Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын тоглолтууд Орландо хотод өрсөлдөөнтэй явагдаж байна.
- Майами Хит 115 – 104 Милуоки Бакс
Плей-оффын хагас шигшээ шатны хамгийн өрсөлдөөнтөй тоглолт болох Хит болон Бакс багуудын цувралын эхний тоглолт явагдлаа. Дөрвөн үеийн турш ширүүхэн өрсөлдөөн үзүүлсэн тоглолтын эхний хагаст 60-63 гэсэн харьцаатай Бакс тэргүүлсэн. Тэгвэл тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед Жимми Батлер гайхалтай байж Плей-оффын замналынхаа хамгийн өндөр оноогоо авч багаа хожилд хөтөллөө. Харин лигт ноёрхлоо тогтоогоод буй Яннис Антетокоунмпо тоглолтын дөрөвдүгээр үед ердөө гурван оноо авч ганцхан довтолгоо амжилттай болгож, ганцхан чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэн, гурван удаа бөмбөг алдсан нь багийнх хожигдлын гол шалтгаануудын нэг байлаа.
Уг тоглолтод Баксаас Антетокоунмбо 18 оноо 10 самбар 8 оновчтой дамжуулалт, Крис Миддлетон 28 оноо 6 самбар 5 оновчтой дамжуулалт, Брүүк Лопес 27 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 24 оноо тус тус авчээ. Харин Майами Хит багаас Жимми Батлер 40 оноо дөрвөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, Горан Драгич 27 оноо зургаан самбар, таван оновчтой дамжуулалт, Бам Адебайо 12 оноо 17 самбар зургаан оновчтой дамжуулалтыг тус тус гүйцэтгэж багаа ялалтад хөтөлжээ.
- Оклахома Сити Тандер 104 – 100 Хьюстон Рокетс
Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолтонд Оклахома Сити Тандер баг хожигдох эрхгүй тоглосон. Энэхүү тоглолтын хоёр болон дөрөвдүгээр үед Хьюстон Рокетс муу тоглосон нь тэдний хожигдох гол шалтгаан боллоо.Эхний хагаст 51-48 гэсэн харьцаатай Хьюстон Рокетс хожиж дуусгасан боловч тоглолтын үндсэн цагт 100-104 гэсэн харьцаагаар Оклахома Сити Тандер баг хожсоноор долоодахь тоглолтыг гаргаж чадлаа. Хьюстон Рокетс багаас Жеймс Харден багаа оноо авалтаар тэргүүлж 32 оноо найман самбар долоон оновчтой дамжуулалт, Рассел Уэстбрүүк 17 оноо дөрвөн самбар, гурван оновчтой дамжуулалт, ПЖ Такер есөн оноо 11 самбар гэх үзүүлэлтийг тус бүр үзүүлсэн бол Оклахома Сити Тандер багаас Крис Пол 28 оноо долоон самбар гурван оновчтой дамжуулалт, Данило Галлинари 25 оноо таван самбар, Денис Шрөүдер 12 оноо найман самбар тус тус гүйцэтгэж багийн нөхдөө тэргүүлжээ.
Хоёр багийн цувралын долоо дахь тоглолт ирэх Пүрэв гаригийн өглөө 09:00 цагт явагдана.
Д.Баасанжаргал
Холбоотой мэдээ