Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

Covid-19: ОХУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4 ,729-өөр нэмэгдсэнээр тус улсад халдвар авагсдын тоо 1,000,048 болжээ. Харин уг халдварын улмаас нас барсан хүний тоо 123-аар нэмэгдэж 17,299 болсон байна. Тус улсын хувьд халдвар авсан хүний тоогоор дэлхийд АНУ, Бразил, Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигдэж байна.

Энэтхэгт 3,9 сая, Бразилд 3,6 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа бол АНУ-д халдвар авагсдын тоо зургаан сая давжээ. Түүнчлэн сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол тогтмол нэмэгдэж буй улсуудын нэг бол Өмнөд Солонгос.

Тус улсад сүүлийн нэг хоногт коронавирусийн халдварын 235 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нийт халдварын тохиолдол 20,182 хүрч, 324 хүн нас бараад байна. Үүнээс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд үүсэл гарал нь тодорхойгүй халдварын тохиолдлуудын эзлэх хэмжээ 7,1 хувиас 31,9 хувь болж нэмэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байгаа тухай Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сү Жүн Хюп мэдэгджээ.

Эх сурвалж: Worldometers, Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж