Стаффан де Мистура
Фото: Xu Jinquan / Xinhua / Zumapress / Globallookpress.com
Сирийн асуудлыг зохицуулах цуврал хэлэлцээрийн эхнийх нь Женевт эхлэн 2,5 цаг үргэлжлэв. НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн Стаффан де Мистура Сирийг төлөөлөн НҮБ-д сууж байгаа Сирийн Арабын Бүгд найрамдах улсын төлөөлөгч Башар Жаафарийн тэргүүлсэн төлөөлөгч нартай уулзалт хийлээ.
Сирийн асуудлыг зохицуулах сонирхол бүхий талууд Женевт очсон бөгөөд даваа гаригаас хэлэлцээрийн үйл ажиллагаанд оролцож эхлэх ажээ.
Амралтын өдрүүдэд курдуудыг хэлэлцээрт оруулах талын тохиролцоог хийх гэнэ. Үүнийг хэлэлцээрт оролцох зарим талууд шаардаж байгаа юм. Энэ хэлэлцээр зургаан сарын хугацаанд үргэлжилнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР