3х3: Улаанбаатар ММС Энержи баг Унгарт хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

3х3: Улаанбаатар ММС Энержи баг Унгарт хүрэлцэн ирлээ

3х3: Улаанбаатар ММС Энержи баг Унгарт хүрэлцэн ирлээ

Унгар улсад есдүгээр сарын 1-нээс 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн их дуулгын тэмцээнд Монгол улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн Улаанбаатар MMC Энержи баг оролцох гэж байна.

Улаанбаатар ММС Энержи баг энэхүү их дуулгын тэмцээнд чансаагаар есдүгээр байранд бичигдэж байгаа бөгөөд тэмцээний B хэсэгт Сербийн Нови Сад болон Чехийн Гумполец Бернард багуудтай нэг хэсэгт багтжээ.

Улаанбаатар ММС Энержи баг есдүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сербийн Нови Сад багтай эхний тоглолтоо хийнэ. Тус багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнбаатар, Б.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар багтсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж