"Түрээсийн аав"-ын үйлчилгээ үзүүлэгч

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

"Түрээсийн аав"-ын үйлчилгээ үзүүлэгч

"Түрээсийн аав"-ын үйлчилгээ үзүүлэгч

Хүүхдийн чинь аав “эвдрээд” байна уу? Тэр хүүхдүүдтэйгээ тоглохоос залхаж, согтууруулах ундаа ууж, хүүхдээсээ найзуудаа илүүд үзээд байна уу? Тэгвэл сайн аавын түрээсийн үйлчилгээ цахим орчинд шуугиан тарьж эхэлснийг дуулгая.

Өөрөө хүүхэдтэй болтлоо том тэрэгний жолооч байсан Австрали эр Жэйк Орр өдгөө шинэ карьер эхлүүлэхээр сэтгэл шулууджээ. Тэрбээр муу аавуудад үлгэр дуурайлал болохын тулд өөрийгөө түрээслэж эхэлсэн байна. Жэйк үйлчилгээнд нь юу юу багтаж байгааг нарийн тодорхойлсны дотор хүүхдийг сургуульд хүргэж өгөх, авах, амьдралд хэрэгцээтэй чухал зүйлсийг зааж өгөх, спортын тэмцээнүүдийг нь очиж үзэх, ээжийн ажилд туслах зэрэг багтсан аж.

Тэрбээр энэхүү үйлчилгээнийх нь гол зорилго муу аавуудад үлгэр дуурайлал өгөхөд оршиж байгааг онцлоод “Хүүхдийн чинь аав “эвдрээд” байна уу? Тэр хүүхдүүдтэйгээ тоглохоос залхаж, согтууруулах ундаа ууж, хүүхдээсээ найзуудаа илүүд үзээд байна уу? Тэгвэл сайн аав түрээслээд үз” хэмээн бичжээ.

Түрээсийн сонголтууд дунд нэг сард нэгээс хоёр долоо хоногийн хугацаатай багц байх бөгөөд хүүхдийн сонголтоор аль нэг үйл ажиллагаанд түлхүү анхаарах гэнэ. Мөн гэр бүлийн тэмдэглэлт өдөр, хүүхдийн төрсөн өдөр, фэйсбүүк дээр гэр бүл гэж тэмдэглэх, гэр бүлийн зурганд орох зэрэг нь нэмэлт төлбөртэй аж.

Ханшийн хувьд цагийн 30 ам.доллар байх бөгөөд хагассайн өдөр 16:00 цагаас хойш түрээслэх бол үнэ 20 хувиар өсөх гэнэ. Түүнээс гадна түрээсийн аавтай цуг гадуур хоолловол аавын идсэн хоолны мөнгийг түрээслэгч тал гаргах юм байна.

Эх сурвалж: KIDSPOT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж