Boeing 737 MAX анхны нислэгээ амжилттай хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

Boeing 737 MAX анхны нислэгээ амжилттай хийжээ

 

Boeing 737 MAX  төрлийн  шинэ онгоц туршилтийн нислэгээ амжилттай хийлээ гэж “Воинг” компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

 

Хоёр цаг 47 минутын дотор шинэ онгоц Сиэттл хотын нийслэгийн талбайгаас Вашингтон мужийн Рентон хот хүртэл замыг 7,6 мянган метрийн өндөрт цагийн 463  км. цагийн хурдтай  туулжээ.

 

Арилжааны хөлгүүдийн салбарын тэргүүн Рэй Коннер нислэг амжилттай болсныг мэдэгдээд үйлчлүүлэгч нарын хүлээлтэд шинэ онгоц зохицоно гэж найдаж буйгаа хэлжээ.

 

Шинэ онгоц шатахууны хэмнэлтийг хийж байгааг “Воинг” компаниас онцлон дурдсан байна.  

 

Boeing компани өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн онгоц үйлдвэрлэх захиалга авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж