИНО ГАРГАХ ЁСТОЙАРД КИНО ТЕТР ГЭЖ 3-ХАН ГАЗАР ҮҮРГЭЭЭ ОГТ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТУС МЕНЖМЕНТ НЭРЭЭР ҮНЭГҮЙ ШАХУУ АВСАН ХУВЬЧЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ НЭЭЛТТЭЙГЭЭР ДАХИН ДУУДЛАГ ХУДАЛДААНД ОРУУЛЖ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХ ХҮНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, АЛТАНТАРИА АПУ ӨГГӨЖЧИХЭР,, ПЕТРОВИС, ИХ ДЭЛГҮҮР АВТОБУС БААЗ ГЭЭД ДЭЭРХ 3-С БУСАД БҮХ ХВЬЧЛАЛ ҮҮРГЭЭ 100% БИЕЛҮҮЛЖ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА

Avatar

Яадаг хэрэг вэ ??? 2020-09-01 192.82.78.1

Улаанбаатар хот бараг л сумын төв шахуу болоод удаж бна даа. Хот шиг болгочих дарга алга дөө.. Баатар нь ч удирдлаа, бусад нь ч удирдлаа. Арай дөнгүүр явсан нь гишүүн болчихлоо.. Яадаг хэрэг вэ

Avatar

zochin 2020-09-01 202.179.24.58

ккк Энэ одоо өөрийгөө хэн гээд бодцон дурак вэ? Ганц Циркээ аваад явчих чадамжгүй байж баланцгий чинь хотын дарга ..Горьдцон хөгийн гар уу үгүй юу0

Avatar

Kherlen khuu 2020-09-01 185.220.100.242

Uhnaa Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил

Avatar

Зочин 2020-09-01 202.126.90.60

ОдооМАНгарууд болсон энэ удаа ардчилсан намын залуучуудыг дэмжэнээ хотыг АН

Avatar

Зочин 2020-09-01 109.89.151.254

Сумьяабазараа цаад сурданзан Хурэлсухээ дахиад нэг буур 2 сар гарч ирж худлаа шоудахгуй болтол нь нудээч. Туруучийн удаа арай багадуулсан байлээ шуу. Цаад тэнэгт чинь хэн нэг нь б** егсен бгаа. Нудэхдээ болгоомжтой буудах вий.

Avatar

Монгол 2020-09-01 103.206.195.230

МАНгаруудад хотын орон нутгийн эрх мэдлийг огт өгч болохгүй шүү нийслэлчүүдээ, Монголчуудаа

Avatar

Зочин 2020-09-01 202.9.46.97

Ерөнхий сайдаа барьж аваад балбачихдаг хүн хотын дарга болох ёс суртахууны эрх байхгүй. Харин хотын шоронгийн даргаар тавьчихвал хулгайч нарын хули нь бууна.

Avatar

Иргэн 2020-09-01 139.5.216.14

Үнэн үү?! Даргыгаа нүдсэн гэж?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж