Калашниковын бууг Флорида мужид угсарна

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

Калашниковын бууг Флорида мужид угсарна

Фото: Reuters

 

-Үйлдвэрийг энэ жилийн сүүлчээр нээнэ-

 

Оросын АК-47 домогт автоматыг Америкийн Флорида мужид угсарна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас “АНУ-ын Калашников” компани Оросын “Калашников”-той холбоо тасран өөрийн үйлдвэрлэлийг нээхээр болж байна.

 

Домогт буу нь дэлхий даяар ихээхэн алдартай бөгөөд бууг Америкийн Калашников гэсэн нэрээр сэргээн үйлдвэрлэх болно гэж  компанийн зүгээс өгүүлжээ.

 

Калашниковын бууг угсрах үйлдвэр нь Майами хотоос холгүй орших Помпано Бич хотхонд байх бөгөөд энэ оны аравдугаар сараас эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж