Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт наймдугаар сарын 31-ний шөнө “Toyota Fielder” маркийн автомашины жолооч гурван настай хүүхэд мөргөж, зугтсан байна.
Автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, гурван настай хүүхэд мөргөж, зугтаасан гэх гомдол мэдээлэл аймгийн Замын цагдаагийн хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц. Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 03.00 цагт жолоочийг илрүүлжээ. Алба хаагчид жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 0.49 промилл байсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.






А.СҮРЭН
Зочин 2020-09-01 172.58.143.147
Shono 3 nastai huuhed zam deer yu hiij yavdag bainaa? aav eej ah egch ni harj handdaggui yum uu? yu gesen ug ve araichdee maluudaa?
Зочин 2020-09-01 202.179.24.192
Согтуу жолоо баривал хүний амь насанд халдахыг завдсан гэдгээр яллах хэрэгтэй. Хуулийнхаа зарим зүйл ангийг өөрчил
Зочин 2020-09-01 107.77.173.28
Хөдөө сумын төв дээр зугтаад хаа холдох вэ дээ…..