УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нарын гишүүд хамтран "Кембрижийн хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулсан билээ.
2010 онд Монгол Улсын Засгийн газраас Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд 2019 онд 30 сургуулийг кембрижийн хөтөлбөрт шилжүүлэн, гурван сургуульд лаборатори маягаар туршин, багшийг сурган, улсын хэмжээнд чадавхыг сайжруулахаар тусгасан байдаг. Улмаар 2012 онд энэ хөтөлбөрийг “Үндэсний цөм” хөтөлбөр болгосноор сурагчдыг ялгаварлах байдал үүссэн гэж дээрх гишүүд үзэж, кембрижийн, лаборатори гэж ялгадаг байдлыг арилгаж бүх хүүхдэд тэгш боловсрол эзэмших боломжийг олгох зорилготойгоор лобби бүлэг байгуулжээ.
Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх эсэхтэй холбоотой шүүмжлэл сүүлийн өдрүүдэд өрнөж буй. Тиймээс Энэ удаагийн VS буландаа кембрижийн хөтөлбөрийн талаарх талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:
Боловсролын салбарт улстөржилт их явагдах хэрээр оюутан, сурагчид багш нарын дунд үл ойлголцол үүсдэгийг өнгөрсөн хугацаанд олж харлаа. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль Кембрижийн хөтөлбөртэй. Үүнээс үүдэж лаборатори сургуулиуд бий болсон. Нэг ёсондоо сурагчдыг ялгаварлаж эхэлсэн гэсэн үг. Энгийн ардын хүүхдүүдийг авдаггүй гурван сургууль бий болгосон. Хүн болгон лаборатори сургуульд хүүхдээ өгье гэхэд ар өврийн хаалга нь дийлдэхээ больсон.
Энэ хүүхэд Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сурдаг, эсвэл лаборатори сургуульд, ердийн сургуульд сурдаг гэж ялгаж болохгүй. Үүнд бид онцгой анхаарах ёстой. Дэлхийн боловсрол хаашаа явж байна вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Кембрижийн боловсролыг хөгжүүлэх төв дотроо үнэлгээ хийдэг, багшийг хөгжүүлдэг, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийдэг Кембрижийн их сургуулийн дэргэд үүсгэн байгуулагдсан боловсролыг хөгжүүлэх төв. Дэлхий даяар 160 орны 10 мянган сургуульд Кембрижийн хөтөлбөрөө нэвтрүүлж байна. Төгссөн хүүхдүүд дэлхийн өндөр хэмжээний их сургуулиудад шалгалтгүйгээр элсэн суралцах гарц нь нээгддэг онцлогтой.
Кембрижийн төвтэй уулзаж байхад 100 хувь англи хэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлсэн. Шинжлэх ухааны хичээлүүдийг монгол хэл, англи хэлээр хослуулан зааж болно гэдгийг зөвшөөрдөг. Тиймээс үндэсний онцлогтой хичээлүүдийг монгол хэлээр судална, зарим хичээлийг хос хэлээр үзэж болно. Мэргэжлийн англи хэлийг дунд ангиасаа сурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үндэсний онцлогт тохирсон дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлдэг олон улсын боловсролын төв. Өмнө нь би хувийн дунд сургуульд Кембриж хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлага надад бий. Английн боловсролын гол онцлог нь шаталсан тогтолцоо, мөн шүүмжлэн эргэцүүлэх чадварыг олгодог. Шат шатандаа өөрийгөө үнэлүүлдэг.
Үүнийг танин мэдэхүйн шинж чанартайгаар эсэргүүцэх оролдлогууд байж болохгүй. Баянхошуунд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын стандартад нийцсэн сургууль байгуулагдсан. Энэ сургуулийг хоёр жил орчим лаборатори сургуулиар хичээллүүлж, гурав дахь жилээс нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тэндээс төгссөн хүүхдүүд дэлхийн хэмжээний сургуулиудад шалгалт өгөхгүйгээр элсэн сурах бололцоотой. Хэрэв бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол цаашид боловсролын ялгаа бий болно. Алслагдсан дүүрэг, хөдөө сумын сургуульд сурч байгаа хүүхдүүд Кембрижийн хөтөлбөрийг яагаад сурч болохгүй гэж гэдэг асуулт гарч байгаа.
Боловсрол бол тэгш хүртээмж. Сод ухаантны боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Өөрсдийн хүүхдээ 20 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургуульд сургачхаад улсын сургуульд “Цөм хөтөлбөр” хэрэгжүүлэх ёстой гэж байгаа улс төрчид байна. Ийм байж болохгүй. Улстөржилт хэрэггүй. Баянхошуу, Толгойт, Дорнодод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж. Бүх хүүхэд тэгш боловсрол эзэмших ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
Төрөөс нийгмийн аль нэг бүлэг, эсвэл цөөнхөд давуу тал олгох боловсролын бодлого явуулах ёсгүй. Кембрижийн хөтөлбөр гэх мэт тусгайлан цөөн тооны сурагчдыг сонгон шалгаруулалтаар авч, бусад төрийн өмчит ЕБС-ийн сургуулиудтай харьцуулахад хэд дахин өндөр дүнгээр төрөөс санхүүжүүлэх хөтөлбөр нь боловсрол дахь тэгш бус байдлыг дэмжсэн бодлого учраас би зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Харин үүний оронд үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих, суралцагч бүрт адил тэгш чанартай боловсрол олгох бодлогыг өргөжүүлэх ёстой гэж үзэж байна. Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр нэг суралцагчид ногдох зардал нь ЕБС-ийн бусад сургуулийн нэг суралцагчид ногдох зардлаас даруй хэд дахин өндөр байдаг. Хүүхдүүдийн дийлэнх нь суралцаж буй ЕБС-иудын санхүүжилт, чанарыг сайжруулах, Улаанбаатар хотод нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаа өнөөдрийн нөхцөлд цөөн тооны суралцагчдад үйлчлэх өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх нь боловсролыг тэгш, чанартай, бүх хүүхдэд тэгш хамруулан олгох зарчмыг алдагдуулж буй явдал юм.
Тийм учраас Кембрижийн сургалтыг өргөжүүлэхээс илүүтэйгээр Монголын үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл Кембрижийн сургалтын өнөөг хүртэл хэрэгжүүлсэн үр дүн, цаашид өргөтгөлөө ч гэсэн Монголын хүүхдүүдийн 10 хувьд ч хүрэхгүй хэсэгт үр шимээ өгөх тогтолцоо байгаа учраас бид нийт хүүхдүүдийнхээ олонх руу чиглэсэн боловсролын бодлого явуулах ёстой гэж бодож байна.
2015 оны БШУЯ-ны тоо баримтаар Кембрижийн сургалттай олон улсын сургуулиудын хувьсах зардал нь ердийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлаас 25 дахин их байна гэсэн тоо байна. Ердийн сургуульд байдаггүй зардлууд гардаг. Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулахын тулд тухайн улсын сургалтын байгууллагууд асар өндөр дүнтэй төлбөр төлдөг. Стандартад нийцүүлэхийн тулд нарийн шалгуур давдаг.
Тухайлбал суралцагчдын шалгалтын материалыг олон улсын шуудангаар хүргүүлдэг, Кембрижийн олон улсын хөтөлбөрийн жил бүрийн хураамж төлдөг, сургуулийн багш нарын эрх авах шалгалтын зардал, сургалтын зардал, удирдах албан тушаалтан, багш нар, гадаад багш нарын зардал, хичээлийн хөтөлбөрийн зэрэг өндөр зардлууд гардаг.
Кембрижийн хөтөлбөрт зарцуулж байгаа санхүүжилт нь авьяастай суралцагчдыг нэг сургуульд хамруулан суралцуулж, сурлагын өндөр амжилт гаргахыг зорьсон санхүүжилт юм. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд үндсэндээ гурван сургуульд л Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Гэтэл энэ гурван сургуулийн хоёр нь одоо хүртэл байргүй байна. Тэгэхээр судалгаа хийгээд харахаар цаашид Кембрижийн хөтөлбөртэй 40 сургууль нэмэгдүүлбэл тэр 40 сургуулийн нэг жилийн сургалтын зардал нь 56,9 тэрбум төгрөг болох нь. Энэ бол зөвхөн сургалт явуулах зардал. Үүн дээр багш нарын зардал болон тоног төхөөрөмж, байрны зардал ороогүй.
2020 онд энэ гурван сургуульд бараг 3 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сурдаг нэг хүүхдийн нэг жилийн хувьсах зардалд 2,4 сая төгрөг ногдож байна. Гэтэл төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчдын нэг жилд ногдох хувьсах зардал нийслэлд 374 мянга, хөдөө орон нутагт 437 мянга байна.
Zochin 2020-09-02 103.80.210.104
Uchral Amartuvshin 2 bol mongoliin surguuli, bolovsroliin talaar yu ch medehgui. Zugeer l hursun deeree buuj ir.
Zochin 2020-09-02 103.80.210.104
Yun kembrij be. Yagaad iim hachin yum setgeed suuj baidag baa. Mongol hel bichgiin durmeeree sain bichij chadajgui bga huuhdiig angli heleer hicheel zaagaad ehelbel yu surah be. Amidrald oirhon zuil yarimaar yum. UUrsduu heltei l yum bga biz. Busad ard tumnii huuhdiig yamar be gedgiig erduu medehgui. Amidral deer buuj irmeer ba. Lab 3 surguuliig haah heregtei. Uunii tsaana biznnes yavdag gesen. Ter kembrij geed bga hutulburiig chun undur uneer hudaldaj avdiin. Undesniihee hutulburuur yavah ni z
Иргэн 2020-09-02 103.143.41.2
Улсын чанартай кембриж хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэх нь зөв. Өөрсдөө хүүхдээ Кембриж хөтөлбөртэй сургуульд өгөх гэж зүтгэдэг хэр нь энэ сургуулийг нь арай олон болгоод арай олон ардын хүүхдэд боломж олгох гэхээр яагаад эсэргүүцээд байна. Энэ бол хувийн дийлдэхээ больсон хамгийн ашигтай татвар өгдөггүй бизнесийн байгууллагууд болох хувийн сургуулиудын лобби. Мэдээж бүх нийтийн боловсрол сайжруулах ажлаа хажуугаар нь хий, тэгэхдээ тэр чинь үр дүн нь удна, 30 жил яриад дампууруулчихсан.
Зочин 2020-09-02 66.181.161.64
Эхлээд ардын хүүхдийн төлөө гэдэг нэрийн доор гарч ирээд ард түмний татвараар өөрсдийн хүүхдээ сургах гэж байна.
Иргэн 2020-09-02 103.143.41.2
Энгийн байгаа юмыг олон талаар буруутгаад байгаа нь нөгөө балиар үнэтэй хувийн сургуулиудаа хамгаалсан бодлого тэд нар нь өрсөлдөгчгүй монопол болчхоод байна. Сургалтын чанар юм ярихад л бараг захын хувийн сургууль хүүхдээ аваад явж болно дараагийн хүүхдүүд бэлэн байна гэж байна ш дээ. Шинэ Монгол гээд хувийн сургуульд орохын тулд 6 настай хүүхдүүд хэдэн мянгаараа шалгалт өгч байна, Монголд үнэгүй гээд байгаа дунд боловсрол хамгийн үнэтэй байна.
Иргэн 2020-09-02 103.143.41.2
Зөвхөн баячуудын хүүхэд кембриж хөтөлбөрөөр Орчлон мэтийн тасарсан үнэтэй сургуульд сураад яагаад ардын сайн сурлагатай хүүхдүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмших боломжтой болох гэхээр эсэргүүцээд байна вэ, одоо байгаа 6-аар ангиас элсэлт авдаг 2 сургууль, 9 дүгээр ангиас элсэлт авдаг 1 сургууль л байна. Ядаж 10 болгох хэрэгтэй байна ш дээ, тэгж байж зөвхөн авилгалч, баячууд биш ардын арай олон хүүхэд гадаадад тэтгэлгээр суралцаж Монголоо хөгжүүлнэ
Зочин 2020-09-02 66.181.161.64
Авилга хэзээ ч зогсохгүй. Харин байгаа 3 сургуулийг хаах хэрэгтэй. Авилгын үүр уурхай.
Иргэн 2020-09-02 103.143.41.2
Кембриж хөтөлбөртэй улсын сургуулийн тоог нэмэх нь зөв, одоо бас хувийн сургуулиудын лоббиг дэмжиж байна, хувийн сургуулиуд чанартай, эцэг эхээс төлбөр авахгүй үнэгүй сургуулиуд бий болно гэхээс үхтлээ айж бизнесийн ашгаа л бодож олон нийтийг төөрөгдүүлж байна.
Иргэн 2020-09-02 103.143.41.2
Олон жил хувийн сургуулиудын даврааж улсын сургуулиудыг муу болгож хувийн сургуулийн бизнесийг дэмжиж байна, улсад ямар ч татвар төлдөггүй, харин ч хүүхдийн тоогоор татаас авдаг, нэмээд эцэг эхээс өндөр төлбөр авдаг . Боловсролын яам багш нарынхаа цалинг нэмэх, онц сайн сурлагатан хүүхдүүдийг багшаар бэлтгэхэд ямар ч дэмжих бодлого санаачлахгүй мөнгө хийх аргаа л боддог, байшин барилгын тендер, ном сурах бичгийн тендер гэж хэдэн дарга нар нь сэтгэлгүй ажилласан.
Иргэн 2020-09-02 103.143.41.2
дундчуудаас хүүхдээ бодсондоо нь 4-6 саяын хувийн сургуульд өгөх гэж идэх хоолноосоо хасаж байна. Өчнөөн татвар төлчхөөд улсын үнэгүй боловсрол нь чанаргүй болохоор бусдаас хүүхдээ дутаахгүй гэж л тэгж байна. Баячууд авилгалчид нь үнэтэй хувийн кембриж хөтөлбөртэй Орчлон мэтийн хувийн сургуульд өгч байна. Улсын чанартай кембриж хөтөлбөртэй сургуулийнхаа тоог нэмж байж хувийн сургуулиуд үнээ бууруулна, улсын сургуулиуд чанаржсанаар хувийн сургуулиуд ашиггүй болно.
Иргэн 2020-09-02 103.143.41.2
Боловсролын яам маш олон жил муу ажилласны үр дүн. Муулаад байдаг соц үед багш нарыг сэхээтнүүд гээд өндөр цалин өгдөг байсан, сургалтын маш сайн систем тогтсон байсныг дампууруулсан. Багшийн цалин хөлс, нийгмийн үнэлэмж, яамнаас зөв бодлого явуулаагүйгээс дунд сурлагатнууд багш болсон. Захын гэр хорооллын сургуулиуд үнэхээр чанар муу тийм болохоор арай боломжтой нь хотын төв рүү хүүхдээ зөөж байна
Зочин 2020-09-02 64.119.16.210
Мэдэж ядаад байх юм алга!!! Англи барууны юм мөнгөнд л хамаг нууц нь байгаа даа!
зочин 2020-09-02 203.91.115.41
Учрал аавынхаа босгосон хөрөнгөн дээр эрхэлж хүн болсон Амартүвшин гадаада залилан хийж байгаад Монголд ирээд Хас бахкийг Ганхуягаас луйвардсан луйварчин тэгэхээр энэ хоёрт сайхан вм ярьж байгуул сайхан байна харин борчуул яаж амьдарч байгаа энэ кембрижээс болж ямар их гай тарихыг мэдэхгүй л дээ
Зочин 2020-09-02 202.55.188.91
Маргах ямар ч хэрэггүйгээр Ц.Мѳнхцэцэг гишүүний зѳв
Зочин 2020-09-02 203.91.115.51
Энэ одоо бас ямар гээчийн Кембриж яриад байна аа. Арваад жилийн өмнө нийслэлийн 45р сургууль дээр кембриж хөтөлбөр гэж яриад хэрэгжүүлж байсан нөгөө хөтөлбөр чинь энэ биш юм уу. Багш хичээлийг заах шаардлагагүй , харин сурагчид бие даан сурах бичэгээ үзэх л хэрэгтэй гэж байсан даа. Одоо энэ кембрижийн лаборатор 45 -р сургууль нь бүрэн дампуурчихаад байна ш дээ. Еэшийн шалгалтанд төгсөгчид нь хамгийн доогуур дүн авдаг болсон . Хими , биолог, физикийн хичээлийг заадаггүй гэж байгаа.
Зочин 2020-09-02 203.91.115.51
Хими биолог, физик , газарзүйн хичээлийг нийлүүлээд байгалын шинжлэх ухаан гэж нэрлээд газар зүйн багш заадаг гэж байгаа. Шал дампуу байгаа биз дээ. Тэгээд энэ байгалын шинжлэх ухаан гээч юм аа одоо тэгээд англи хэлээр Зааах юм биз дээ. Энэ одоо юун хорлон сүйтгэх ажиллагаа вэ. Манай хэдэн хүүхдүүд энэ кембрижээс чинь болоод баларсан шүү дээ. Одоо тэгээд бүр монголоор ч заахгүй гэж байгаам уу. Хориод жилийн өмнө уйгаржин бичгээр бүх хичээлээ зааж тэнэгтдэг шиг үү. Оросоор бол Саботаж
Зочин 2020-09-02 103.14.37.6
ҮНЭН ДАМПУУ. Бүхэл бүтэн 4 салбар том шинжлэх ухааны нийлүүлээд БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛ байхдаа яах вэ дэ? Хичээл шүүдээ кк
Зочин 2020-09-02 66.181.187.223
Мөнхцэцэг гишүүний зөв өө. Ер нь одоогийн энэ олон хэвшлийн сургуулиуд чинь \хувийн ,гүнзгийрүүлсэн , лабортори гэх мэт\
боловсролын үндэсний тогтолцоог гажуудуулаад, хүүхдийн сурч боловсрох эрх тэгш байдлыг алдагдуулж, ялгарал үүсгээд байгаа юм биш үү.
Зочин 2020-09-02 202.179.25.20
Хөнжлийнхөө хирээр хөлөө жийж сур.
монгол ард 2020-09-02 103.212.117.142
Хөгжлөөрөө феодализмын түвшинд яваа монголчуудад юун кэмбриж, юун харвард вэ? Жаахан эрүүлээр сэтгэцгээмээр байна шүү…
gadaadaas 2020-09-02 110.174.156.11
Munkhtsetsrgiig demjij bna. Bas neg Lobby buleg gej mungu huvaaj ideh arga bn. Uchral saihan yarihaas tsaashgui. Odoo bolnoo, dahin Uchral metiig ih hurald bitgii garga. Ashig sonirhliin zurchil ihtei, yaj munguu usguh ve l gesen, bas neg hudalch.
Ene uls oron chini uuriin darhlaatai bh yostoi biz dee. Aliin bolgon gadnii ulsiin buh yumiig hudaldaj avah yostoi gej.
Зочин 2020-09-02 202.55.188.88
Нүүдэлчин соёл бол соёл биш. Өөрсдийгөө хуураад шааж өгч. Ямар монгол соёл үндэсний онцлог гэж байхгүй.
Ц.Мөнхцэцэг гишүүн зөв л харж байна... 2020-09-02 202.126.89.165
Ц.Мөнхцэцэг гишүүн тун оновчтой бас зөв харж байна. Монгол улсын түүхийн хөгжлөөс улбаатай, давтагдашгүй үндэсний өгөгдөл чанар, соёлын онцлог талаасаа ч тэр, эдийн засгийн эх үүсвэр зардал талаасаа ч тэр. Ц.Мөнхцэцэг гишүүнийг дэмжиж байна. Гадаад юм гайтай ч байж мэдэх юм шүү нөхөд минь
Zochin 2020-09-02 88.123.12.143
Modon jorlongoos salaaad tom tom yum yaria
иргэн 2020-09-02 103.80.211.140
төлбөр өндөр кембрижийн хөтөлбөртэй хувийн сургуулиудад хүүхдээ 5-р анги хүртэл сургаж байгаад элсэлтийн шалгалт авсан болоод дараагийн шатны төлбөргүй кембрижд элсч байгаа санагдсан. мэдээж энгийн хөтөлбөрөөр бага ангиа дүүргэсэн хүүхэд тэр шалгалтыг өгөхөд хүнд.
Zochin 2020-09-02 103.57.94.246
Baga angidaa 40-50 huuhedtei shacaldaj ordog bsn huuhed shalgaltandn tentsees orchihsanl ymda
Учрал, Ганхуяг гишуудэд 2020-09-02 84.167.176.231
Кембридж хотолбор бол Англиас гадаадын голчлон ядуу буурай орнуудад зарж буй нэг бизнесийн модел. Монголын сургуулиудад туунээс авах сайн зуйлуудийг нь аваад, жнь англи хэл, бусад хичээлийг зааж буй аргачлал г.м, бух сургуулиуддаа шинэчлэл, санхуужилт хийх хэрэгтэй. Монгол хэл бол Монголын сургуулиудад 1-р буюу бух шинжлэх ухааны хичээлуудийн ундсэн хэл бх ёстой.
Angliaas 2020-09-02 2.101.8.20
Yah unen
Зочин 2020-09-02 202.131.234.154
Улс даяараа Кембридж гээд яах вэ дээ, аливаа юм сонголттой л байх ёстой, тэр хөтөлбөрийн дунд ахлах ангиа төгсөөд өгдөг шалгалтын хураамж, сурах бичгийн үнэ гээд өндөр зардалтай, хувийн сургуульд хүүхэд маань явдаг байхад хүртэл өндөр үнэтэй санагддаг байсан. За бүх зардлыг улсаас даая гэж үзлээ ч хавтгайраад бүгдийг хамруулахаар шалгалтаа өгч дийлэх нь хэд байх вэ, төсвийн мөнгийг дэмий л үрнэ гэсэн үг.
Учрал, Ганхуяг гишуудэд 2020-09-02 84.167.176.231
Монголын бух хуухдийг тэгш боловсролоор хангана гэж бгаа гол санаа чинь зов. Гэхдээ та нарын толовлож бгаа Кембридж хотолбортэй сургууль бух хуухдийг хамарч чадахгуй, дахиад хэсэг хуухдийг сургана. 2-т байгалийн шинжлэх ухааны хичээлийг англи хэлээр заана гэдэг чинь Монгол хэлэнд хамгийн том аюул. Хэдэн жилийн дараа монголоороо ярьж, бичиж чаддаггуй хичнээн «монгол» хун гарч ирэх уу, Монголын шинжлэх ухааны ирээдуй ямар болох талаар нарийн сайн бодсон уу?
Уянга 2020-09-02 182.160.38.84
Гадаад хэл сурахаар л монгол ёс мэдэхгүй болчихгүй л байлгүйдээ Яадгийн монголын төр монгол хүүхдүүд ийн боловсролд мөнгө зараал биз. Хүүхдүүд чинь бидний ирээдүй харамсах юм алгаа. .Мөнхцэцэгээ та хүүхдэд зориулсан мөнгийг ямар сайн тооцож гаргаа вэ? Өөр хийх юм алгуу? Наагуур чинь улсын мөнгө идсэн. өөр юманд зориулсан гишүүд зөндөө л дуулдах юм тэрийг тооцоод гаргаад ирээч! Худлаа попороод байлгүй
irgen 2020-09-02 193.109.85.12
Яг зөв. Халамжид хэдэн зуун тэрбум зарцуулж байж, яагаад боловсролд 50,0 тэрбум нэмж зарцуулж болдоггүй юм. Дэлхийн борловсролтой олон хүүхдүүд Монголын ирээдүйн хөгжилд л хэрэгтэй. Ийм ажлаас мөнгө харамлах хэрэггүй
Зочин 2020-09-02 66.181.161.64
Өөрсдийнхөө хүүхдийг орж чадна гэж гордоод байгаа юм байхдаа. Чи зөв гэж дэмжээд хүүхэд чинь мөн орох байх даа. Оруулахын тулд чамд авилгадах мөнгө хэрэгтэй.
иргэн 2020-09-02 103.111.68.3
Хэрвээ кембриджийн хөтөлбөр тэгж Монгол улсад хор уршиг авчраад байгаа бол бүх хувийн сургуулиудаа хаахыг шаардаж байна. Эсвэл бүх хувийн сургуулиуд зөвхөн боловсролын яамны баталсан монгол хөтөлбөрөөр сургалтаа явуулахыг шаардах хэрэгтэй. Үнэхээр монголдоо санаа зовоод байгаа бол Учралын эсрэг биш Кембриджийн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа бүх хувийн сургуулиудтайгаа тэмцээчээ. Чадахгүй л байхгүй юу. Дээрх нь энэ муулаад байгаа хүмүүс бүгд хүүхдээ захын хорооллын улсын сургуульд суралцуул
Зочин 2020-09-02 202.131.234.154
Улс даяараа Кембридж гээд яах вэ дээ, аливаа юм сонголттой л байх ёстой, тэр хөтөлбөрийн дунд ахлах ангиа төгсөөд өгдөг шалгалтын хураамж, сурах бичгийн үнэ гээд өндөр зардалтай, хувийн сургуульд хүүхэд маань явдаг байхад хүртэл өндөр үнэтэй санагддаг байсан. За бүх зардлыг улсаас даая гэж үзлээ ч хавтгайраад бүгдийг хамруулахаар шалгалтаа өгч дийлэх нь хэд байх вэ, төсвийн мөнгийг дэмий л үрнэ гэсэн үг. Цаашдаа Англи энэ тэрд сурна гэж төлөвлөж зормон хүүхдүүд нь тэр одоо байгаа сургуулиуддаа
Баянмөнх 2020-09-02 182.160.38.84
Учрал гишүүнд баярлалаа.Захын хорооллын дунд болон дундаас доош амьдралтай айлын хүүхдүүд яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол. улсын сургуульд эзэмшиж болохгүй гэж? Энэ маш зөв шүү !Мөнхцэцэг гишүүнээ? Таны хүүхэд үнэтэй хувийн. сургуульд явдаг уу? Эсвэл та хүүхэдгүй , эсвэл хүүхдэд хайргүй боловсролыг тоодоггүй хүн үү?? Та энгийн иргэдийн хүүхдийн боловсролыг дэмжих сэтгэлгүй бол битгий улс төржүүлж саад болоод бай !!! Мунхаг хүн гэдгийг чинь мэдчихлээ Битгий гайхуулаад шившиг бо
иргэн 2020-09-02 103.111.68.3
Учралын зөв. Лобби бүлгийг дэмжиж байгаа. Ардын хүүхэд Кембриджийн хөтөлбөрөөр сурахаар монгол биш болдог баячуудын хүүхэд сурхаар болдог юм гэж байхгүй. Учралыг эсэргүүцээд байгаа нөхдүүд хувийн сургуулиудын эрх ашгийг хамгаалаад байгаа нь хэнд ч ойлгомжтой. улсын сургуулиуд кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлбэл хувийн сургуульд өндөр төлбөр төлж хүүхдээ өгөх хүн цөөрнө. Тийм болоод хувийн сургуулиудын хүчтэй лоби цаана нь байна.
Зочин 2020-09-02 193.109.85.12
Учрал гишүүний зөв ш дээ. Баячууд авилгалчдын хүүхдүүд үнэтэй сургуульд кембрижийн боловсрол эзэмшиж гадаадад тэтгэлэг авч сурдаг, энгийн, дундаж ядуу айлын хүүхдүүд хичнээн сурлага сайтай байсан ч хэдэн мянгаараа 40-50 хүүхдийн орон тоон дээр өрсөлдөж байна. Ердийн сургуулийн хөтөлбөр багш нарыг сайжруулах нь чухал гэхдээ сурлага сайтай энгийн ардын хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмших боломжийг туйлширч хааж болохгүй, олон хүүхдийн дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээж байж Монгол хөгжинө
Инээдтэй юм 2020-09-02 202.9.46.52
Учрал чинь аавынхаа Их Засагт голч өндөр хип хопчин төгссөн шүү дэээ. Хүн болгон мэддэг хха
зочин 2020-09-02 202.21.104.2
шүлсээ арчаад өөрийгөө л хичээ
Иргэн 2020-09-02 193.109.85.12
Учрал гишүүний зөв шүү, баячууд авилгалчид нь өөрсдийнхөө хүүхдүүдийг тэнгэрт хадсан үнэтэй кембриджийн хөтөлбөртэй сургууль сургадаг ардын хүүхдүүд хичнээн сайн сурлагатай байсан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Баячуудын хүүхэд л багаасаа тусгай үнэтэй хөтөлбөртэй сургуульд сурснаараа тэтгэлэг авч гадны мундаг сургуулиудыг төгсөж байгаа нь үнэн ш дээ. Төрийн дээд албан тушаалуудыг ч бараг үе дамжиж хашиж байна ш дээ.
Ksa 2020-09-02 202.126.90.1
Улсын сургуулиудын чанар, өрсөлдөх чадвар нь дээшлэх тул хувийн сургуулийн эзэд орлого ашиг нь багасах вий гэж айсандаа эсэргүүцэж учир мэдэхгүй олон нийтийг сэвж байна. Алсдаа бүх хувийн сургуулиуд татан буугдаж бүх хүүхэд ижил түвшин орчинд суралцаж хоорондоо л өрсөлдөх ёстой. Солонгос улс хувийн сургуулиудаа буулгах шийдвэр гаргасан.
irgen 2020-09-02 193.109.85.12
Үнэн шүү, энэ үнэтэй хувийн сургуулийнхан улсын чанартай сургуулиуд гарч, өөрт нь өндөр үнэ тэлж сурдаг хүүхдүүд багасана гэхээс айж олон нийтийн толгойг эргүүлэх ажил чадлаараа хийж байна.
a 2020-09-02 31.31.72.24
Боловсролгүй хүмүүсээр боловсрол яриулмааргүй байна.
зочин 2020-09-02 192.82.76.2
англи хэлийг нь л ЕБС-д сайн заачих тэгээд л болоо. Мөнхцэцгийг дэмжиж байна
Зочин 2020-09-02 66.181.161.64
Тийм шүү.
zochin 2020-09-02 202.131.240.147
angli ooroo orosyn systemd orson shuu dee, terniig sain sudlaachee ehleed. cambridge yavtsgui bolson gedgiig anglichuud oorsdoo huleen zuvshoorson. odoo bol tsever mungonii scheme l bolson sh d
Суугч 2020-09-02 192.82.64.190
Учрал Баяхнхошуундаа нэр олох гээ юу? Мөнхцэцэгийн бодол зөв өө.Эхлээд үндэсний боловсролоо сайжруулъя
би 2020-09-02 202.70.44.46
eys, no гэсэн хоёр үг сурахын тулд хөтөлбөр хэрэг байна уу
Зочин 2020-09-02 103.212.119.81
Өмнөд солонгост үндэсний боловсролын систeмийн гажуудлыг өндөр төлбөртэй кeмбрижийн сургалт мэтийн сургуулиуд гажуудуулж байна гэж үзээд татан буулгаж байгаа. Манайх мөн адил тэгэх хэрэгтэй. Энгийн сургуулийн багш нар хичээл олигтой заахгүй сурах гэж байгаа юм бол төлбөртэй сургуульдаа сур гэдэг. Мөнхцэцэг зөв ярьж байна шүү.
Зочин 2020-09-02 202.9.46.143
Хүүкийн засагын газар Монголын засагын газар мөн үү. Хятадын тавиул уу? Яагаад цаг хугацааны хувьд Өвөр Монголтой зэрэгцүүлж боловсролын асуудал босгож ирээд байна. Хүүкийг урдаас удирддаг юм биш биз.
Иргэн Баяр 2020-09-02 103.57.94.73
Сүүлийн 30 жил туршилтанд орлоо. Одоо залхаж байна. эд нараар хүүхдүүдээ тоглуулмааргүй байна. Яасан хуулах, хулгай хийх дуртай юм бэ. Цаана нь өчүүхэн ашиг харсан санаа л байгаа даа энэ улстөрчидөд. Тэрнээс бусдыг дууриагаад хөгжсөн улс гэж байхгүй шүү.
zochin 2020-09-02 202.170.68.38
munkhtsetsegiig demjij bna,manai ooriin EB hotolboroo saijruulaad yavahad dutah uymgui dee
Зочин 2020-09-02 202.126.89.139
Үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих, суралцагч бүрт адил тэгш чанартай боловсрол олгох бодлогыг өргөжүүлэх нь зүйтэй гэж Мөнхцэцэгийн хэлж байгаа зөвөө. Бүх л бүтэн тусгаар улс, мөн өөрийн гэсэн түүх соёлтой улсыг английн колон улс шиг бүх боловсролын системээ тэд нараар удирдуулж, дээрээс нь төлбөр төлж, хүүхдүүдэд тархи угаалт хийлгэмээргүй байна.
Үнэн санал нэг 2020-09-02 103.212.117.212
Дэлхийн боловсрол гэж туйлширахаа боль.
Зочин 2020-09-02 66.181.166.134
Мөнхцэцэг гишүүний хэлсэнтэй санал нэг байна. кембрижийг нийтээр нь нэвтрүүлбэл манай боловсролын салбарыг кембрижээс удирдах нь байна шүү дээ, ийм байж болохгүй.
Мэдэхгүй дэн 2020-09-02 66.181.171.34
Учрал сүүлийн үед жаахан биеэ тоож, бүлт бүлт ярьдаг нь ихсээд байгаа. Ер нь бол боловсролыг тэгш хуваана гэдэг нь зөвөө гэхдээ кэмбриж гээд бас шүтээд хөрсөн дээрээ буухгүй зүйлийг шууд хуулаад суух нь бас яах бол. Юмыг шууд копи хийхгүйгээр бас байгаа өгөгдөлөө улам сөйн боловсруулаад хослуулбал юу юм гэхээс.
Зочин 2020-09-02 192.82.68.8
УЛААН НЯМОСОР ЭНЭ ЭРХИЙН БАЛАЙ ЗУЛБАСГАА ИХ ШУНАЛТАЙ БОЛГОЖ ТЭЖЭЭЖ ӨСГӨЖ ДЭЭ .
зочин 2020-09-02 202.21.104.2
чи одоо ямар бүдүүлэг хүн бэ ам дотор нь яр гаралтай нь билээ
Зочин 2020-09-02 150.129.140.132
ENE DAEAVGAR HULDU SUKA z**l ULSIN SURGUILD BAGA TULBER TULED SURCH YAGAD BOLOHGUI GEJ BUGD YDU BAIH ESTOI YU
Зочин 2020-09-02 202.9.46.109
тэнэгтээрэй мөөгий аниа, төр чинь аль хэдийнэ ялгаварлан гадуурхаж хэсэгт нь давуу тал бий болгож кэмбрижийн 3 сургууль байгуулчаад байна, тэнд нь хэний хүүхэд орж чадаад байгааг чи мэджийгааз дээ? УЧРАЛ БА ТҮҮНИЙ ХАМТРАГЧИД БҮХ ХҮҮХДЭД КЭМБРИЖИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖ ОЛГОЁ ГЭЖ БАЙНА. ЧАМД ЭСЭРГҮҮЦЭХ ЯМАР ШАЛТГААН БАЙНА ВЭ ВЭ ВЭ?
ХЭХЭ 2020-09-02 103.57.93.164
ШИНЭ ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ ӨӨРСНӨӨ ХҮҮХДЭЭ КЕМБРИЖИЙН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХААР ҮХЭЛДДЭГ ХЭРНЭЭ БУСДЫН ХҮҮХДИЙН СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ ХААДАГ ӨЛӨГЧИНГҮҮД ОЛОН ЮМ
Зочин 2020-09-02 202.131.251.109
Ар өврийн хаалга чамд дийлдэх ёстой юм уу. Өөрөө чадахгүй бол охоороо дандаа эсэргүү болох юмаа
боловсрол 2020-09-02 103.9.90.130
үр хүүхэд хойч үеэ содвол боловсрол шиг ххэрэгтэй зүйл байхгүй, улс төржиж ажил унагахаас сэргийлж аль болох иргэд минь ухаантай хандаарай. тэр их мөнгөөр гадаад явуулж сургаж чадах биш бага дунд боловсролоос нь улс дэмжээд өгвөл аштай байх уу
Зочин 2020-09-02 202.21.96.150
Хүүхдийн 20, 100 гэх халамжийн мөнгөнөөс үнэндээ чанартай боловсролд төсвийг мөнгийг зарцуулаасай гэж хүсэж байна. Хүүхдээ хувийн сургуульд хүмүүс их өгдөг. Гэтэл хувийн сургуулийн төлбөрийг төлж чадахгүй мянга мянган гэр бүл байгаа. Болсон болоогүй борооны дараах мөөг шиг хувийн их дээд, дунд олон сургууль байна. Улсын сургуулиуд маань чанартай сайн хөтөлбөртэй байх хэрэгтэй. Ямартай ч боловсролын салбарыг сайжруулах саналууд яригдаж байгаад баяртай байна.
боловсрол 2020-09-02 103.9.90.130
зөвөө боловсрол маш чухал
Зочин 2020-09-02 66.181.179.76
Учрал ууж идэхийн төлөө төрчихсөн улаан хулгайч юм байна.Нийгмийн хөгжлийн хууль зүй тогтлын мэдлэг улаан ноль нөхөр бнаа.
зочин 2020-09-02 202.21.104.2
өөрөө юу ч мэдэхгүй байж битгий олон юм хуцаж бай
Зочин 2020-09-02 150.129.143.76
cambridge sain hutulbur, gehdee niiteeree iishee oroh hereggui ee, undesnii hutulburuu saijruulaa, cambridge dagaad baahan mungu gadagshaa ursana, Uuriin gesen bair avaad teriigee tordson ni deeruu, esvel ailiin bair tureesleed tureesendee munguu uguuud duusgahuu gedegtei chin yag ijilhen sh dee
Зочин 2020-09-02 202.9.46.143
МАН гэдэг үг нь мангар гэдэг үгний суурь. Тэгээд билэгдэл нь бүх маны гишүүд МАНГАР. УИХ гишүүд нь усан тэнэг. Уул нь хог цэвэрлүүлж байх юмнүүдийг дээрээ залчихаар Монгол яаж өөдлөх вэ дээ. 62 тэнэгийн бүлэг бас тонголын боловсрол яринаа. Ард түмэн ч сүйрч дууслаа. Бид гадна нь байж Өвөр Монголчууд шиг боллоо.
ХУУЛЬЧ 2020-09-02 192.82.64.190
ХААНА Ч ГЭЖ МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ОНОВЧТОЙ САНАГДАВ ,,,,,МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАВЛАН СУРГАХ НЬ ӨНӨӨ 1970-90 ОНД ОРОС ХЭЛ СУРГАХ ХӨДӨЛГӨӨН БАС БУС ХӨДӨЛГӨӨНТЭЙ АДИЛ САНААНД ОРОВ ,,,,,,ХҮҮХЭДҮҮД СУУРЬ БОЛОВСРОЛОО ОЛОХООР АЯНДАА КЕМБИРЖИХ ЭНЭ ТЭРЭЭГЭЭ МЭДЭРНЭ ДЭЭ ,,,,,ЕР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫГ ҮЗЭЛ СУРТАЛДАХ ХЭРЭГҮЙ ,,,,,,,,МОНГОЛД СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН БУСАД УЛС ОРНООС ХОЦОРСОН ГЭХ ГЭНЭН ХЭРЭГ,,,,,,,,,
Зочин 2020-09-02 202.131.228.114
Зөвхөн нэг хэрэгжиж байгаа төслийн хэмжээнд биш боловсролын системийг бүхэлд нь харах цаг хэдий нь бий болоод байна. Улсын сургуулиуд чадалтай боловсон хүчнээ хувийн сургуульд алдаад дууслаа. Энэ асуудлыг зэрэг хөндөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ их хувийн сургуулиудын асуудлыг ч хөндөж ярих ёстой. Тэрнээс энэ улсаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг больчихвол ялгаварлан гадуурхалт гээч нь болчих гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх ээ болимоор. Тэгш муу боловсролтой баймааргүй байна.
Avatar 2020-09-02 103.50.207.150
Эхлээд Монгол хүнээ бэлд юун гадаад боловсрол
Зочин 2020-09-02 202.131.228.114
Боловсролын системийг тэгш хүртээмжтэй, гол нь чанартай боловсрол хүргэхэд юу нь болохгүй юу саад болоод байгаа тэрнээс яаж гарах гарц гаргалгаа ярихгүй зөвхөн нэг хэрэгжиж байгаа хөтөлбөрийг буруу зөв гээд яриад байх юм. Юундаа буруу байгаад байгаа юм энийг болиулчихвал яг юу нь сайжрах гээд байгаа юм Мөнхцэцэг гишүүн ээ "өдий болтол 2 сургууль байргүй" байгаад байна гэлээ 2 байтугай өчнөөн сургууль даацаас хэтэрсэн хүүхдүүдтэй хичээл хийж байгаа, гэтэл яам тамгийн газар нь тансаг байр бариула
Зочин 2020-09-02 150.129.140.132
Ene MUNHTSETSEG SUKA ZAILACH NEMER BOLOHGUI BOL BU GAI BOL ETSEG EHCHUD HUVIN SURGUILAS BAGA TULBER TULUD HUHDE SULGA
Зочин 2020-09-02 66.181.161.2
Энэ Учрал гишүүн тийм л мундаг юм бол Тэрэлжид бдаг аймаар үнэтэй элит сургуульдаа Баянхошууны хүүхдүүдийг сургахад яанаа. Төрийн боловсрол ярьж байхад энэ мэт хувийн сургуультай нөхдүүд дуугүй байх хэрэгтэй шт, ашиг сонирхлын аймаар зөрчилтэй юм байж
Зочин 2020-09-02 150.129.143.76
ashig sonirhliin zurchil gedeg unen shuu
Зочин 2020-09-02 202.55.184.253
МОНГОЛДОО БАЙЖ БАЙЖ ЯАХААРАА ГАДААД ХЭЛ ДЭЭР ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛ ҮЗЭХ ЁСТОЙ ЮМ. ТИЙМ УЛС ОРОН ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА БАЙНА? ИХ СУРГУУЛЬД БОЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХИЧЭЭЛ ҮЗЭЖ БОЛНО. ХАРИН ЕБС-Д БҮХ ХИЧЭЭЛИЙН ЗӨВХӨН ЭХ ХЭЛ ДЭЭРЭЭ Л ҮЗЭХ ЁСТОЙ. ЮУН КЕМБРИЖ МЕМБРИЖ БИТГИЙ СОЛИОРЦГООГООД БАЙ.
Иргэн 2020-09-02 64.119.24.91
Эрхэм их хурлын гишүүдэд! Та бүхэн хууль санаачлан баталж тухайн салбар хөгжих нөхцөл бололцоог бий болгож өгөх үндсэн үүрэгтэй!
Энд бичсэнээр бол Төрөөс сургуулийн Хөтөлбөр санхүүжүүлэх ч юм яригдаад байх шиг… ингэж өөрсдөө бизнест оролцож хутгалдахаа болио! Эсвэл их хурлын гишүүнээ болиод бизнесээ хий!
Ямар хөтөлбөрөөр хүүхдүүдээ сургахаа сургуулиуд нь мэдэг, тэр хууль журмыг нь гаргаад өгчих. Ямар сургуульд хүүхдээ явуулахаа эцэг эх нь мэдэг!
Зочин 2020-09-02 64.119.25.217
Гадаад нэр томъёо битгий оруулж ирж эх хэлээ бузарлаад бай. УИХ энэ байдалд онцгой анхаараарай.
dorj 2020-09-02 202.131.225.197
bayan hoosnii yalgaa gargaad baival udahgui yaduu ni bayan humuusee iddeg ulger bielehvii dee
Зочин 2020-09-02 202.126.89.26
Munhtsetseg gedeg chini iim teneg hvvhen. baisiim uu?!
Зочин 2020-09-02 64.119.26.53
Emee uuh tsag chin bolson bna
БОЛОВСРОЛ 2020-09-02 202.179.27.105
ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР Л ЗҮГЭЭР ДЭЭ. 7 НАСТАЙ ОРНО. 9-Р АНГИ ТӨГСӨӨӨД СУРЛАГААР ЖАГСАНА. СУРЧ ЧАДАЖ БАЙГАА НЬ 10-11 Р АНГИД ОРНО. ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ МЭРГЭЖЛИЙН ЧИГТЭЙ СУРГУУЛЬД 2 ЖИЛ СУРААД ХӨДӨЛМӨРИЙН ТАЛБАРТ ГАРНА. 11-Р АНГИ ТӨГССӨН НЬ ДАХИАД ШИГШИГДЭНЭ. КОНКУРС ӨГНӨ . ТЭНЦСЭН НЬ АКАДЕМИК БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ УЛС ОРНЫГ УДИРДАНА. БАЯН БАЙН УУ . ЯДУУ БАЙНА УУ. ТЭР ХАМААГҮЙ. ЧАДСАН МЭДСЭН НЬ ДЭЭШЭЭ ЯВНА.
Зочин 2020-09-02 202.126.89.26
Teneg hvvrnvvdee ! Umchuir tegsh socializmruu ergej oroh, deer ni bas bolovsroloor tegsh baih yostoi yum uu ?
Teneg bol tsumuuruu ijilhen teneg baih yostoi yu ?
Eostoi vnen Alain ahiinhaa!!!
Зочин 2020-09-02 150.129.140.138
2-РТ: ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫГ БАС ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ АЛЬ ЭРТНИЙ ОНОЛ НОМЛОЛУУД, ШАЛ АШИГГҮЙ ДАДЛАГА СУРГУУЛАЛТ БОЛЖ ХУВИРДАГ: 4 ЖИЛ СУРЧААД СУРСАН ЭЗЭМШСЭН МЭДЛЭГЭЭ АЖИЛ ПРАКТИКТ ГАРГЪЯ ГЭХЭЭР ЗОХИЦДДОГГГҮЙ. ОДОО ЦАГ ЧИНЬ ЦАХИМ ПРОГРАММ, ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГО АВТОМАТЖСАН БАЙХАД ТҮҮН ДЭЭР АЖИЛЛАХ АРГА, ЗААВАР, ЧАДВАРЫГ ЗААХ ХЭРЭГТЭЙШДЭЭ. ҮНЭНДЭЭ БОЛ СУРСАН ЭРДЭМ БОЛ АЖИЛ ДЭЭР ГАРААД ОГТ ХЭРЭГГҮЙ БОЛЖ БАЙНДӨӨ.. АЖЛААС Л БҮХ ЧАДВАРЫГ ЯВЦДАА СУРЧ БАЙНА.
Ganaa 2020-09-02 66.181.190.193
Kembrij, Oxsford geed olon ulsiin bolobsroliin hotolboruudiig heregjuulj bolno, gehdee tusad ni surguuli baiguulaad iluu tsalintai bagsn nariig ajilluulaad huuhduudiig ni snilj songoj abaad iluu horongo oruulalt hiigeed ualgaral snudarga bus baidal uusgeed uabah ni buruu, tegeed tuuniigee busad hotolboruudtei haritsuulaad sain bna geed eronhii snalgaltad jiriin surguuliin huuhduudtei orsolduuleed uabah ni buruu, jiriin surguuliudad nebtruuleed ur dung ni uzeh heregtei, ur dung ni harah ni zob
Зочин 2020-09-02 64.119.21.6
Өөрөө хувийн сургуулийн эзэн хүн. Кембриджийн лиценз нэртэй цаас авчаад бусад сургуулиудаас илүү их татаас улсаас авах гэж улайрах нь ашиг сонирхлын зөрчил. УИХ-с эргүүлэн тат энэ новшийг
зочин 2020-09-02 202.21.116.5
Монгол хүнд, Монгол нутагт Монголын уламжлалт сургалтын тогтолцоо л тохирно. Кембриж Монголд тохирохгүй шүү дээ Англи Америкийг дагаж намирахаа болино уу,
Зочин 2020-09-02 202.126.89.39
Хамгийн гол нь шударга л байх хэрэгтэй. Энэ ажлыг хариуцсан , шалгалт зохион байгуулж байгаа хүмүүс үнэхээр улсаас явуулж буй бодлогыг зөв хэрэгжүүлэхгүй бол бүгд нэг шалгалт өгөөд тэнцээд орсон хүүхдүүд гэхэд ганц нэг хүүхэд нь тийм биш байдаг . Энэ нь л элсэж ороход өөр зам байдаг бол уу гэсэн хардлага төрүүлдэг. Харин сурч байгаа хүүхдүүд үнэхээр өөр болдог үүнд их талархаж байгаа. Байх ёстой ийм сургууль. Бид хүүхдээ үүнд зориулж үнэхээр хичээж бэлтгэдэг.
Ука 2020-09-02 202.184.204.101
Орон нутгийн сургуулиудаар Кембридж хетелбер хэрэгжvvлье гэж уриалъя аа! Хvvхдvvддээ чанартай бололвсрол олгохын тулд орон нутаг руу нvvдэлж л таараа!
Мөнхцэцэг гишүүнтэй санал нэг байна 2020-09-02 103.212.117.212
Хүүхдүүийг бүү ялгаварла.
Үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих, суралцагч бүрт адил тэгш чанартай боловсрол олгох бодлогыг өргөжүүлэх ёстой
Зочин 2020-09-02 150.129.140.138
ЕР НЬ БОЛОВСРОЛЫН СИСТЕМД ДОРИВТОЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
1-РТ: ЕБС-УУДАД ИЖИЛ ТЭГШ ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАГШ НАРЫГ ГАДААД БОЛОН ДОТООДДОО ЧАДВАРЖУУЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА. ХУВИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨР МАШ ҮНЭТЭЙ ЭНЭ ТЭНДЭЭС БАГШ АВЧИРААД Л ИЛҮҮ ЗАРДЛА ГАРГААД ЕБС-УУДААС АЙЛЫН АЛАГ ҮР, БАГШ НАРЫГ АЛАГЧИЛЖ ЯЛГАЖ БАЯН ХООСНЫ ЯЛГААГ ГАРГААД БАЙГАА ШҮҮДЭЭ.
Зочин 2020-09-02 112.72.9.150
Бид Английн колони биш учир энэ хетелберийг зогсоож, ундэсний боловсролоо дэмжих естой. Кембриж тийм шутээд байх хетелбер биш, боловсролгуй , юм узээгуй УИХ гишуун болсон « ногоонууд» мэдэхгуй зуйлээр б** оролд.
Зочин 2020-09-02 202.179.24.16
Мөнхцэцэгийн зөв байна. Энэ хөтөлбөрөө зогсоо. Сургууль хүрэлцэхгүй байхад нэг хэсэгт нь ийм их санхүүжилт өгөх нь шударга бус. Наадах чинь хэдэн дарга нарын хүүхэд төсвөөс мөнгөө төлүүлж сурдаг сургууль болох нь.
Зочин 2020-09-02 66.181.179.76
Учралын энэ муухай шунал чамайг а**а шүү. Тэр 1 тэрбум төгрөгийг санд өгөөрөй
Зочин 2020-09-02 64.119.26.53
Учрал миний үеийн залуу бид их сургуульд махаа зулгааж өдөр шөнөгүй хичээл хийж арай ядан 2,8-3,2голчтой гарах гэж хичээж явахад ТИМОН нэртэй нэг Рэпэр залуу рэп дуулж БААР хэсэж яваад 4,0 голчтой бүх хичээл дээнээ 100 А гарсан хотын улсын тэргүүний оюутан болоод л байдаг байж билээ. Тэгсэн Их Засаг гээд аавынхаа сургуульд сурдаг байсан юм байнлээ ХАХА. Амьдарлаа мотордуулж эхэлсэн хүү яаж ч одоогын нийгмийг ойлгох билээ. ТИМОНОО чи зүгээр ИД ШИДИЙН ОРНЫГ Л ХАР.
zochin 2020-09-02 202.9.46.237
Buruu
Сэрдамба 2020-09-02 202.9.46.52
Кембреджийн хөтөлбөр хэрэгжүүлсэнээр одоо байгаа боловсролын тогтолцоо, тэгш бус байдал гүнзгийрэх маш том эрсдлийг бий болгох юм. Үндэсний онцлогтой хөтөлбөрөө сайжруулж, багш, сурагчдын нийгмийн асуудлыг эхлээд шийдэх нь чухал юм.
Зочин 2020-09-02 59.153.113.91
МАНАЙ МОНГОЛД БАЯН ХООСНЫ ЯЛГАА ТЭНГЭР ГАЗАР ШИГ БОЛСОН.БАЯЧУУД ӨӨРСДИЙН ГЭСЭН ОРЧИНТОЙ БАРАГ ТУСДАА НИЙГЭМТЭЙ БОЛЖ БАЙНА. НИЙТИЙГ ХАМАРСАН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ.
Зочин 2020-09-02 202.126.89.39
Кембриж ч юмуу ямар нэгэн онцгойрсон төлбөргүй сургалт заавал байх ёстой гэж үздэг. Яагаад вэ гэвэл өндөр төлбар төлж чадахгүй ч тийм сургуулиудтай ижил болотсрол олгодог сургуультай байхад хүүхдүүд шалгалт өгнө гээд зорилготой хичээлээ байнга хийдэг. Энийг өөрийнхөө хүүхдүүд дээр харж байсан. Хүүхдүүд зун амарч байхад байнга хичээлээ хийнэ. Тэгсний үр дүнд тэнцэж орж бөөн баяр болдог. Энэ бол мөнгө төлж сурч чадахгүй айлын хүүхдүүд тэр тусмаа сурах эрмэлзэлтэй хүүхдүүдэд үнэхээр том боломж.
Зочин 2020-09-02 122.201.23.226
Өмнөд Солонгос хувийн сургуулиа хааж улсын болгох гэж байна. Хүүхдийг хөрөнгө чинээ баян ядуугаар ялгаварлах үзлээс ангид хандаж байна. Монголын хувьд дээрх ялгаварлах үзэл дээд цэгтээ хүрсэн. ЕБС-ийн сурлагын төвшинг жигд хүртээмжтэй хөгжүүлэх чухал. Хөтөлбөр нэртэй өндөр өртөгтэй сургуулиас зайлсхийх зүйтэй.
Зочин 2020-09-02 202.70.44.46
Эцсийн эцэст хүн зөв сайхан, аз жаргалтай амьдрахад тийм өндөр боловсрол хэрэггүй юм билээ
зочин 2020-09-02 202.170.68.38
Тийм ээ Бидний шүтсэн Европыг хардаа корона өвчины өмнө хүчин мөхөсдөж энгийн хүн ойлгох маскаа зүүх ойлгоцгүй өвчин туссан хөгшидөө хөсөр хаяж хүн ёсноос гадуур үйлдэл үзүүлж байна. Тэд хамгийн өндөр ёс суртахуун соёлтой гэж гайхуулдаг биздээ.
Зочин 2020-09-02 203.91.115.54
Зүгээр л Монгол иргэдээ бэлдэцгээ. Одоогийн хогийн шааруудыг толгойг нь жаахан эх оронч сэтгэлтэй болгохгүй бол тэнр кембриж энэ тэр гол биш шүү. Иргэд нь бие биенээ хайрладаг эх оронч, хүнлэг байхгүй бол та нар шиг адгийн шаарууд байхад улс хөжихгүй. Мянган өндөр боловсрол байлаа гээд эх хэлээ ч мэдэхгүй та нар яаж энэ улс орныг авч явах вэ. Тэр бүтэхгүй шүү. Хүүхдүүдийг 8 наснаас сургаж Монгол иргэдээ бэлдэцгээе. Тэр кембриж янз бүрийн шашны урсгалаа хүссэн нэг нь сураад зайлна л биз.
nnn 2020-09-02 202.55.188.84
bi huuhdedee delhiin bolovsrol ezemshuulmer bn. turin alban haagchin tsalin Kembrijin tulbur tulj chadahgu bn. heni huuhdig avad henihig avdagguin be. shalgaltaar oroh yamrch bolomjgu ni haragdsan. ene 3 labortor syrgyylin zahiral hahyyli avsan ged togryylj barigdaj bsn shde. Zalyy gishuudiig demjij bn. huuhed burd yalgalgui tegsh bolomj shaardaj bn
Үнэн 2020-09-02 202.72.247.58
Дэлхийн боловсрол гэж байхгүй. Улс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг.
б 2020-09-02 64.119.19.18
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролтой болгох нь чухал ш дээ. Бүгд зөвшөөрөгдөхгүй байснаас зарим нь ч гэсэн зөвшөөрөгддөг болвол дээр ш дээ. Нөгөө тамын тогооны үлгэр шиг юм болоод байх юмаа.
Зочин 2020-09-02 198.16.70.29
Кембрижийн хөтөлбөр монголд байх нь зөв дэлхийн боловсролтой хөл зэрэгцэх хэрэгтэй.Бид буурай гээд л нэг хэв маягаас гарч чадахгүй байж болохгүй ээ.
Мэдэж ав !!! 2020-09-02 202.72.247.58
Дэлхийн боловсрол гэж байхгүй. Улс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг.
Зочин 2020-09-02 150.7.169.167
Ингэж тэгш бус байдлыг нүдэн дээр ил гаргаж, улайн цайм зүтгэж байгаа нь Монголын орлогын тэгш бус байдал нэмэгдснийг харуулж байна. Тэгээд чинээлэг иргэдийн хүүхдүүд Кембриджийн сургалтанд сураад бусад хүүхдүүд орхигдчихвол 20-30 жилийн дараа Баян Ядуугийн ялгаа улам ихсэж Перу улс шиг нийслэл хотдоо БАЯЧУУД НЬ ЯДУУЧУУДААСАА ТУСГААРЛАГДАХ ХАНА барих вий дээ…. https://www.youtube.com/watch?v=3VK2Dk126fY
Зочин 2020-09-02 202.126.90.1
Үгүй ээ, өөрөө буруу ойлгоод байна. Кембриж хөтөлбөр нь энгийнээр
тайлбарлавал, улсын бүх сургуулийг баячуудын сургуулиас илүү нэр хүнд, чанартай болгох гээд байгаа юм. Үүнд л баячуудын шээс нь савираад байна шүү дээ.
Зочин 2020-09-02 103.229.122.166
sur ah durtai huuhed sumiin tovd baisanch suran durgui bol haanch surahgui
иргэн 2020-09-02 66.181.161.55
Миний хүү суманд сураад аймаг нийслэлийн олимпиадуудаас ахлах ангидаа олон медаль аваад 7 хичээлээр ЭЕШ өгөхөд бүгдийг нь 650 иас дээш оноотой өгсөн хүссэн сургуульдаа хүссэн ангиа сонгох эрхтэй байсан ашүис д их эмчийн анги сонгосон сурах чадвартай нь хаана ч байсан сурдаг чадваргүй нь элит сургуульд сураад ч нэмэргүй дүүгийн хүүхдүүд минь тэр өндөр төлбөртэй сургуулиудад сурдаг юм ичих булчирхайгүй эрээ цээргүй аймаар хүүхдүүд болдог юм билээ
ddf 2020-09-02 202.55.188.84
teneg pisdaaanyyd ve
Зочин 2020-09-02 103.229.122.166
chinii chihend alt hiisench us hiisench segserdeg iljig baina
Зочин 2020-09-02 178.128.126.0
За мөнхөөцэцгээ минь ойлгохгүй юмаараа сондгойрох гээд яахав Зүгээр л 4 жилээ хэл амгүйхэн шиг өнгөрөөсөн нь дээр
Зочин 2020-09-02 202.70.44.46
БНСУ 2025 оноос хувийн сургуулиудаа нийгэмд боловсролын тэгш бус байдлыг бий болгож байгаа гэсэн шалтгаанаар хаах гэж байна.
Зочин 2020-09-02 172.56.12.50
Zuv yum yarisanii tuluu chimeegui bai gedeg chine yu gesen ug we? Munkhtsetsegiig demjij bna
Зочин 2020-09-02 103.57.92.88
Өндөр төлбөртэй сургуулуудийн захиалгат лобби бүлэг. Лобби бүлэг гэдэг нь нийлж мөнгө хусна түрүүвч нэгтнүүдийн сэтгэл санаа нийлсэн нэгдэл шүү. Бүгдийг нь хулгайч СҮ зохион байгуулж байгаа мэдээлэл бий шүү. Монголчуудаа хулгайчдаа битгий сонгоод байгаач
зочин 2020-09-02 202.21.104.2
вахаха эргүү дагз