Балтийн тэнгисийн орнууд Лукашенкогийн эсрэг визний хориг тавив | News.MN

Балтийн тэнгисийн орнууд Лукашенкогийн эсрэг визний хориг тавив

Балтийн тэнгисийн орнууд Лукашенкогийн эсрэг визний хориг тавив

Балтийн тэнгисийн орнууд Лукашенкогийн эсрэг визний хориг тавив

Балтийн тэнгисийн эргийн Литва, Латви, Эстони улсын эрх баригчид Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон тус улсын хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнуудад визний хориг тавьжээ. Тэднийг хүний эрх зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ба энэ хоригт Лукашенко болон түүнийг дэмжигч 29 албан тушаалтан багтсан байна.

Беларусийн Гадаад хэргийн яам хөршүүдийнх нь тавьсан хориг сөрөг үр дагавартай болохыг анхааруулаад, хариу арга хэмжээ авах талаар сануулсан байна.

Беларусьт наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилж байгаа ба өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд Минск хотын төвд 100,000 гаруй хүн жагссан юм.

Тус улсыг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Түүний гол өрсөлдөгч 10,9 хувийн санал авсан Светлана Тихановская ч мөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд байгаа. Энэ удаагийн сонгуулийн ирц хэдий цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч 84 хувьтай байсан ба сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан гэхэд болно. Учир нь түүнийг төр барьж байх хугацаанд үргэлж тэр илт давуу ялалт байгуулсаар ирсэн.

Эх сурвалж: ALJAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-01 122.201.21.120

Одоо дэлхий дээр мэдээллийн дайн ид өрнөж,орон бүрт өнгөт хувьсгалын аюул нөмрөөд байгаа. Барууныхан эрх чөлөө, ардчилал гээд сайхан зүйл ярьдаг. Гэхдээ мөн чанар нь дэлхий нийтийг ганцаарчлан захирах тэмцэл.Үүний тулд тэдний өрсөлдөгч,бие даан бодлого явуулахыг эрмэлзэгч гол оронд цохилт өгөх явдал. Энэ орон бол Орос улс.Иймд эхлээд Орос,Белорусийн холбоог таслах,тэгээд дотоодод нь үймээн самуун үүсгэх замаар эдгээр орныг өөрсдийн нь гараар устгах,тусгайлан бэлтгэсэн ажиллагаа гээд л байх юм .

Avatar

ХЭХЭ 2020-09-01 103.57.93.164

Лукашенкод орос л байгаадаа очих газар гэвэл

Avatar

Зочин 2020-09-01 192.82.74.210

Сонгуулийн өмнөх сунгааны явцаас л хэн нь ялах нь тодорхой болсон байсан. Дарангуйлагчийн арга хэмжээнд албан хүчээр бөөндөж авчирсан мянгаар тоологдох хүрлийсэн хүмүүс цугладаг байсан бол өрсөлдөгчийнх нь сунгаанд баяр хөөр дүүрэн хэдэн 10н мянгаар тоологдох дэмжигчид цугларч байв. Төрийн мэдлийн болон хараат бус олон урьдчилсан судалгааны дүнгээс сөрөг хүчний нэр дэвшигч илт давуу байгаа нь тодорхой байлаа. Лук.. өөрөө "эхлүүлсэн ажлаа дуусгах дахиад нэг боломж өгөөч", гэж ТВ-р гуйж, сүүлдээ

Avatar

Зочин 2020-09-01 192.82.74.210

"ядаж хагас хугацаа /2 жил/ олгооч" гэж миарч байлаа. Хажуугаар нь хор хорлолоо шалтгаантай шалтгаангүй гүйцэлдүүлсээр, олон хүнийг барьж хорин сонгуулийн хуулиа зөрчиж байв. Сонгуулиас 20-хон хоногын өмнөөс бүр улаан цагаандаа гарч, "би урьд нь огт болоогүй зүйлийг та нарт үзүүлнэ", гээд л хөмхий зуун занаж эхэлсэн байдаг. Өрсөлдөгчдөө болон сонгуулийн штабынх нь хамтран зүтгэгчдийг шууд л гэр орных нь гаднаас отож байгаад хулгайлан барьж эхэлсэн.Хүчний байгууллагынхныг гэрт нь хариулхаа больж

Avatar

Зочин 2020-09-01 192.82.74.210

утасыг нь хурааж, тусгайлсан машин техникийг яаравчлан бэлдүүлж, гудамжны тулааны тактик өдөр шөнөгүй бэлдүүлж эхэлсэн байдаг. Дарга удирдлагуудад нь том шагнал амлаж, жирийн жагсаалын цагдаа нарын цалинг эрс нэмсэн. "Ард түмэнтэйгээ дайтах бэлтгэл хийж байна" гэж гадагшаа мэдээлэл өгсөн албан хаагчид тэр даруй сураггүй болж байсан. Одоо ч харгис тушаал биелүүлхээс татгалзсан олон албан хаагчид даруй сураггүй болж байгаа. Олон жил өөрийнх нь хар ажлыг нугалсан зандалчин бүх эрх мэдлийг атгадаг

Avatar

mohoj bui vndestenvvd uu dee.. 2020-09-01 192.82.77.169

mohoj bui baltiin 3 ulsuud ch dee.oorsdoo yu ch hiij chaddagui zobhon baruuniihanii tataas mongoor amidarch baij belorussiad horig tabiad l..orosiig muulij orosoor ailgaj jil bvr baruunaas uls bvr 1-2 terbum evronii tataas abdag ch de.udahgui tataasiig bolinoo 2021 onoos. 1990 ond litva 3.7 say latvi 2.6 say estoni ni 1.9 say hvntei blaa.odoo litva 2.6 say latvi 1.9 say estoni ni 1.3 say bolje. jil bvr 20000-30000 hvn uls bvrees baruund zugtaj garch bna.torj bui hvvhed nas barij bui hvnees

Avatar

ХЭХЭ 2020-09-01 103.57.93.164

тэр гурван улс байхгүй болохоос өмнө чи үмхийрээд өгийсөн байх байлгүй дээ хаха

Avatar

hurliizaa chi yugaa medeh be dee.. 2020-09-01 192.82.77.169

hurliizaa chi yugaa medehgui baij bitgii bvlteree malaa.naad ulsuud mohoj baigaag delhii harj bna.baruuniihan ali ert naad ulsuud musilmann arab haruud afganuud geed tsagaachidiig suurishuulij bna. tend aj vildber gej bhgui bolson, deer baigaliin baylagui tul yu hiij amidarah yum be.deer evropiin holboonii tataasiig 2021 onoos ogohgui gej bnaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж