Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Өнөөдөр “Эх хэлний өдөр” тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хороонд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хорооны гишүүдийн уулзалт болов. Энэхүү уулзалтаар тэд монгол бичгээ төрийн болон нийтийн хэрэгцээнд оруулах төлөвлөгөөний тухай ярилцаж тохирсон байна.

Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхлэх ажээ. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох юм байна.

2025 оноос бүх нийтээрээ хос бичигтэн болох зорилт нь өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх, ёс заншлыг ойлгох, үндэсний дархлаагаа сэргээх ач холбогдолтой аж.

Уулзалтын үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.ДУЛАМ:

-Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа явуулахаар болоод байна. Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм.

Үндэсний Статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн хорооны дарга А.АМАРБАЛ:

-2025 онд бүх нийтээрээ хос бичигтэн болох бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагч нарын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа юуг анхаарах шаардлагатайг судлахаар зорьж байна. Мэдээлэл цуглуулахыг энэ оны 10 дугаар сараас эхлүүлээд 12 сарын 31-нд дуусгаж ирэх оны 3 дугаар сард дүнгээ гаргана. Одоогоор судалгааны бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөр дамжуулан судалгааг авна. Ингэж авсан судалгааны чанарыг шалгах түүвэр судалгааг мөн явуулна. Дараагийн түвшинд, судалгааны маягтаа гар утасны апплекейшн болгож, нийт хүн амын монгол бичгийн мэдлэг ямар байгааг тодорхойлох юм.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж