Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа | News.MN

Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

COVID-19

Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4 ,729-өөр нэмэгдсэнээр тус улсад халдвар авагсдын тоо 1,000,048 болжээ. Харин уг халдварын улмаас нас барсан хүний тоо 123-аар нэмэгдэж 17,299 болсон байна. Тус улсын хувьд халдвар авсан хүний тоогоор дэлхийд АНУ, Бразил, Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигдэж байна.

Энэтхэгт 3,9 сая, Бразилд 3,6 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа бол АНУ-д халдвар авагсдын тоо зургаан сая давжээ. Түүнчлэн сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол тогтмол нэмэгдэж буй улсуудын нэг бол Өмнөд Солонгос.

Тус улсад сүүлийн нэг хоногт коронавирусийн халдварын 235 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нийт халдварын тохиолдол 20,182 хүрч, 324 хүн нас бараад байна. Үүнээс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд үүсэл гарал нь тодорхойгүй халдварын тохиолдлуудын эзлэх хэмжээ 7,1 хувиас 31,9 хувь болж нэмэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байгаа тухай Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сү Жүн Хюп мэдэгджээ.

Эх сурвалж: Worldometers, Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-09-01 103.57.93.164

Улаан оросууд хасаад хасаад 1 сая уу хаха

Avatar

Хэдэд юм бэ 2020-09-01 89.89.63.161

АНУ, Бразил, Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигдэж байна

Avatar

zochin 2020-09-01 173.176.63.13

Russia Vaccine – yu bolson ve?

Avatar

Зочин 2020-09-01 202.131.245.6

Brazil USA India-n daraa Russia 4t bichegdehin bishu zasaarai!

Avatar

Зочин 2020-09-01 107.77.173.28

1 сая биш 10 сая байгаа даа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж