Зүгээр л банш... | News.MN

/Талын Монгол хүн танд илгээх нь/

Монгол банш хамгийн сайхан нь. Надад лав тийм.

Дэлхийн өнцөг булан бүрт банш, эсвэл банширхуу зүйлийн хоол бий. Үндсэн санаа нь хамгийн сайхан амтыг үүсгээд гуриланд боож болгож идэх. Тийм ч учраас баншны амтны зохиомж хил хязгааргүй.

Харин Монголчуудын баншинд хандах онцлог юу вэ?

Монгол орон тас няс хийсэн хахир хатуу өвөлтэй. Зун нь тансагхан боловч дэндүү богинохон. Гурван сар налайв уу гүй юу үлдсэн хугацаанд нь байгалаа аргадаж амьдарна. Тиймээс ч бидний хоол хүнсэнд амтнаас гадна шим тэжээл, илч гэдэг ойлголт нэлээд чухал байсаар иржээ. Харин одоо юм юм нь бүрдсэн хамгийн сайхан баншны талаар танд ярьж өгье. Энэ бол Талын Монгол брэнд.

Талын Монгол брэнд нь Эх орны хөрсөнд ургасан ургамал, ханд, жимс, буудай төрөлтөн, бэлчээрийн малын мах, сүүн бүтээгдэхүүнийг танд зориулдаг. Жинхэнэ органик болон шилдэг технологийн хослол.

Талын Монгол брэнд танд зориулан хүний биед хэрэгтэй амин дэмийг агуулсан, кальци, уургаар баялаг баншийг  зах зээлд гаргаад байна.

Орчин үеийн монголчуудын эрэл хайгуул

Хүний хөдөлмөр хөнгөвчлөх эрэл хайгуулын үзүүрт хэдэн янзын л бэлдэц, бэлэн хоолнууд таны сонголтод орж иржээ. Илэрхий бүхэл мах, гурил л биш бол бүхий л хоолнуудын ард “энийг яг юугаар хийдэг бол доо?” гэсэн эргэлзээ нуугдаж байдаг. Харин Талын Монгол брэнд таны эргэлзээг бүрмөсөн тайлж хамгийн найдвартай, хамгийн амттай, хамгийн тодорхой, хамгийн ойлгомжтой бүтээгдэхүүнийг санал болгож байгаа нь өөрөө “хамгийн лаг” юм.  Мөн та цагаа хэмнэж, ажлаа багасгаад зогсохгүй бөөн бөөн аминдэм, шим тэжээл авч, дархлаагаа дэмжих нь байна шүү дээ. Энэ л хамгийн чухал, сайхан зүйл. Та цааш нь амтархан уншаарай.

Талын Монгол банш

Зүгээр орцыг нь эхлээд сонирхоё.

  1. Хунчир
  2. Гишүүнэ
  3. Ясны шөлөөр зуурсан гурил
  4. Хамгийн баталгаатай үхэр, хонины мах
  5. Шүдэн уулын эрдэс давс

Дээрх орцууд бол тэр чигээрээ л амин дэм гэсэн үг. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.

  1. ХУНЧИР. Хүн орхоодой гээд л дэлхий даяараа “хөөцөлдөж” байхад манай орон өөрийн гэсэн хүн орхоодойтой жаргадаг юм шүү дээ. Энэ бол хунчир. Дөрвөн жилд нэг удаа ургана. Эмийн ургамлын ХААН гэж нэрлэгддэг. Бид бүр мянган жилийн өмнөөс элдэв өвчин, шарх анагаах, биеийнхээ тамир тэнхээг нэмэхийн тулд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэсээр ирснийг түүхэн сурвалжид тэмдэглэжээ.
  2. ГИШҮҮНЭ: Багадаа ишийг нь зажилдаг байснаа санаж байна уу? Улаан иштэй том далбагар навчтай энэ ургамал нь кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй. Мөн ходоодны шархыг эдгээж, өтгөн хаталтыг болиулна. Харшилд ч тун сайн эм. Мөн биеийн дархлааг маш сайн тэтгэнэ.
  3. ЯСНЫ ШӨЛ КАЛЬЦИАР БАЯЖУУЛСАН ГУРИЛ: Талын Монголчууд баншныхаа гурилыг B1, B2, B3, төмөр, фолийн хүчил зэрэг Элковитоор баяжуулж, ясны шөлөөр зуурчээ.
  4. МАХ: Талын Монгол брэндийн мөнөөх малчин хэн гуайнхаас захидаг махыг та санаж байгаа байх. Яг л тэр. Гарал үүсэл, сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь.
  5. ДАВС: Алдарт Шүдэн уулын давсыг ярьж байна. Шүдэн уулын жамц давсанд кальци, кали, хүхэр, төмөр, магни, иод зэрэг эрдсүүд агуулагддаг.

Тэгвэл яаж энэ сайхан баншийг олж авах вэ?

Хамгийн амархан. Захиалаад л боллоо. Захиалах зааврыг доор сийрүүллээ. Ингээд таны баншны амтат ертөнцийн аялалд амжилт хүсье!

ТАЛЫН МОНГОЛ брэндийн баншийг захиалгын утас болон Талын Монголын вэб хаягаар эсвэл ТАЛЫН МОНГОЛ брэндийн пэйж хуудсаар дамжуулан захиалгаа өгнө үү.

Л.АЛТАН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-01 49.0.212.4

Зүгээр л нэг байдаг л банш байна лээ. Хаан баншны хаана нь ч хүрэхгүй

Avatar

Зочин 2020-09-01 43.242.243.81

Хаан банш харин естой муухай ш д. Идсэний дараа дандаа ходоод овдоно.

Avatar

Zochin 2020-09-01 122.201.20.197

Taliin Mongol yor ni dajgui shde.

Avatar

Zochin 2020-09-01 66.181.161.39

Ifej uzeegui. Bn idej uznee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж