Дэлхийн 216 улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс нэгдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэг, коллеж, их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэгвэл Улсын Онцгой комиссоос өнөөдрөөс /2020.09.01/ эхлэн боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагаагэхлүүлэх шийдвэр гаргасан.
Тодруулбал,
- Есдүгээр сарын нэгнээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл
- Есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл
- Аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллежийн хичээл эхэлнэ.
Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах бөгөөд сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно. Ингэхдээ хүүхдүүд өдөрт 4-6 цаг, нэг хичээл 35-40 минутаар хичээллэх юм. Энэ сард өмнө үзсэн хичээлийг бататган үзэх учраас телевизээр өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэхээр болжээ.
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ХУВААРЬ
Э.БУРАМ
Холбоотой мэдээ