АНУ, БНХАУ-ын улс төрийн харилцаа хурцадмал байгаа хэдий ч АНУ-ын компаниудын БНХАУ руу оруулсан гадаад шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын хэмжээ 2020 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн дүнтэй байна. Харин БНХАУ-ын нийт ГШХО мөн хугацаанд 1.3 хувиар буурчээ.
АНУ-ын засгийн газраас БНХАУ-д Хонгконгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хориг тавиад байгаа нь цаашид АНУ-ын компаниудын хөрөнгө оруулалт буурах эрсдэл үүсгэж байгаа аж. Үүний эсрэг БНХАУ-ын засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлж, зарим хязгаарлалтуудыг зөөллөх арга хэмжээ авч эхэлжээ.
Мөн Япон улсын компаниуд БНХАУ-аас хөрөнгөө татах магадлал өндөр болоод байгааг БНХАУ-ын засгийн газар онцгойлон анхаарч байна. Учир нь "Covid-19" цар тахлын нөлөөгөөр БНХАУ-аас ирэх бараа ихээр багассан тул, Японы компаниуд өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгохын тулд үйлдвэрлэлээ Япон, эсвэл өөр улсууд руу (ихэвчлэн Зүүн-Өмнөд Азийн орнууд) шилжүүлж, компаниа нүүлгэн шилжүүлэх алхам хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: FINANCIAL TIMES
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ