Абэ Шинзогийн залгамжлагчийг есдүгээр сарын 14-нд сонгоно | News.MN

Абэ Шинзогийн залгамжлагчийг есдүгээр сарын 14-нд сонгоно

Хуучирсан мэдээ: 2020.09.01-нд нийтлэгдсэн

Абэ Шинзогийн залгамжлагчийг есдүгээр сарын 14-нд сонгоно

Абэ Шинзогийн залгамжлагчийг есдүгээр сарын 14-нд сонгоно

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн сарын 28-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байгаагаа зарласан билээ.

Тэгвэл түүний тэргүүлдэг эрх баригч Либерал Ардчилсан Нам энэ  сарын 14-ны өдөр дараагийн Ерөнхий сайдаа сонгохоор болсон байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн дундаас Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, намын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко гэсэн хүмүүс хамгийн өндөр рейтингтэй байгаа аж.

Ялангуяа Ёшихидэ Сугагийн хувьд сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа хүн бөгөөд Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг 2012 оноос хойш тууштай хашиж байгаа бөгөөд Японы Засгийн газрын хоёр дахь нөлөө бүхий хүн юм.

Эх сурвалж: JAKARTA POST

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-01 66.181.171.34

Зарим нь Шинзо Абэ гэх юм. Нөгөө нь Абэ Шинзо гэх юм. Аль нь зөв юм бол доо.

Avatar

Зочин 2020-09-01 202.126.89.40

Because of Japanese tireless work style Abe san……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж