Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно | News.MN

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Өнөөдөр “Эх хэлний өдөр” тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хороонд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хорооны гишүүдийн уулзалт болов. Энэхүү уулзалтаар тэд монгол бичгээ төрийн болон нийтийн хэрэгцээнд оруулах төлөвлөгөөний тухай ярилцаж тохирсон байна.

Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхлэх ажээ. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох юм байна.

2025 оноос бүх нийтээрээ хос бичигтэн болох зорилт нь өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх, ёс заншлыг ойлгох, үндэсний дархлаагаа сэргээх ач холбогдолтой аж.

Уулзалтын үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.ДУЛАМ:

-Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа явуулахаар болоод байна. Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм.

Үндэсний Статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн хорооны дарга А.АМАРБАЛ:

-2025 онд бүх нийтээрээ хос бичигтэн болох бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагч нарын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа юуг анхаарах шаардлагатайг судлахаар зорьж байна. Мэдээлэл цуглуулахыг энэ оны 10 дугаар сараас эхлүүлээд 12 сарын 31-нд дуусгаж ирэх оны 3 дугаар сард дүнгээ гаргана. Одоогоор судалгааны бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөр дамжуулан судалгааг авна. Ингэж авсан судалгааны чанарыг шалгах түүвэр судалгааг мөн явуулна. Дараагийн түвшинд, судалгааны маягтаа гар утасны апплекейшн болгож, нийт хүн амын монгол бичгийн мэдлэг ямар байгааг тодорхойлох юм.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-01 103.212.117.117

ХҮР ЭНЛСҮГЭЭС АВАА Д УНАН ДАА

Avatar

зочин 2020-09-01 202.180.216.19

маш зөв шийдвэр байна. монгол хүн бүхэн монгол бичгээ сурах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-01 202.180.216.19

маш зөв шийдвэр байна. монголчууд бид өөрсдөө л монгол бичгээ сурч, хэрэглэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. монгол хүн бүхэн монгол бичгээ хичээл зүтгэл гаргаад сурах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-01 202.9.46.207

Маш зөв. Тэр кембреж лобби гээд монгол хэл соёл устгах хүсэлтэй нөхдөөс монгол хэлний шалгалт авчихмаар байх юм. Учрал л лав зөв ярьж чаддаггүй л юм билээ бичихдээ яадаг бол?

Avatar

kkk 2020-09-01 202.55.191.130

shalgaad yavchihoo ihenh ni unana

Avatar

Зочин 2020-09-01 107.189.10.174

yag bolor durangaar shalgasnuu? zunduu l aldaa l baihiin, bolor duran ni aldaatai yum uu?

Avatar

/*-*/ 2020-09-01 49.0.212.4

Наад төрлийн албаны хоол хороогчид чинь юун хуучин Монгол бичиг гадарлахтай манатай. Кирилл бичиг үсэгээ ч олигтойхон тайлагдаагүй ооркууд

Avatar

Зочин 2020-09-01 202.126.90.33

Vnen vnen

Avatar

Зочин 2020-09-01 139.5.218.142

ОЛИГТОЙХОН ЧАНГА ШАЛГАЖ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ном унш 2020-09-01 82.99.137.206

ukrajina bichig tuuch soel talaasaa bol heregtei, delhiigeer bol niiluuleh alhay gebel hussen ch es hussen ch krmil, platím useg hoeriig heregtei heregtei.

Avatar

Зочин 2020-09-01 202.126.90.58

Мунхагийн харанхуй эрин цагаа гэж…..Уйгуржин бичиг хэр чухал гэж….мунхаг ард иргэдийг гэгээрүүлэхэд илүү хялбар үсэг хэрэгтэй тр нь Англи хэл бас Крилл үсэг

Avatar

..... 2020-09-01 202.9.46.118

ЗӨВ ШҮҮ

Avatar

йши? 2020-09-01 202.9.46.126

хийх хэлэхээ олж яджээ, хэрэглэдэггүй монгол бичгийн чадвар шалгаад яах гэж байгаа юм бол?

Avatar

... 2020-09-01 202.126.90.60

ᠴᠢ ᠯᠡ ᠳᠣᠲᠠᠵᠣ ᠥᠵᠠ ‍ᠳᠡ

Avatar

Иргэн 2020-09-01 66.181.161.42

Ёстой ганц зөв шийдвэр гаргаж эх орон газар шороон дээрээ амьдарч байж бүх юмаа англи нэрээр нэрэлчихсэн англи хэлгүй бол ажилд авдаггүй жинхэнэ колони орон шиг болчхоод б.на түүхэндээ манжуудын бодлогоор төвд хэл шүтээд уул ус ургамал ногоо нэр усаа бараг бүгдийг нь төвд болгосон дараа нь орос хэл бараг л бүх юмаа орос болгох дөхсөн одоо англи хэл ямар ухаан нь ул руугаа орсон үндэстэн гэхээрээ ийм байдаг б.на аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж