ОХУ массын вакцинжуулалтыг арваннэгдүгээр сард эхлүүлнэ | News.MN

ОХУ массын вакцинжуулалтыг арваннэгдүгээр сард эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ массын вакцинжуулалтыг арваннэгдүгээр сард эхлүүлнэ

ОХУ массын вакцинжуулалтыг арваннэгдүгээр сард эхлүүлнэ

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко коронавирусийн эсрэг вакциныг олон нийтэд арваннэгдүгээр сараас хийж эхлэхээр төлөвлөж буй тухай мэдээлжээ. Ингэхдээ халдвар авах эрсдэл хамгийн өндөр нөхцөлд ажилладаг эмч, багш зэрэг мэргэжлийн хүмүүст эхэлж хийх бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийнх нь хүсэлтээр хийх юм байна.

Одоогийн байдлаар “Sputnik V” вакцины гуравдугаар шатны туршилтанд 40,000 сайн дурын хүн хамрагдах ёстойгоос 2500 орчим хүн вакциныг хийлгээд байгаа гэнэ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Sputnik V” вакциныг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд хийхээр төлөвлөсөн байна.

ОХУ-нь наймдугаар сарын 11-ний өдөр коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакциныг бүртгэснээ зарласан бөгөөд Н.Гамалеян нэрэмжит төвийн мэргэжилтнүүдийн боловсруулсан уг вакциныг “Sputnik V” хэмээн нэрлсэн билээ. Маш хурдан хугацаанд зарим туршилт судалгааг алгасан бүртгэсэн энэхүү вакцинд барууны эмч мэргэжилтнүүд итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа ч ОХУ-ын тал үүнийг өөрсдийнх нь ололт амжилтыг гутаах оролдлого гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Moscow times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-01 49.0.212.4

Эхлээд харанхуй хар масс дээрээ ажиллаг

Avatar

Зочин 2020-09-01 192.82.74.210

Оросын хакерууд дэлхийн шилдэг лабориторуудын комьпютерт нэвтэрч вакцины жор хайгаад байна, гэж МИ6 гэх британы тусгай алба 2, 3н сард мэдэгдэж байсан. Путины охины компаниас гаргаж буй энэ вакцинаар охиныхоо бизнесыг дэмжиж, ард түмнээ туршилтын туулай болгох нь, гээд л оросууд шуугиж байна. Зарим нь бүр олигтойхон зөв мэдээлэл хулгайлж, алдаагүй будаа идэж чадсан болов уу…, ч гэцгээгээд л байна даа…

Avatar

S 2020-09-01 112.72.8.222

USA ENGLISH YRN EUROPIIN HOLBOONII ULSUUD HEZEECH OROSIIG HULEEN ZOWSHOORDGUI TED YU CH BICHIJ BOLNO YMR MANAIH BAIGAA BISHDEE OHINIIHOO BIZNESIIG DEMJINE BARINA GNUU HAHAH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж